Уул уурхайн компаниудад уриалах нь

A- A A+
Уул уурхайн компаниудад уриалах нь

УУЛ УУРХАЙН КОМПАНИУДАД УРИАЛАХ НЬ:

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 10-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн хэмжээг дараа оны 1 дүгээр улиралд багтаан нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу өөрийн компанийн холбогдох мэдээллийг 3-р сарын 31-ний дотор олон нийтэд мэдээлж, Монгол улсын хуулийг хүндэтгэнэ гэдэгт итгэж байна.

НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