Шинэ ном, сэтгүүл 2008.02.20

A- A A+
Шинэ ном, сэтгүүл 2008.02.20

Шинэ ном, сэтгүүл 2008.02.20

  Үйлчилгээний тухай
  Онлайн каталоги
  Шинэ ном судалгаа
  Үйл ажиллагаа

 

Төсвийн чиглэлээр ажиллах ТББ-д зориулсан гарын авлага

Монгол        
Нээлттэй Нийгэм Форум
Орчуулсан: Г.Батбаяр, Ж.Үнэнбат
Хянан тохиолдуулсан: Э.Сумьяа, Н.Дорждарь
Хэвлэсэн: 2008
ISBN: 978-99929-56-40-2

«Засгийн газрынхаа төсөвт үнэлэлт өгч, сайжруулах чадвараа бид яаж дээшлүүлэх вэ?» Энэхүү асуултыг дэлхийн улсуудад ажиллаж байгаа, ялангуяа хөгжиж байгаа болон ардчиллыг шинээр тогтоосон орнууд дахь төрийн бус байгууллагуудын гишүүд улам ихээр тавих боллоо.
Төрийн бус байгууллагууд ядууралтай тэмцэх, ардчилсан үйл явцыг бэхжүүлэх зэрэг зорилгодоо ахиц дэвшил гаргах чадвараа дээшлүүлье гэвэл төсвийн шинжилгээ хийх чадвараа сайжруулах ёстой юм байна гэдгийг ухамсарлах болжээ.
Төсвийн үйл ажиллагаанд оролцох нь зорилтоо хэрэгжүүлэхэд хэрхэн тусалж болохыг дөнгөж энэ үйл ажиллагаагаа эхэлж байгаа төрийн бус байгууллагууд хэдэн жилийн өмнө энэ чиглэлээр эрэл хайгуул хийж эхэлсэн байгууллагуудыг бодвол үлэмж давуу байдалтай байна. Сүүлийн жилүүдэд олон арван орны янз бүрийн бүлгүүд төсвийн чиглэлийн үйл ажиллагаанд оролцож эхлээд байна. Эдгээр бүлгүүд Засгийн газрын төсөвт ерөнхий дүгнэлт өгч, төсвийн тухай сургалт болон бусад боловсрол олгох хүчин чармайлтаар дамжуулан төсвийн үйл ажиллагааны тухай ойлголт, мэдлэгийг ахиулах, төсвийн тогтолцоог ил тод, олон нийтийн оролцоотой болгохыг хичээж ажиллахын зэрэгцээ ядууст нөлөөлж буй бодлогуудад онцгой анхаарал тавьж ажиллах нь олонтаа байна. Тиймээс энэ чиглэлд шинээр орж ирэгсдийн хувьд авч хэрэглэж болохуйц олон туршлага хуримтлагдаад  байна.

Human Development Report 2007/2008: Fighting Climate change

English
By UNDP
Published: 2007
ISBN: 978-0-230-54704-9

Climate change is the defining human development challenge of the 21st Century. Failure to respond to that challenge will stall and then reverse international efforts to reduce poverty.The poorest countries and populations will suffer the earliest and most damaging! setbacks, even though they have contributed least to the problem. Looking to the future, no country—however wealthy or powerful—will be immune to the impact of climate change.
The Human Development Report 2007/2008 shows that climate change is not just a future scenario. Increased exposure to droughts, floods and storms is already destroying opportunities and reinforcing inequalities. Meanwhile, there is now overwhelming scientific evidence that the world is moving towards the point at which irreversible ecological catastrophe becomes unavoidable Business-as-usual climate change points in a clear direction: unprecedented reversal in human development in our lifetime, and acute risks for our children and their grandchildren.
There is a window of opportunity for avoiding the most damaging climate change impacts, but that window is closing: the world has less than a decade to change course. Actions taken—or not taken—in the years ahead will have a profound bearing on the future course of human development. The world lacks neither the financial resources nor the technological capabilities to act. What is missing is a sense of urgency, human solidarity and collective interest.
As the Human Development Report 2007/2008 argues, climate change poses challenges at many levels. In a divided but ecologically interdependent world, it challenges all people to reflect upon how we manage the one thing that we share in common: planet Earth. It challenges us to reflect on social justice and human rights across countries and generations. It challenges political leaders and people in rich nations to acknowledge their historic responsibility for the problem, and to initiate deep and early cuts in greenhouse gas emissions. Above all, it challenges the entire human community to undertake prompt and strong collective action based on shared values and a shared vision.

