Шинэ ном, сэтгүүл 2008.01.16

A- A A+
Шинэ ном, сэтгүүл 2008.01.16

Шинэ ном, сэтгүүл 2008.01.16

  Үйлчилгээний тухай
  Онлайн каталоги
  Шинэ ном судалгаа
  Үйл ажиллагаа

 

Татварын чиглэлээр ажиллах ТББ-д зориулсан гарын авлага

Монгол
Олон Улсын төсвийн төсөл, Жоел Фрийдман
Орчуулсан: Г.Батбаяр
Хянасан: Э.Сумъяа, Н.Дорждарь
Хэвлэсэн: 2007
Худалдах үнэ: 3200 төг

2001 онд Олон Улсын Төсвийн Төслөөс улс орныхөо улсын тесөвт үнэлэлт өгч сайжруулах талаар мэдээлэл эрж хайж байгаа төрийн бус байгууллагуудад (ТББ-ууд) туслалцаа үзүүлэх үүднээс Төсвийн чиглэлээр ажиллах ТББ-уудад зориулсан гарын авлага-ыт хэвлэн гаргасан билээ (Sharpiro, 2001). Хэдийгээр энэ гарын авлагад төсвийг бүхэлд нь авч үзсэн боловч зарцуулалтын хөтөлбөрүүдэд гол анхаарлаа хандуулсан юм.
Татварын чиглэлээр ажиллах ТББ-уудад зориулсан гарын авлага нь орлогын бодлогын асуудлуудын учрыг олоход туслахын зэрэгцээ зарцуулалтын бодлогод нөлөөлж чадаж байгаа төсвийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн бүлгүүдийг үүнтэйгээ адил орлогын бодлогод нөлөөлөхөд шаардагдах арга хэрэгсэлүүдээр хангах зорилготой юм. Эцсийн дүндээ төсвийн орлого, зарлагын аль аль талыг сайн мэддэг болсон бүлгүүд илүү үр нөлөөтэй байх болно.
Энэхүү гарын авлагын үндсэн хэрэглэгч нь хэрэглээний төсвийн шинжилгээний чиглэлээр голлон ажилладаг, эсхүл энэ чиглэлээр ажиллах хүсэлтэй иргэний нийгмийн бүлгүүд байна. Үүнд өөрсдийгөө «төсвийн чиглэлийн байгууллага» гэж үздэггүй боловч өөрсдийн гол чиглэл болгосон асуудлуудаар нөлөөлөх чадвараа бэхжүүлэхийн тулд төсвийн чиглэлийн үйл ажиллагааг давхар ашиглахаар төлөвлөж буй бүлгүүд ч орж болно. Гарын авлагад орлогын асуудлууд, нэн ялангуяа нэмэгдсэн өртгийн албан татвар, хувь хүний буюу хүн амын орлогын албан татвар зэрэг татварыг авч үзнэ. Энд татварын төрлүүдийг ерөнхийд нь танилцуулж, энэ талаар өрнөж буй зарим гол мэтгэлцээнүүдийг авч хэлэлцэн,  бусад улс орнуудын жишээг татаж,  дээрх бүлгүүдийн хэрэгжүүлж болох орлоготой холбоотой төслүүдийн санааг дэвшүүлсэн байна.

Сайн газрын харилцаа, түүний эдинй засгийн хөгжилд гүйцэтгэх үүрэг: Ази Европын орнуудын туршлага

Монгол
Газрын Харилцаа, Геодези Зураг Зүйн газар
Олон улсын бага хурал
Орчуулсан: Х.Отгонгэрэл, С.Золзаяа
Хянасан: Б.Чинзориг, Ш.Батсүх
Хэвлэсэн: 2007

Энэхүү гарын авлага нь 2007 оны 6 дугаар сарын 27-29-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан «Сайн газрын харилцаа, түүний эдийн засгийн хөгжилд үзүүлэх үүрэг» сэдэвт Олон улсын бага хурлын үр дүн юм. Уг бага хурлыг ГХГЗЗГ, НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Газар зүйн мэдээллийн дэд бүтцийн байнгын хороо, Швед улсын Шведсүрвэй байгууллага, Олон улсын хэмжин зураглаачдын холбоо зэрэг олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудтай хамтран зохион байгуулсан юм. Тус хуралд Ази, Европын 20 гаруй орны 120 орчим мэргэжилтэн оролцсоноос гадна газрын харилцааны салбарын олон улсад нэрд гарсан олон эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Хуралд оролцогчид газрын харилцааны асуудлыг сайн засаглалтай холбон авч үзсэний зэрэгцээ газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад юуг анхаарах, үндэсний газрын мэдээллийн системийг байгуулсаны дараа юу хийх вэ гэсэн гурван сэдвийн хүрээнд ярилцлаа.

Good Land Administration its Role in Economic Development

English
Administration of Land Affairs, Geodesy and Cartography
Translator: Kh. Otgongerel, S.Zolzaya
Editor: B.Chinzorig, Sh. Batsukh
ISBN: 978-99929-0-390-2
Published: 2007

This book is the outcome of the International workshop "Good land administration - its role in economic development" organized during June 27-29, 2007 in Ulaanbaatar city. The workshop was organized by ALAGaC, UN endorsed Permanent Committee on GIS Infrastructure for Asia and the Pacific, Swedesurvey, the overseas agency of the National Land Survey of Sweden and with strong support by the International Federation of Surveyors and other important international organizations respectively. Amongst around 120 delegates from over 20 Asian and European countries that participated in the workshop, we were privileged to listen to the speeches delivered by number of well known and very important specialists and scholars in the area. During the workshop, participants discussed within three main topics as land administration in relation to good governance, issues to be considered for putting land into economic process and ambitions to be reached after establishing National land information system.

Эдгээр номуудыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207