Асгатын ордыг эзэмших хуулийн төслийн хэлэлцүүлгээс Ардчилсан нам завсарлага авав (2008-01-17)

A- A A+
Асгатын ордыг эзэмших хуулийн төслийн хэлэлцүүлгээс Ардчилсан нам завсарлага авав  (2008-01-17)

Асгатын ордыг эзэмших хуулийн төслийн хэлэлцүүлгээс Ардчилсан нам завсарлага авав  (2008-01-17)

Засгийн газраас Асгатын мөнгөний орд газрыг Оросын “Полиметалл” компанитай хамтран 50:50 хувиар эзэмших хуулийн төслийг боловсруулан УИХ-д оруулсныг Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцжээ. Yйлдвэр худалдааны дэд сайд Я.Содбаатарын танилцуулснаар Асгатын орд нь жилдээ 600 мянган тонн хүдэр олборлох боломжтой, 50 гаруй жилийн нөөцтэй аж. Тус орд нь нөөцийн чанарын олон улсын зэрэглэлийн С1 ангилалын  976 тонн мөнгө, 32.7 мянган тонн зэс, С2 ангилалын 1271 тонн мөнгө, 39.9 мянган тонн зэс,  мөн висмут, сурьма, мышьяк зэрэг эрдэс бодисын агуулгатай гэсэн тооцоо гарчээ. Тус орд нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт далайн түвшнээс дээш 3000 метрийн өндөрт, мөнх цэвдэгтэй газарт оршдог.  20 гаруй жилийн өмнө  Оросын геологчид хайгуулын судалгаа хийсэн бөгөөд тухайн  үед ашиглаж чадаагүй байна.  Энэ ордын 50 хувийг нь Монгол, Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдэл эзэмшиж байсан. Yйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү мэдэгдснээр эдүгээ тус ордыг ашиглах лицензийг Засгийн газар эгүүлэн авч 100 хувь төрийн мэдлийн “Эрдэнэс” компанид шилжүүлсэн ажээ.

Засгийн газрын боловсруулсан төсөлд  Монголын “Эрдэнэс” компани Оросын  “Полиметалл” компанитай гэрээ байгуулж тус ордыг 50:50 хувиар эзэмших  санал оруулсан бөгөөд Оросын тал эхний ээлжинд шууд 16 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх боломжтой гэжээ.  Оросын тал нийтдээ 32 сая ам.дол­ларын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаа аж. Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүүгийн мэдэгдснээр бол Монголын тал нэг ч ам.доллар гаргахгүйгээр 50 хувиа эзэмших юм байна. Энэ бол аль аль талдаа ашигтай хувилбар хэмээн тэрбээр хэлжээ. Хамтарсан компани жилд 46.9 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 16.7 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоог мэргэжилтнүүд хийжээ. Монголын талд ногдох орлого 20925.0 мянган ам доллар бөгөөд энэ нь жилийн нийт борлуулалтын орлогынх нь 45 хувьтай тэнцэх аж. 

УИХ дахь Ардчилсан намын зөвөлийн гишүүд өдий дайны хөрөнгийг Монгол Улс өөрөө гаргах боломжтой хэмээн үзэж байна. УИХ дахь Ардчилсан намын зөвлөл стратегийн ач холбогдолтой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар мөрдөх нэгдсэн журам гаргах, замбараагүй байгаа гэрээ хэлэлцээг цэгцэлж ард түмэнд ашигтай хувилбар боловсруулах ёстой хэмээн үзэж хуралдаанаас завсарлага авсан байна.