Ашиг сонирхлын зөрчил хэдхэн улстөрчийн хүрээнд байна (2008-10-07)

A- A A+
Ашиг сонирхлын зөрчил хэдхэн улстөрчийн хүрээнд байна (2008-10-07)

Ашиг сонирхлын зөрчил хэдхэн улстөрчийн хүрээнд байна (2008-10-07)

Ашиг сонирхлын зөрчлөөс болж ашигт малтмалын хуулийн төслийг батлуулахгүй удааж байна хэмээн  УИХ-ын гишүүн О.Чулуунбат мэдэгджээ. Тэрбээр  2008 оны төсвийн тодотгол, 2009 оны ерөнхий төсөв, үндсэн чиглэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан сэтгүүлчид ярилцлага өгөхдөө ийн хэлсэн байна. Түүний хэлснээс үзвэл сүүлийн 3-4 жилийг энэ чухал хуулийн төслийг баталж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь энэ хууль манай орны өнөөгийн нөхцөлд таарч байна уу, үгүй юу гэдэгтээ биш,  хоорондоо булаацалдаад байгаад л оршиж байна. Нэг хэсэг нь төсөлд оролцох гээд нөгөө хэсэг нь тэндээс жаахан мөнгө авчих гээд зүтгэдэг хэмээн О.Чулуунбат өгүүлжээ.  Ашигт малтмалын хуулийг хамгийн муугаар баталчихлаа гэхэд багаар бодоход миллиард ам.долларын орлоготой байх боломжтой юм. Ашиг сонирхлын зөрчил хэдхэн улстөрчийн хүрээнд байна хэмээн тэрбээр мэдэгдэв.

УИХ-ын гишүүн О.Чулуунбат 2008 оны төсвийн тодотголыг их боломжийн болсон гэж дүгнэжээ.  Төсөв нэг их том алдагдалгүйгээр тооцогдсон нь Монгол Улсын хувьд их чухал. Өмнөх арав гаруй жилд улсын төсвийн алдагдал 3-4 хувь, 1990 оны дунд үед 5-6 хувьд хүрч байсан. Энэ удаа улсын төсөв балансалж байгаа гэдэг утгаар нь сайн санал орж ирлээ гэж тэрбээр үзэж байна.