НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ
ЛИЦЕНЗ АЖИГЛАГЧ #12
2009 ОНЫ 7 САРЫН 7-НЫ БАЙДЛААР МОНГОЛ УЛСАД НИЙТ 5200 ХҮЧИНТЭЙ ЛИЦЕНЗ БАЙНА.
2009 оны 7 дугаар сарын 17-ны өдөр
Дугаарыг бэлтгэсэн Д. Долгорсүрэн, Д.Сэнгэлмаа
Нээлттэй Нийгэм Форумаас ашигт малтмалын ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрлийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор “Лиценз Ажиглагч” хэмээх энэхүү лавлагааг нэгтгэн гаргаж байгаа билээ. 2009 оны 5, 6 дугаар сард лицензийн бүртгэлд чухам ямар өөрчлөлт, хөдөлгөөн орсоныг энд толилуулж байна.
Тус оны 5-6 дугаар сарын байдлыг нийтэд нь авч үзвэл 56 лиценз шинээр олгогдсон авч 15 лиценз цуцлагдаж, 75 лицензийн хугацаа дууссан ба хүчингүй болсон, буцааж хүлээлгэн өгсөн зэргээс шалтгаалан өөрчлөлт нь эсрэг дүнтэй буюу ашигт малтмалын хүчинтэй лицензийн нийт тоо 34-өөр буурсан байна.
2009 оны 7 дугаар сарын 7-ны байдлаар нийт 5200 ашигт малтмалын лиценз хүчинтэй байна. Үүнээс 1108 нь ашиглалтын лиценз юм.
ОНЦЛОХ МЭДЭЭ
Монгол улсын Засгийн газар 1992 оноос “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэний үр дүнд уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татахад нөлөөлсөн гэж үздэг. Нөгөө талаас, нэгдэн нийлэх замаар байгуулсан салбар компаниудаараа дамжуулан Монголд хөрөнгө оруулсан гадаадын зарим хөрөнгө оруулагчтай холбоотой асуудал дээрх эерэг ойлголтыг эргэн харахад хүргэж байна.
Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумын нутагт алт олборлох үйл ажиллагаа явуулдаг Бороогоулд ХХК нь 2009 оны 7 сарын байдлаар ашиглалтын 10 лицензтэй, хайгуулын 5 лицензтэй. “Алт” хөтөлбөрийн хүрээнд 1995, 1996 онд олгосон алтны шороон ордны 238А, 147А, 724А лицензийн талбайг Бороогоулд компанийн үйл ажиллагаа явуулж буй 198А дугаартай үндсэн ордыг ашиглах зорилгоор олгосон ашиглалтын лицензийн талбайтай давхардуулан олгожээ. 1996 он хүртэл төр шороон болон үндсэн ордод ялгавартай хандаж лиценз олгодог байсан бол 1997 оноос хойш буюу Ашигт малтмалын хууль батлагдах хүртэл дээрх ялгаа алга болж, хуулийн зохицуулалт алдагдсанаас болж, ашигт малтмалын лиценз давхардуулан олгох явдал гарчээ. Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 6 сарын 12-ны өдрийн шийдвэрээр Бороогоулд компанийн 198А, 238А тоот лицензийг 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлжээ. Хууль зүйн талаасаа лиценз түдгэлзүүлнэ гэдэг нь хурааж авах, хүчингүй болгох, цуцлахын аль нь ч биш боловч, компанийн хэвийн үйл ажиллагаа түр зогсох болсон бусад нөхцлийг дор товч дурдъя.
