The Little Data Book on Information and Communication Technology 2008
English by World Bank Published June 2008 ISBN: 978-08213-7402-8 SKU: 17402
Now in its second edition, the Little Data Book on Information and Communication Technology 2008 presents at-a-glance tables for over 140 economies showing the most recent national data on key indicators of information and communications technology (ICT), including access, quality, affordability, efficiency, sustainability, and applications.
Эрх зүйт төр-Хууль ёсны хэрэгжилт: Үндэсний зөвлөгөөн
Монгол Хэвлэсэн: 2008
1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ үндсэн хуулиар “Хууль дээдлэх” үзэл санааг нийгмийн харилцааны бүх түвшинд тулгуур зарчим болгон тавьж, эрх зүйт төр, ардчилсан засаглалыг бэхжүүлэх төрийн үйл ажиллагааны нэг гол үндэс хэмээн тунхагласан билээ. Хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаагаас нийгэм дэх шударга ёсны үнэлэмж, сайн засаглалын шалгуур тогтож, эрх зүйт төр, ардчилал, шударга ёс, хүний эрх жинхэнэ утгаараа хэрэгжих боломж бүрдсэн эсэхийг илэрхийлж байдаг тул хууль тогтоомжийн хэрэгжилт, түүний үр нөлөөг дээшлүүлэх асуудал нь манай өнөөгийн нийгмийн амин чухал хэрэгцээ болоод байна. Энэхүү зөвлөгөөн нийгэмд хууль ёсыг бүрэн утгаар нт хэрэгжүүлэх олон түмний хүсэл зоригийн илэрхийлэл болж, зөвлөгөөнөөс дэвшүүлэх санал, үзэл бодол, байр суурь нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүх шатанд дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна.
УИХ-ын сонгууль 2008: Сонгууль зохион байгуулахад зориулсан гарын авлага
Монгол Сонгогчдын боловсрол төв Бэлтгэсэн: С.Оюунтуяа, А.Мөнхнаран Хянасан: Р.Бурмаа Хэвлэсэн: 2008
Сонгууль бол мэргэжлийн бус олон хүмүүс ажилладаг мөртлөө ажиллаж буй хүмүүсээс эрх зүйн нарийн мэдлэг шаарддаг, ажил нь ч гэсэн түвэгтэй, чимхлүүр байдаг. Тиймээс Сонгогчдын Боловсрол Төвөөс сонгуулийн хороодын ажилтнууд болон нэр дэвшигч, нам эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, сонгуулийн ажиглагч, сонгогчдод сонгууль зохион байгуулахад зориулсан гарын авлагыг боловсруулан хүргэж байна. Сонгуулийн хороодоос сонгуулийг зохион байгуулахад холбогдох Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, СЕХ-оос баталсан УИХ-ын сонгуулийг зохион байгуулахад холбогдох журам, зааврууд, УИХ-ын сонгуулийн хуулийг тайлбарласан УДШ-ийн тайлбар, бусад холбогдох хууль тогтоомжууд, мөн чөлөөт шударга сонгуулийн олон улсын стандарт, жишгийг баримтлан уг гарын авлагыг боловсруулсан юм. Энэхүү гарын авлагыг сонгуулийг эрхлэн зохион байгуулах үйл явцтай холбоотой асуудлаар хууль, эрх зүйн зохицуулалт, түүнийг хэрхэн ойлгож, хэрэглэх талаар зарим практик санаа, сонгуулийн үеэр гардаг зөрчлүүд, түүнээс сэргийлэх болон шийдвэрлэх арга боломж, зөвлөмж зэргийг дэлгэрүүлэн тайлбарлахыг хичээсэн болно. Сонгуулийг зохион байгуулах гарын авлага нь сонгуулийн хороо, хэсгийн ажилтнуудаас өөрийн ажлаа эрхлэн зохион байгуулахад туслах, зөвлөх, шалгах дэлгэрэнгүй зааварчилгаа болох тул та бүхэн хууль эрх зүйн зохицуулалт, тайлбар, мэдээлэл, анхааруулга, санамж, зөвлөмж зэргийг нэгбүрчлэн анхааран судалж, сонгуулийг чөлөөтэй, шударга зохион байгуулахад өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.
Эдгээр номуудыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207 |