Шинэ ном, сэтгүүл 2008.01.31

A- A A+
Шинэ ном, сэтгүүл 2008.01.31

Шинэ ном, сэтгүүл 2008.01.31

  Үйлчилгээний тухай
  Онлайн каталоги
  Шинэ ном судалгаа
  Үйл ажиллагаа

 

Монголын байгаль орчны хууль тогтоомжуудын үнэлгээ

Монгол
“Ногоон Од” хөтөлбөр, “Монгол нутаг мину” Эвсэл
Хэвлэсэн: 2007

Аливаа ардчиллын голт зүрх нь чухамдаа төр, засгийн шийдвэрт ард түмний идэвхтэй, ухамсартай оролцоо байдаг бол амин сүнс нь төр, засгийн эрх мэдэлтнүүдийн үйл ажиллагааг жирийн иргэд бид нягтлан хянаж, үнэлж цэгнэж байх чадварт оршдог гэдэг. Ийм ч учраас нэг талаас иргэд бидний хариуцлага шаардах эрх, нөгөө талаас төрийн түшээдийн хариуцлага хүлээх үүрэг нь ардчилсан, үр ашигтай засаглалын тулгуур үндэс болдог билээ.
Сүүлийн үед манай оронд иргэдийн дуу хоолой, чадавхийг нэмэгдүүлэх замаар төрийн түшээдээс хариуцлагыг шууд шаарддаг нийгмийн хариуцлагын тухай ойлголт хүчтэй яригдах боллоо. Иргэдийн оролцоонд тулгуурлан хариуцлага тооцох энэхүү шинэ хандлага нь төрийн хяналтыг нэмэгдүүлэх, хууль тогтоомж, дүрэм журмыг чангатгах, шүүх, цагдаа зэрэг хуулийн байгууллагыг хүчирхэгжүүлэх, хараат бус бие даасан байгууллага ажиллуулах зэрэг аргуудын аль алинаас хэд дахин илүү үр ашигтай хэрэгсэл юм.
Т.Жефферсон "Ард түмнээс өөрсдөөс нь өөр нийгмийн эцсийн дээд эрх мэдлийг найдвартай хамгаалж чадах хэнийг ч би мэдэхгүй. Хэрэв ард түмэн эрхээ бүрэн хэмжээгээр хэрэгжүүлж чадах түвшинд боловсроогүй гэж үзэж байвал үүнийг ард түмнээс эрхийг нь булаах замаар биш, харин тэднийг гэгээрүүлэн эрхийг нь мэдүүлэх замаар л эмчлэх ёстой" гэж хэлсэн байдаг.
Соён гэгээрсэн ард түмэн хэзээ ямагт хүчтэй байдаг, тийм ард түмнийг удирдахад хялбар, харин дарлахад хэцүү гэлцдэг. Ийм гэгээрсэн, зорилготой, зохион байгуулалттай, мэдээлэлтэй, бүтээлч иргэд л чухамхүү ардчиллын голт зүрх нь болон цохилж, амин сүнс нь болон амилж төрийн бодлого, шийдвэрт оролцох, төрийн түшээдийг хянах, үнэлж дүгнэх, хариуцлага тооцох замаар улс эх орондоо нийгмийн хариуцлагын тогтолцоог тогтоон хэвшүүлэх учиртай.
Бидний сонгосон өнөөгийн ардчилал бол төлөөллийн ардчилал юм. Тодруулбал бид өөрсдийн сонгож байгуулсан байгууллагаараа дамжуулан шийдвэр гаргах үйл явцад оролцох эрхтэй гэсэн үг. Ийм учраас бидний төлөөлөгч ямар шийдвэр гаргаж байгаа нь, ямар шийдвэрийн төлөө саналаа өгч байгаа нь сонгогч бидэнд хамгийн их хамаатай асуудал.