Бороогоулд ХХК нь Монгол улсад татвар төлөлтөөр 2007 онд II байр, 2008 онд III байрт шалгарч мөн байгаль орчны сэргээлтийн стандартаар тэргүүлэгч компанид тооцогдож байжээ. Гэвч 1997 оны Ашигт малтмалын хууль, 1997 оны 12 сард гарсан Засгийн газрын тогтоолын дагуу, 1998 оны 7 сарын 6-нд Засгийн газартай Бороогоулд ХХК-ний байгуулсан Тогтвортой байдлын гэрээ нь Монгол улсад ашиггүй гэрээ болсон гэж иргэний нийгмийн байгууллагууд үздэг нь дараах хэд хэдэн шалтгаантай. Уг гэрээний дагуу уурхайг 15 жил ашиглах нөхцөлтөй боловч Бороогоулд компани хүлээсэн үүргээ зөрчин 5 жилийн дотор буюу татварын хөнгөлөлттөй хугацаанд ашиглалтыг дуусгасан. 15 жилийн ажлын байрны баталгаа нь 5 жилийн дараа алга болж, нийт 630 орчин ажилчид 2009 оны 4 сард халагджээ. Тус компанийн Үйлдвэрчний эвлэл болон 30 гаруй ажилчид ажлаас халагдсаны тэтгэмжийг ажилласан жилээр тооцож олгохыг удирдлагуудаасаа шаардаж, суулт хийсэн бөгөөд 2004-2008 он хүртэлх компанийн санхүүгийн тайланг гаргаж, дүгнэлт хийлгүүлэхээр шинжээчид өгсөн байна. Хувийн хэвшлийн ААН-ийн ажилчид тухайн компаниасаа ашиг хүртэхийг шаардаж, Үйлдвэрчний эвлэлийн байгууллага байгуулсан нь манай улсын хувьд анхны тохиолдол болсон байна.
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, МХЕГ, БОАЖЯ, ЭБЭХЯ-ны эрх бүхий албан тушаалтнаас гадна, Миний монголын газар шороо, Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн зэрэг иргэний хөдөлгөөний төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг Бороогоулд компанийн үйл ажиллагаанд 2009 оны 6 сарын 8-нд 13 чиглэлээр хийсэн шалгалтын дүнг нийтэд танилцуулав. 1998 онд Тогтвортой байдлын гэрээ байгуулж чадсан Бороогоулд компанийг эхний 3 жилд ААН-ын орлогын албан татвараас 100%, дараагийн 3 жилд 50% чөлөөлөхөөр тусгасан аж. Мөн импортын болон экспортын гаалийн татварыг тэглэж, дотоодод борлуулсан бол импортын барааны НӨАТ-ыг тухайн үед мөрдөж байсан 10%-иар тогтоон хөнгөлөлт эдлүүлжээ. Ийнхүү 2004-2006 онд уг компани 91 тэрбум төгрөгийн ААН, байгууллагын орлогын албан татвараас чөлөөлөгджээ. Гэрээнд 2000, 2007 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд 2007 оны өөрчлөлтөөр татварын хөнгөлөлтийг цуцалжээ. 2007, 2008 онуудад Бороогоулд 55.9 тэрбум төгрөгийн татвар төлсөн боловч анх гэрээг байгуулахдаа бүх татварыг 1998 оны хуульд заасан хэмжээгээр төлөхөөр тусгачихсан тул Монголын талд ашиггүй гэрээ болжээ. Ажлын хэсэгт орсон иргэний хөдөлгөөнийхөн зарим дүгнэлттэй санал нийлэхгүй байлаа. Эрс шинэчлэл хөдөлгөөний зохицуулагч Энхбат “Газар, усны татварын хөнгөлөлтийг тэд эдэлсээр байгаа бөгөөд усны татварын зөрүү гэхэд л нэг тэр бум төгрөг болчихоод байна” гэжээ. Дээрх асуудалтай холбогдуулан 2009 оны 6 сарын 10-нд Хүний эрх хөгжил төвөөс Монголын иргэний нийгмийн байгууллагуудад уриалга гаргаж, нэгэнт ашиг шимийг нь хэдийнээ хүртчихсэн 198А лицензийг 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлэх бүү хэл хурааж авсан нь бараг ач холбогдолгүй. Харин Бороогийн орд газарт гэрээний хугацаатай уялдуулж олборлолт хийх явцыг хянаж байх үүрэгтэй байсан төрийн зохих байгууллагууд, хууль зөрчсөн буруутай албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх, түүнчлэн гэрээгээ зөрчин ашиглалт хийсэн Бороогоулд компанийн бусад лицензүүдийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг УИХ, Засгийн газраас шаардсан байна.