Олон улсын хувийн эрх зүй: сурах бичиг

Монгол        
М.М.Богуславский
Нээлттэй Нийгэм Форум, Хууль зүйн үндэсний төв, МУИС хууль зүйн сургууль
Хэвлэсэн: 2008

Олон улсын хувийн эрх зүйн хичээл эсвэл энэ хичээлийн салбар бүлгүүдийг дээд боловсролын сургалтанд өргөжүүлэх нь манай нийгмийн өөрчлөн байгуулагдах процесстой шууд хамаатай, юуны түрүүн гадаад эдийн засгийн үйл ажиллагааны шинэчлэлд илүү нээлттэй байдалд шилжин орох, улмаар Оросын иргэд, байгууллагууд, бусад улсын иргэд, байгууллагын оролцоотой аж ахуйн нэгжийн нийгмийн амьдралын янз бүрийн салбарт, эдийн засагт, соёл урлагт болон шинжлэх ухаанд явагдаж буй харилцаа гүнзгийрэн ергөжсөнтэй холбоотой.
Өмнө нь олон улсын хувийн эрх зүйг Гадаад харилцааны яам, Гадаад худалдааны яамд ажиллах хүчин бэлтгэх тусгайлсан их, дээд сургуулиуд болон гадны оюутнуудыг ихэнхдээ бэлтгэдэг сургуулиудад л заадаг байв.
Цаашид уг байдал үндсээрээ өөрчлөгдсөн юм. Аж ахуйн нэгжүүд, хууль сахиулах байгууллага, ялангуяа шүүх, өмгөөлөл, нотариатын газар ажилладаг хуульч олон улсын хувийн эрх зүйн мэдлэггүйгээр бүрэн төгс мэргэжилтэн болж чадахгүй. Тухайн хичээл нь ерөнхий онолын буюу хавсрал, практик ач холбогдолтой. Үүнээс үзэхэд, оюутан нь сурах бичигт өгөгдсөн дотоод хууль тогтоомж болон оросын нэгдэн орсон олон улсын гэрээ, мөн тухайн хэм хэмжээг хэрэглэж буй практикаас авсан жишээг сайн анхаарах ёстой байна.
Олон улсын хувийн эрх зүйг судлахад тодорхой хүндрэл тулгарч болзошгүй. Эдгээр хүндрэлийн нэг нь, эрх зүйн ерөнхий онолын зарим ойлголт, тухайлбал эрх зүйн хэм хэмжээний орон зайд үйлчлэх, хууль тогтоомжийн нутаг дэвсгэрийн үйлчлэл, олон улсын эрх зүйн үндсэн зарчимтай тулгарах ба мен мэдээж иргэний, гэр бүлийн, хөдөлмөрийн болон иргэний шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй зэрэг институдтай тулгарахтай холбоотой юм. Иймээс олон улсын хувийн эрх зүйг сурахын тулд дээрхи хичээлүүдийг үзсэний дараагаар заах нь илүү үр нөлөөтэй хэмээн практикаас үзэж болно. Дээрхи хичээлүүд ордоггүй их, дээд сургуулиудын хувьд олон улсын хувийн эрх зүйг заахдаа багш тухайн хичээлийн курсын явцад гарч ирдэг нэр томьёо, асуудлыг дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагтай.

Эдгээр номуудыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207