Үндсэн хуулийн мэдлэг
Монгол Зохиогч: Б.Чимид Редактор: Ж.Амарсанаа, Д.Солонго ISBN: 978-99929-0-527-1 Хэвлэсэн: 2008
Tөр улс, хууль зүй, хүн ба иргэн, төв засаг, нутгийн өөрөө удирдах ёс, дүүрэг хороо, сум баг гээд хэн бүхний нүдний өмнүүр эрээлжлэх нийгмийн үзэгдэл тоолж баршгүй. Тэр бүхэн үүсэл гарал, уг чанар, хөгжил дэвшил, бууралт сэргэлт гээд зөв хандвал мандан бадрах, буруу хандвал уруудаж буурах, ухарч сөнөхүйн далд утга чанар, олж харамгүй онцгой учир шалтгаан төгс дүүрэн билээ. Түүнээс бага ч атугайг онол, номын дагуу бясалган ухаарч, өчүүхнийг ч болов олж мэдэж, өмнөх хойнохын шүтэн барилдлагааг холбон илэрхийлж чадваас түмэн олноо гэгээрүүлэхэд нэгэн зүйл өргөл хандив болно хэмээн сүсэглэнэ. Ийм л сэтгэл өвөрлөж улс иргэн, засаг төр, хууль зүйн олон салбарын уулзвар болсон үндсэн хуулийн эрх зүйн чухал чухал суурь ухагдахууныг баримжаалан өдгөө бидний даган мөрдөж буй Үндсэн хуулийн заалтыг энгийн хэллэг, эгэл жишээгээр нотолж, хялбаршуулан тайлбарлахыг хичээв.
Төр, нам, эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй асуудал /нэг, хоёрдугаар дэвтэр/
Монгол Зохиогч: Б.Чимид Редактор: Ж.Амарсанаа, Ч.Сайнцогт ISBN: 978-99929-0-627-8 Хэвлэсэн: 2008
Нэгдүгээр дэвтэрт төрийн байгуулал, удирдлагын болон байгууламжийн хэлбэр буюу ихэд дэлгэрч буй хууль зүйн бус хэллэгээр "засаглал"-ын хэлбэрийн талаархи "маргаантай" асуудлыг хэрхэн үзэх, Монголд парламентын засаг тогтоосон, ерөнхийлөгчийнхээс татгалзсан, бас түүнийг шохоорхож буй шалтгаан, үүсч болох үр дагавар, хамгийн гол нь энэ бүхэн ард түмний бүрэн эрхт байдал, язгуур ашиг сонирхлын асуудал мөн бөгөөд уг маргааныг хэрхэн шийдвэрлэхээс улс орны хувь заяа, улс төрийн дэглэм хамаарахыг илэрхийлэхийг зорьсон болно. Түүнчилэн төрийн тэргүүний талаархи Үндсэн хуулийн үзэл баримтлал, төрийн байгуулалтад түүний эзлэх байр, ерөнхийлөгчийн эрх зүйн байдал, төр, намын харилцаа, улс төрийн намуудын шинэтгэлийн зарим асуудлыг хөндсөн болно. Хоёрдугаар дэвтэрт Эрх зүйн шинэтгэлийн агуулга, үе шат, үр дүн, цаашдын зорилт, Үндсэн хууль дээдлэх замд учирч буй бэрхшээл, өмч, газрын харилцааны зэрэг төр улс, айл гэр, иргэн бүрт хамаатай эгзэгтэй зарим практик асуудлыг илэрхийлсэн бөгөөд төрийн байгуулалтын эрх зүйн үндсийг ч бас хамаарсан юм.
Emerging Asian Regionalism: A Partnership for Shared Prosperity
English Asian Development Bank Published 2008 ISBN: 978-971-561-669-0
The challenge for a more prosperous and interdependent Asia is to how to strengthen and spread the benefits of regional economic integration and cooperation, while playing a substantial and constructive role in global economic leadership. Important questions arise. • To what extent are Asian economies integrated in trade, investment, and finance? • What are the priorities for regional cooperation in these areas? • Does Asia need closer macroeconomic coordination and more regional institutions? • Is Europe an example to follow? • Is Asia ready to play a leading role in global economic decision making? This ADB flagship study analyzes the nature of Asia's emerging regionalism as well as the opportunities and challenges that it poses. It highlights what is at stake and lays out the ground for further discussion on how to move forward. The study key message is that in an increasingly globalized world, Asian regionalism could—and should—be a partnership for regionally and globally shared prosperity.
Эдгээр номуудыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207 |