Уг компанийн уулын баяжуулах үйлдвэр ашиглалтанд орсноосоо хойш, 2008 оны сүүлчийн байдлаар 11,871.5 мянган тонн хүдэр боловсруулж, 40 гаран тонн алт олборлож, 849.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн тухай мэдээллийг уг компаниас авсан байна.
Гэвч ашиглалтын өмнөх лиценз хэмээх хууль бус зөвшөөрлөөр 1222 кг алт олборлож борлуулсан баримтаас гадна нуруулдан уусгаж, баяжуулах талбайн өнгөн талын полиэтилен хулдаас цоорсноос геомембраны үе рүү цианидын агуулга өндөртөй баяжсан уусмал нэвчиж буйг илрүүлсэн байна. Химийн олон төрлийн бодисыг хэдэн тонноор нь хэрэглэдэг ч саармагжуулах, хоргүйжүүлэх ажил муу байгааг шалгалтын явцад мөн тогтоожээ. Ажлыг хэсгийнхэн 1222 кг алтны асуудлыг дахин шалгах чиглэлийг Сангийн яаманд өгсөн боловч иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлөл түүнийг улсын орлого болгох, хууль зөрчиж Бороогоулд компанид ашиглалтын өмнөх зөвшөөрөл олгосон төрийн албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, олборлосон алтыг зөвхөн Монголбанкинд тушаах, тогтвортой байдлын гэрээг дуусгах гэх мэт дүгнэлтэд ороогүй санал гаргаснаа УИХ дахь бүлгүүдэд уламжлахаар болжээ.
Харин Бороогоулд ХХК-ын Ерөнхийлөгч Жон Казоко өөр байр суурьтай байсан ба “улсад төлөх ёстой байсан татварыг 3-4 дахин илүүгээр төлж байсан, ААН-ын орлогын албан татварыг 10.9 сая доллар төлөх байсныг 47.9 саяыг, нөөц ашигласны төлбөрт 7.3 сая доллар төлөхийг 24 сая болгож төлсөн.” гээд химийн хорт бодис хөрсөнд нэвчиж буй талаар “тэрний цаана дахиад 2-3 давхарга байгаа” гэжээ. Бороогоулд ХХК-ын захиргаа болон тус компанийн дэргэдэх Үйлдвэрчний байгууллагын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг эцэслэн шийдвэрлэж, талууд “Маргаан шийдвэрлэх тухай”болон “Хамтын гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд 2009 оны 6 сарын 16-нд албан ёсоор гарын үсэг зурах болсон тухайгаа Бороогоулд ХХК-ын захиргаа хэвлэл мэдээллээр нийтэд мэдэгдсэн байна. Маргалдагч талуудын хооронд тохиролцсон ёсоор 2008 оны 9 сарын 1-ний байдлаар компанид 6 сараас доошгүй хугацаагаар ажилласан бүх ажилчдад нэг сая төгрөг олгохоос гадна, тус компанид ажиллах хугацаа нь дуусмагц ажилчин бүрт одоо үйлчилж байгаа хоёр сарын цалинтай тэмцэх хэмжээний ажлаас халагдсаны тэтгэмж (дунджаар 2 сая орчим төгрөг), дээр нь нэмж 2 сарын цалингийн нэмэлт (мөн 2 сая орчим төгрөг) тэтгэмж олгохоор болжээ. Уурхайн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа шийдвэр цуцлагдмагц бүх ажилчид ажилдаа эргэн орох юм байна.