Difficult Conversations: How to discuss What Matters Most

English
By Douglas Stone, Bruce Patton, Sheila Heen
ISBN: 014-02-8852X
Published: 1999

Whether we're dealing with an under performing employee, disagreeing with our spouse about money or child-rearing, negotiating with a difficult client, or simply saying "no," or "I'm sorry," or "I love you," we attempt or avoid difficult con¬versations every day. No matter how competent we are, we all have conversations that cause anxiety and frustration.
This book can help. Based on fifteen years of research at the Harvard Negotiation Pro¬ject, Difficult Conversations walks you through a proven step-by-step approach for how to have your toughest conversations with less stress and more success. It shows you how to prepare yourself; how to start the conversation without defensiveness; and how to keep it constructive and focused regardless of how the other person responds. You'll learn how to:

  • Decipher the underlying structure of every difficult conversation
  • Interpret the significance of what is said—and what is not
  • Identify the erroneous but deeply ingrained assumptions that keep you stuck
  • Manage strong emotions—yours and theirs
  • Spot ways your self-image affects the conversation—and ways the conversation affects your self-image

Filled with examples from everyday life, Difficult Conversations will help you at home, on the job, or out in the world. It is a book you'll turn to again and again for advice, practical skills, and reassurance.

"Does this book deliver on [its] promise of an effective way through sticky situations, whether 'with your babysitter or your biggest client'? It does."
—THE NEW YORK TIMES
"These talented communicators blend a daunting array of disciplines into highly readable and practical advice."          —BOOKLIST

"I'm on my third reading. Half the pages are dog-eared. This is a mind-boggling powerful book. For life."   —TOM PETERS

Эдийн засаг энгийнээр: Баялаг, хөгжил дэвшлийн тухай хүн болгоны мэдвэл зохих зүйл

Монгол        
Зохиогч: Жеймс Гуартни, Ричард Строуп, Дуайт Ли
Орчуулагч: С.Бадрал
Хэвлэсэн: 2008
ISBN: 99929-59-65-7

Таны цаг үнэтэй гэдгийг бид мэднэ. Та бүхний олонхи нь зөвхөн мэргэжлийн эдийн засагчдад чухал байдаг шинэ үг хэллэг сурах, томьёо цээжлэх, эсвэл нарийн ширийн зүйлд суралцахад их цаг зарцуулахыг хүсдэггүй. Та нар юу хүсч байна вэ гэвэл эдийн засаг дахь танд үнэхээр хэрэгтэй гол гол мэдлэг, тухайлбал хувийн сонголт илүү сайн хийхэд тань тус болох, бидний амьдарч буй алаг хорвоогийн тухай ойлголтыг тань гүнзгийрүүлэх тийм л зүйл. Та ийм ойлголт, мэдлэгийг тодорхой, эмх цэгцтэй, уншигдахуйц байгаасай, эдийн засгийн мэргэжлийн үг хэллэг аль болох бага байгаасай гэж хүсч буй. Энэ номыг эдгээр зорилтыг хангах үүднээс бичсэн юм.
Та эдийн засгийн тухай өөрийн одоогийн мэдлэгийн түвшнээс үл хамааран энэ номноос ашиг тустай зүйл олж мэднэ гэж бодож байна. Хэрвээ та эхлэн суралцагч бол энэ ном таныг эдийн засгийн суурь зарчмууд буюу үндсэндээ амьдралын хар ухааны илрэл болсон зарчмуудтай танилцуулна. Гэхдээ эдгээр концепц нь хүчирхэг арга хэрэгсэл юм шүү. Шийдвэр гаргахдаа тэдгээрийг ашиглах нь бодол санаагаа логик сайтай хөгжүүлэх, асуудлын голыг илүү тод олж харах, нөхцөл байдлыг бусдад илүү үр дүнтэй тайлбарлахад тань тусална. Та баталгаатай нотлох баримт болон эдийн засгийн утга учиргүй юмсын хоорондын ялгааг илүү сайн харж чаддаг болно.

Эдгээр номуудыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207