Шинэ ном, сэтгүүл 2009.01.19

A- A A+
Шинэ ном, сэтгүүл 2009.01.19

Шинэ ном, сэтгүүл 2009.01.19

  Үйлчилгээний тухай
  Онлайн каталоги
  Шинэ ном судалгаа
  Үйл ажиллагаа

 

Voices through Ballot: Overview of Asian Elections 2008

English
Edited by Jung Ok Lee and Mohiuddin Ahmad
Published 2008

Since the later half of the twentieth century, 'governance' has increasingly been acknowledged and addressed as an important issue in public life. Discussion on governance obviously centers around discussion on democracy. The experience is very much mixed in Asia. Asian nations have undergone widely varied experiences over the centuries. Even in the twenty-first century, democracy in terms of 'representative governments' has not yet taken root across Asia. We still see a coexistence of different systems of governance, such as, absolute monarchy, single-party monolithic system, open or disguised military regimes and different forms of electoral democracies. The adoption of electoral systems has not been smooth and has been repeatedly interrupted by the military or political monopolies in different parts of Asia. The process of democratization has been slow and painstaking and it often "feeds and grows on blood". Martyrdom in the process of democratic transition is quite common in Asia is highly valued by society as a supreme sacrifice.

Сүхбаатар аймгийн цөлжилттэй тэмцэх дэд хөтөлбөр

Монгол
Хэвлэсэн: 2008
Боловсруулсан: Д.Даш, Ж.Цогтбаатар, Я.Баасандорж

Нэгдүгээр бүлэг нь цөлжилт түүний ойлголт, энэхүү хөтөлбөрийг боловсруулсан ерөнхий арга зүйг оруулсан болно.
Хоёрдугаар бүлэг нь Сүхбаатар аймгийн байгаль орчин нийгэм, эдийн засгийн төлөв байдлыг тус бүс нутагт хийгдсэн олон жилийн судалгааны үр дүнгээр баяжуулан үнэлсэн болно. Энэ бүлгээс Сүхбатар аймгийн уур амьсгалын ерөнхий нөхцөл, хөрс, ургамлан нөмрөгийн онцлог, байгалийн нөөц баялгийг тодорхой дурьдсан юм. Энэ нь байгалийн төлөв байдлыг харуулаад зогсохгүй эдгээр нөөцийг зохистой ашиглах боломжуудыг нээн харуулж байгаагаараа онцлог юм.
Гуравдугаар бүлэг нь аймгийн хэмжээнд цөлжилтийн үйл явц хэрхэн явагдаж байгааг дурьдсан. Энд голлох анхаарлыг байгалийн болон хүний үйл ажиллагаанд хандуулсны зэрэгцээ цөлжилтийг олон эх сурвалжаар хэрхэн үнэлсэн байгааг дүрслэн харуулсан юм. Энэхүү бүлгээс Сүхбаатар аймгийн газрын доройтол цөлжилтөнд үзүүлж буй голлох хүчин зүйлсийн нөлөө болон тэдгээрийн илрэх хэлбэрийг тодорхой мэдэх боломжтой болсон юм.
Дөрөвдүгээр бүлэг нь цөлжилтийг сааруулах үйл ажиллагааны чиглэлүүд, тэдгээрийг зохион байгуулах арга хэрэгслийг агуулсан болно. Энэхүү бүлэгт үйл ажиллагаа тус бүрийн хүрээнд хийгдэх ажлын тэргүүн зэрэглэлийг тогтоох оролдлогыг хийсэн нь урьд өмнө цөлжилтийн хөтөлбөр боловсруулж байсан ажлуудаас илүү онцлог шинэлэг болсон юм. Бид энэхүү бүлэгт цөлжилтийг сааруулахад түвшин бүрт анхаарах зүйлс, уялдаа холбоог хэрхэн хангах хийгээд олон улсын жишигт хүрэхэд шаардлагатай арга хэмжээг бүрэн хэмжээгээр нь дурьдсан нь орон нутгийн шийдвэр гаргагчид, аж ахуйн нэгж болон иргэдэд байгалийн нөөц ашиглах харилцаанд зохистой оролцоог бүрдүүлэхэд чухал нөлөөтэй болсон хэмээн итгэж байна.
Тавдугаар бүлэг нь байгалийн нөөц ашиглалт, тэр дундаа байгаль хамгаалахад хийгдэх зарим үйл ажиллагааг технологийн ямар дарааллаар хийх зөвлөмжийг агуулсан болно. Энэхүү зөвлөмжийн хүрээнд ойн зурвас, мод үржүүлгийн газар, тэдгээрийг байгуулахад нэн чухал усны нөөцийг хэрхэн бүрдүүлэх, зохистой захиран зарцуулах аргуудыг дурьдсан юм.
Хавсралтуудаар хөтөлбөрт заагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх бүтэц зохион байгуулалт, тэдгээрийн өнөөгийн чадавхи болон шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх боломжуудыг харуулсаны зэрэгцээ загвар төслүүдийг хавсаргасан болно.