Ураны олборлолт, эрчим хүчний үйлдвэрлэлийн хувьд дэлхийн хамгийн том компаниудын нэгд тооцогддог, Канадын Саскатүүн, Саскачеванд төвтөй Камеко хэмээх нээлттэй хувьцаат Корпораци нь шууд бус замаар Канадын Торонто хотод төвтөй Сентеррагоулд Инк-ийн 52.7%-ийг эзэмшдэг. Сентеррагоулд Инк нь Эй-Жи-Ар компанийн 56%-ийг эзэмшдэг. Харин Бороогоулд ХХК-ийн толгой компани болох Канадын Сентеррагоулд Инк нь Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй дээрх Эй-Жи-Ар компани (AGR Limited, an unlisted public company incorporated in the British Virgin Islands) болон Люксембург ба Нидерландад бүртгэлтэй Люксембург ба Недерландс Холдкос-оор (Luxembourg and and Netherlands Holdcos) дамжуулан Монголд Бороогоулд ХХК-иас гадна Сентеррагоулд Монголиа Инк ХХК-ийг байгуулж амжжээ.
2004 оны 3 сард боловсруулсан, Бороогийн алтны уурхайн Техник эдийн засгийн тайланд дурдсанаар бол Бороогийн алтны ордыг анх 1982-1990 онуудад Монголын болон Зүүн Германы хамтарсан геологийн хайгуулын үр дүнд нээн илрүүлж байжээ. Харин 1997 онд Бороогоулд ХХК Бороогийн төслийг авч байсан бол 1998 онд дээр дурдсан Эй-Жи-Ар хэмээх биржэд бүртгэлгүй ч нээлттэй хувьцаат компани Бороогоулд ХХК-ийн 85%-ийг эзэмших болжээ.1998 онд уг Тогтвортой байдлын гэрээ зурагдах үед тухайн үеийн Сангийн сайд асан Б. Баабарын дурьдсанаар бол анх дээр дурьдсан Английн компанитай уг гэрээг хийж, гэрээ ёсоор 2 жилийн дотор буюу 2000 он гэхэд хөрөнгө оруулж ирэхгүй бол уг гэрээ хүчингүй болох байжээ. Гэвч 3 жилийн дараа буюу 2001 онд алтны онцгой албан татварыг хүчингүй болгох хууль гарсаны дараа анхны Английн Эй-Жи-Ар компани биш харин Канадын Торонто хотод төвтөй 3000 орчим ажилчидтай Сентеррагоулд Инк гэдэг өөр компани Бороогийн ордыг эзэмшихээр болсон байна. Б. Баабарын тооцоолсоноор, алтны онцгой албан татварыг хүчингүй болгосноор Монголд 100 сая долларын алдагдал учирчээ.
Одоо Сентеррагоулд Инк-ийн толгой болох Канадын Камеко Корпорацийн салбар болох Камекомонгол хэмээх 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай компани манай улсын нутаг дэвсгэрт хайгуулын 15 лицензтэй. Сентерра Гоулд Монголиа Инк ХХК нь манай улсын нутаг дэвсгэрт ашиглалтын 8 лицензтэй, хайгуулын 45 лицензтэй түүний дотор Гацууртын алтны ордын лиценз багтаж байна. Тус орд газар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт, Бороогийн ордоос 35 км-ын зайд оршдог бөгөөд ойролцоогоор 40 тоннын нөөцтэй.
ШИНЭЭР ОЛГОГДСОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
Хүснэгт 1.Тавдугаар сард хамгийн олон лиценз олгогдсон аймгууд, лицензийн төрлөөр
Аймаг |
Хайгуулын |
Ашиглалтын |
Нийт |
Дорноговь |
11 |
1 |
12 |
Хэнтий |
2 |
|
2 |
Төв |
|
2 |
2 |
Сэлэнгэ |
1 |
1 |
2 |
Өмнөговь |
1 |
1 |
2 |
5 сард Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Завхан, Орхон, Увс, Хөвсгөл аймгаас бусад 6 сард Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Завхан, Өвөрхангай Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгаас бусад бүх аймаг мөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг хамарсан лиценз шинээр олгогджээ.
