Хөрөнгө оруулалтын гэрээ хийх эрхийг Засгийн газарт олгов (2008-12-04)
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдаж, Оюутолгой, Тавантолгойн орд газрыг ашиглаж эхлэх тогтоолыг баталж, Засгийн газарт тус ордуудын хөрөнгө оруулагчидтай гэрээ хийх эрхийг олгосон байна. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тулд ажлын хэсгийн боловсруулсан “Үндсэн зарчим удирдамжийг батлах тухай” тогтоолын төслийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцсон 50 гишүүний 42 нь дэмжжээ.