Монгол Улсын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын 2006 оны тайлан эмхтгэл

Монгол
Монголын олборлох үйлвэрлэлийн ил тод байдлын санаачлагын ажлын алба
Хэвлэсэн 2008

"Төлсөн авсанаа нийтэл" гэсэн маш энгийн бөгөөд ярвигтай ойлголт юм. Амьдрал дээр төлсөн авсанаа сайн дураар нийтэлдэг хүн, байгууллага бараг байдаггүй юм байна. Тэгэхээр энэ бол эхлээд уул уурхайн компаниуд улс болон орон нутгийн төсөвт юу төлөв гэдгээ ил болгон тайлан гаргах. Засгийн газар эдгээр компаниудаас юу хүлээн авав гэдгээ ил болгон тайлан гаргах. энэ хоёр тайлангийн хооронд зөрүү байгаа эсэхийг хөндлөнгийн аудитын байгууллага тогтоон тайлан гаргасан нэгдмэл үйл ажиллагаа юм.
Үүнийг хэрэгжүүлэхийн тул төлсөнөө нийтэл гээд Ашиг малтмалын тухай хуулийн 48,10 заалтыг гаргасан. Авсанаа нийтэл гээд Засгийн газрын 80 дугаар тогтоол гаргасан. Холбогдох тайлангийн маягтуудыг ч баталсан.
2007 оны 9 дүгээр сар гэхэд олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын 2006 оны тайлангаа уул уурхайн чиглэлийн 64 компани гаргав. Засгийн газар мөн оны 10 дугаар сард 137 уул уурхайн компаниас хүлээн авсан 2006 оны тайлангаа гарган ажлын албанд ирүүлэв.
Тайлангуудын нэгтгэлд орох компаниудын жагсаалтанд Дэлхийн банкнаас өгсөн зөвлөмжийн дагуу материаллаг төлбөрийн босго хэмжээ нь 200 сая төгрөгөөс илүү компанийг оруулж, тайлангуудын нэгтгэлийг хийлгэх ауторын компанийн олон улсын тендерийг зарлаж, Австралийн Крейн Уайт энд ассоушиетс компани шалгарч нэгтгэлийг хийв.
Үүний дагуу Монголын уул уурхайн томоохон 25 компанийн тайлан анхны энэ нэгтгэлд орсон юм.
Тайланг нэгтгэх ажил 30 хоног үргэлжилж, дүгнэлт зөвлөмжийг олон нийтэд хүргэж байна. Аудиторын компанийн хийсэн тайланг бид огтхон ч хөндөөгүй гэдгийг дашрамд өгүүлье.
Анхны нэгтгэлд оролгүй үлдсэн компаниудаас 2 талдаа тайлантай 28 уул уурхайн компанийн тайлангуудын нэгтгэлийг Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын институтын багаар хийлгэв. Тайланг энэ эмхэтгэлд мөн оруулсан байгаа.

Эдгээр номуудыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207