Хүснэгт 2. Зургадугаар сард хамгийн олон лиценз олгогдсон аймгууд, лицензийн төрлөөр
Аймаг |
Хайгуулын |
Ашиглалтын |
Нийт |
Ховд |
6 |
|
6 |
Дорноговь |
3 |
1 |
4 |
Улаанбаатар |
1 |
2 |
3 |
Төв |
3 |
|
3 |
Дархан-Уул |
2 |
1 |
3 |
5 дугаар сард шинээр олгогдсон нийт лицензийн хамрах газар нутгийн талбайн хэмжээ 116,802 га бөгөөд 6 дугаар сард шинээр олгогдсон нийт лицензийн хамрах газар нутгийн хэмжээ 289,380 га, үүний 0.12 хувь нь ашиглалтын лиценз бүхий талбай юм. 5 дугаар сард шинээр олгогдсон лицензийн хамрах нийт талбайг нь өмнөх 4 дүгээр сарынхтай харьцуулахад 77.9 хувиар буурсан дүнтэй байна. Хамгийн том талбай бүхий 5 лицензийг Хүснэгт 3-т үзүүлэв.
Хүснэгт 3 . Шинээр олгогдсон хамгийн том талбай бүхий 5 лиценз /5 сар/
Аймаг |
Сум |
Газрын нэр |
Компанийн нэр |
Талбайн хэмжээ |
Хэнтий |
Норовлин |
Дал овоот |
Си Ар Эм Ай |
21336 |
Дорноговь |
Дэлгэрэх |
Эрдэнэцогт уул |
Энержит |
16199 |
Дорноговь |
Өргөн |
Асгат |
Би Эй Пи |
11964 |
Дорноговь |
Мандах |
Олон аарагт |
Бигэрхайрхан |
10015 |
Дорноговь |
Эрдэнэ |
Алаг толгой |
Талын нууц |
9936 |
Хүснэгт 4. Шинээр олгогдсон хамгийн том талбай бүхий 5 лиценз /6 сар/
Аймаг |
Сум |
Газрын нэр |
Компанийн нэр |
Талбайн хэмжээ |
Дорноговь |
Хатанбулаг |
Анарт-5 |
Анургоулд |
124620 |
Өмнөговь |
Гурвантэс |
Элбэг |
Өгөөмөрхөгжил |
87298 |
Ховд |
Алтай |
Хөх ишиг уул |
Сатирем |
20939 |
Өмнөговь |
Ханбогд |
Майхант |
Хүслэмж |
16701 |
Ховд |
Алтай |
Цахир толгой |
Никуайро |
8594 |
Тав, зургадугаар сард нийт ашиглалтын 16 лиценз олгогдсоноос хамгийн олон буюу 6 нь алт, барилгын материал 5, нүүрс 3, жонш 2-ыг олборлох зөвшөөрлүүд байна. Энэ удаад алт болон барилгын материал олборлох зөвшөөрөл илүү олон хувийг эзэлж байгааг харж болохоор байна.
Лицензийн талбайтай холбоотой бусад үндсэн тоон үзүүлэлтийг Хүснэгт 5-т үзүүлэв.
Хүснэгт 5 . 2009 оны тавдугаар сард шинээр олгогдсон лицензийн эзлэх талбайтай холбоотой тоон үзүүлэлтүүд
Үзүүлэлт |
Ашиглалтын /га/ |
Хайгуулын /га/ |
Тоо |
10 |
21 |
Нийт талбай |
9668 |
107134 |
Хамгийн их талбай |
6476 |
21336 |
Хамгийн бага талбай |
27 |
296 |
Дундаж талбай |
966.8 |
5101.61 |
Хүснэгт 6. 2009 оны зургадугаар сард шинээр олгогдсон лицензийн эзлэх талбайтай холбоотой тоон үзүүлэлтүүд
Үзүүлэлт |
Ашиглалтын /га/ |
Хайгуулын /га/ |
Тоо |
6 |
23 |
Нийт талбай |
373 |
289007 |
Хамгийн их талбай |
140 |
124620 |
Хамгийн бага талбай |
25 |
26 |
Дундаж талбай |
62.16 |
13136.68 |
Тав, зургадугаар сард хамгийн их талбайд хайгуул хийхээр лиценз олгогдсон 5 сумдын жагсаалтыг Хүснэгт 7-д үзүүлэв.
