Шинэ ном, сэтгүүл 2008.03.25

A- A A+
Шинэ ном, сэтгүүл 2008.03.25

Шинэ ном, сэтгүүл 2008.03.25

  Үйлчилгээний тухай
  Онлайн каталоги
  Шинэ ном судалгаа
  Үйл ажиллагаа

 

Монголын төрийн бус байгууллагын лавлах

Монгол        
Нээлттэй Нийгэм Форум

Нээлттэй Нийгэм Форум ХЗДХЯ-тай хамтран хэрэгжүүлсэн "Төрийн бус байгууллагын лавлах" номыг шинэчилж электрон хэлбэрээр хэвлэн гаргалаа.
Уг номыг 2003 онд анх хэвлэн олны хүртээл болгоход 2700 ТББ-ын мэдээлэл орж байсан бол энэхүү шинэчилсэн хувилбарт 2007 оны дөрөвдүгээр сарын байдлаар бүртгэгдсэн 6283 байгууллагын мэдээллийг оруулсан. Тус лавлахад орсон мэдээллийг ХЗДХЯ-ны ТББ-ын бүртгэлийн газар бэлтгэн ирүүлсэн болно.
Энэхүү лавлахад ТББ-ын нэр, зорилго, хаяг, бүртгэгдсэн он сар өдөр, бүртгэлийн дугаар, байгууллагын тэргүүний нэр зэргийг багтаасан ба зарим байгууллагын дээрх мэдээлэл өөрчлөгдөх үед ХЗДХ-ийн Яаманд шинэчилсэн мэдээллээ ирүүлээгүй бол Яаманд бүртгүүлсэн байдлаар лавлахад орсон байна. Иймд ТББ-ууд үнэн зөв мэдээллээ [email protected] хаягаар ирүүлж залруулахыг хүсч байна.
"Төрийн бус байгууллагын лавлах" номыг энд дарж үзнэ үү.
Лавлахад ТББ-уудыг үйл ажиллагааны чиглэл, зорилгоос нь хамааран 18 ангиллаар оруулсан ба ангилал тус бүрт бүртгэлийн дугаарын өсөх дарааллаар байгууллагуудыг байрлуулсан тул мэдээллээ шалгахдаа энэхүү ангилал, дарааллыг анхаарна уу.
Нээлттэй Нийгэм Форум байгууллагуудын мэдээллийг тодорхой хугацаанд хүлээн авч энэхүү лавлахыг шинэчилж гаргах зорилготой байна.

Төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй, ил тод байдал

Монгол         
Нээлттэй Нийгэм Форум, Авилгалтай тэмцэх газар, Глоб интернэшнл ТББ
Мониторингийн тайлан
Хэвлэсэн: 2008

АТГ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын идэвх санаачлага хангалтгүй байна. Тухайлбал, судалгаанд хамрагдсан төрийн байгууллагуудын 41 хувь нь зөвлөмжийг хэрэгжүүлэхээр ажиллаж, 12 хувь нь судлах шатандаа, 34 хувь нь зөвхөн тойм мэдээлэл авсан төдий байгаа бол 13 хувь нь зөвлөмжийн талаар мэдээлэлгүй байсан.
Харин АТГ нь сүүлийн саруудад үйл ажиллагаагаа эрчимжүүлж, хяналтаа сайжруулсантай холбоотойгоор төрийн байгууллагуудад зөвлөмжийг хэрэгжүүлэх үйл явцын идэвх сайжрах хандлага ажиглагдсан нь нааштай үзүүлэлт болж байна.
Судалгаанд хамрагдсан байгууллагуудын талаас илүүд нь иргэд хүссэн мэдээллээ авч чадахгүй байгаа талаар санал, гомдол ирүүлэхэд хэдийгээр холбогдох арга хэмжээ авах, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох механизм байдаг ч гаргасан зөрчлийг арилгах тал дээр сул ажиллаж байна. Мониторингийн судалгаа хийх явцад үйлчлүүлж байсан нийт 430 иргэний 33 хувь нь тухайн байгууллагадаа гомдол гаргаж байжээ. Тэдний зөвхөн 13 хувь нь л асуудлаа шуурхай шийдвэрлүүлж чадсан бол 35 хувь нь шийдүүлэх явцдаа хүнд сурталтай тулгарч байсан, 52 хувь нь огт шийдвэрлүүлж чадаагүй байна.
Хэдийгээр төрийн байгууллагуудад иргэдээс санал голдол хүлээн авах нөөц боломж байгаа ч санал, гомдлыг хүлээн авч, барагдуулах механизм хангалтгүй ажиллаж байна. Үүнд нэг талаас санал, гомдол хүлээн авах арга хэлбэрээ олон нийтэд танилцуулаагүй, иргэд энэ талаар мэдээлэлгүй байдаг. Нөгөөтэйгүүр төрийн байгууллагуудад итгэх иргэдийн итгэл үлэмж алдарсан байдал нөлөөлж байна гэж үзэж болно.

Anticorruption and integrity

English
by Asian Development Bank
Published December 2007

This publication is a typeset version of: Integrity Principles and Guidelines, approved by ADB President (November 2006), and the Anticorruption Policy, approved by ADB Board of Directors (July 1998).
The ADB Integrity Division is part of the Office of the Auditor General and conducts investigations of allegations of fraud, corruption, coercive practice, collusive practice, conflict of interest, and misconduct in ADB-financed activities, in accordance with the Integrity Principles and Guidelines.
ADB's Anticorruption Policy requires all parties,including staff, borrowers, beneficiaries, bidders, suppliers, consultants, and contractors to observe the highest ethical standards when participating in ADB-financed activities. The Policy supports ADB's obligation, in accordance with Article 14(xi) of the Agreement Establishing the Asian Development Bank, to ensure that anticORRUPTION the proceeds of ADB financing are used only for their intended purposes.

Эдгээр номуудыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207