Экономиксын үндсүүд Микроэкономикс
Монгол Н.Грегори Мэнкью Орчуулсан: Ш.Батмөнх Хянасан: Д.Бямбаа ISBN: 978-99929-0-161-6 Хэвлэсэн: 2006
Номонд социализмын эдийн засгийн сүйрэл юунаас үүдэлтэй болох, төр чөлөөт зах зээлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс хошуу дүрээд байвал зах зээлийн жам ёсны хөгжилд ямар гай барцад авчирдаг хийгээд төрөөс гагцхүү зах зээлийн үйл ажиллаганы үр ашгийг дээшлүүлэхэд юунд нь, ямар замаар, яаж дэмжиж туслах шаардлагатай байдаг зэрэг онолын гэхээсээ илүүтэй практик асуудлуудыг олон талаас нь шинжилж дүгнэсэн байна.
Хөрөнгө оруулалт
Монгол МУИС, Д.Моломжамц ISBN: 978-99929-53-45-4 Хэвлэсэн: 2008
Макро болон микро түвшинд гарч буй энэхүү өөрчлөлтүүд нь улс орны эдийн засаг-нийгмийн хөгжлийн үндэс болсон хөрөнгө оруулалтын асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах, үр ашгийг нь дээшлүүлэхэд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг онол практикийн үүднээс, тал бүрээс нь иж бүрэн судлах хэрэгцээг буй болгож, хөрөнгө оруулалтын удирдлага, төлөвлөлт, санхүүжилтэнд тавигдах шаардлагыг эрх өндөржүүлж байна. Иймээс энэхүү судалгааны номонд манай улсын зах зээлийн шилжилтийн үе дэх хөрөнгө оруулалтын агуулга, хэлбэрийн онцлогийг томьёолж, улс орны эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, санхүүжилтийн эх үүсвэр, түүний хандлага, үр ашгийг талаар цогц судалгаа хийж дүгнэлт өгөхийг зорьсон болно.
Хууль: Шударга нийгэм байгуулах сонгодог хөтөлбөр
Монгол Фредерик Бастиа Хоёр дахь удаагийн хэвлэл Орчуулсан: Н.Баярбаатар Хянасан: Баабар ISBN: 99929-5-348-9 Хэвлэсэн: 2007
Хууль хэмээх энэ бүтээл нь түүний хамгийн сүүлчийн зохиол юм. Дөнгөж буй болоод буй ихэд тархан олны анхаарлыг татаж, ялангуяа сэхээтнүүдийн бишрэн шүтэх болсон социализмын онол нь өнгөн дээрээ сайн сайхныг зорьсон зүйл өгүүлээд буй боловч задлан шинжлээд нарийвчлан тунгаавал хүн, түүний мөн чанар, эрх чөлөөний эсрэг хандсан гэдгийг Бастиа тэртээх 150 жилийн өмнө хүн төрөлхтөнд анхааруулжээ.
Эдгээр номуудыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207 |