Хүснэгт 7 . Тавдугаар сард хамгийн их талбайд лиценз олгогдсон сумд
Сум |
Аймаг |
Нийт талбай |
Лицензийн |
Норовлин |
Хэнтий |
21336 |
1 |
Дэлгэрэх |
Дорноговь |
16199 |
1 |
Өргөн |
Дорноговь |
11964 |
1 |
Мандах |
Дорноговь |
10015 |
1 |
Эрдэнэ |
Дорноговь |
9936 |
1 |
Тавдугаар сард хамгийн их талбайд лиценз олгогдсон сумаар Хэнтий аймгийн Норовлин сум тэргүүлж байгаа бөгөөд тус сумын Дал-Овоот гэдэг газар гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Си Ар Эм Ай ХХК /Хятад/ 1 хайгуулын лиценз авчээ.
Хүснэгт 8. Зургадугаар сард хамгийн их талбайд лиценз олгогдсон сумд
Сум |
Аймаг |
Нийт талбай |
Лицензийн |
Хатанбулаг |
Дорноговь |
124620 |
1 |
Гурвантэс |
Өмнөговь |
87298 |
1 |
Алтай |
Ховд |
31884 |
3 |
Ханбогд |
Өмнөговь |
16701 |
1 |
Өлзийт |
Дундговь |
8113 |
1 |
Хүснэгт 9. Хамгийн олон лиценз Тавдугаар сард шинээр авсан компани
Компанийн нэр |
Лиц тоо |
Нийт талбай |
Монголзүрх сэтгэл |
2 |
4406 |
Бигэрхайрхан |
1 |
10015 |
Би Эй Пи |
1 |
11964 |
Энержит |
1 |
16199 |
Си Ар Эм Ай |
1 |
21336 |
Хамгийн олон лиценз 5 дугаар сард шинээр авсан компанийн жагсаалтын нэг-д бичигдсэн Монголзүрх сэтгэл ХХК-ийн авсан хайгуулын 2 лиценз нь бүгд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт буюу Цагаан-Уул, Их нарт гэдэг газарт олгогдсон байна.
Хүснэгт 10. Хамгийн олон лиценз зургадугаар сард шинээр авсан компани
Компанийн нэр |
Лиц тоо |
Нийт талбай |
АУЧУ |
2 |
308 |
И Эм Жи Ар |
2 |
551 |
Эф Жи Ти Эм |
2 |
2351 |
Азийн өндөр даваа |
2 |
3394 |
Анургоулд |
1 |
124620 |
Мөн энэ сард ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авсан компаниудын мэдээллийг Хүснэгт 11-д танилцуулж байна.
Хүснэгт 11 . Тавдугаар сард олгогдсон ашиглалтын лицензийн талаарх мэдээлэл
Компанийн нэр |
Аймаг |
Сум |
Газрын нэр |
Ашигт малтмал |
Талбай (га) |
Сутайцэнд |
Төв |
Заамар |
Тосонгийн гол |
алт |
36 |
Агммайнинг |
Өмнөговь |
Гурвантэс |
Торомхон |
алт |
6475.74 |
Итгэлт-Хүлэг |
Сэлэнгэ |
Ерөө |
Нийлэхийн гозгор |
алт |
168.62 |
Эрхэсмайнинг |
Дархан-Уул |
Хонгор |
Хуурай-1 |
алт |
46.9 |
Цозгор |
Өвөрхангай |
Уянга |
Модот мухар |
алт |
108.3 |
Шижирхайрга |
Төв |
Алтанбулаг |
Дунд бөхөг-1 |
бар/м |
38.62 |
Эхдэлгэр мөрөн |
Улаанбаатар |
Хан-Уул |
Харз |
бар/м |
42.75 |
Алтанбарга |
Дорноговь |
Айраг |
Цагаан Овоо |
жонш |
26.8 |
Говьхурах |
Дундговь |
Гурвансайхан |
Үнст худаг |
нүүрс |
1638.94 |
Монголын алт МАК |
Дорнод |
Хэрлэн |
Адуунчулуун |
нүүрс |
1084.3 |
Хүснэгт 12. Зургадугаар сард олгогдсон ашиглалтын лицензийн талаарх мэдээлэл
Компанийн нэр |
Аймаг |
Сум |
Газрын нэр |
Ашигт малтмал |
Талбай (га) |
Лэндмонголиа |
Сүхбаатар |
Сүхбаатар |
Бухт уул |
алт |
39.17 |
Дугуй-Уул |
Дорноговь |
Айраг |
Баруун дэл |
жонш |
117.16 |
ШШДБ |
Баян-Өлгий |
Ногооннуур |
Цагааннуур |
бар/м |
140.05 |
Силикат |
Дархан-Уул |
Хонгор |
Цогт |
бар/м |
24.9 |
Эн Эс Ар |
Улаанбаатар |
Хан-Уул |
Элст хайрга |
бар/м |
27 |
Чандмань-Эрхүүд |
Улаанбаатар |
Налайх |
Бүс толгой-1 |
нүүрс |
25.1 |
ШИЛЖҮҮЛСЭН, СУНГАСАН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
Тав, зургадугаар сард нийт 60 сумын нутгийг хамарсан 71 лиценз, үүнээс ашиглалтын арван лиценз шинэ эзэнтэй болсон байна. Хамгийн олон лиценз өгсөн, авсан компаниудын жагсаалтыг Хүснэгт 13-д үзүүлэв.
Хүснэгт 13 . Тавдугаар сард хамгийн олон тооны лиценз шилжүүлэгч, шилжүүлэн авагч компаниуд
Шилжүүлэгч |
Лиц тоо |
Шилжүүлэн авагч |
Лиц тоо |
Ундрамсэд |
5 |
Жөн Юан |
5 |
Тэшигхаус |
4 |
Хонгорхангай эрдэнэс |
4 |
УМУХ |
3 |
Лайтуоркс |
3 |
Салют-Арт |
2 |
Полоресорсез |
3 |
БТТ Импекс |
2 |
Онтрэрезорсис |
2 |
ЦУЦЛАГДСАН БУЮУ ДУУСГАВАР БОЛСОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
Тав, зургадугаар сард нийт 90 лицензийн хугацаа дууссан буюу цуцлагдсан, хүчингүй болсон, буцааж хүлээлгэн өгсөн байна. Эдгээрээс 5 дугаар сард 8 лицензийг хүчингүй болгосноос нийт 5 лицензийг АМТХ-ийн 19-р зүйлийн 19.12-т зааснаар буюу “Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэсэн үндэслэлийн дагуу хүчингүй болгожээ. Мөн 1 лицензийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон нь Эрдэнэс МГЛ УҮГ-ын Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутаг дахь Асгатын мөнгөний ордод олгогдсон хайгуулын лиценз байсан байна. Мөн нэг лицензийг НМХГ-ын дүгнэлтээр, Ховд аймгийн Мянгад сумын нутагт олгогдсон ОДЦЭ ХХК-ын лицензийг Засгийн газрын тогтоолоор хүчингүй болгосон байна. БОАЖЯ-ны 6/1017 тоот тогтоолоор 15лицензийг цуцалсан байна.
ДҮН: ЛИЦЕНЗИЙН ӨӨРЧЛӨЛТ
2009 оны 1-6 дугаар сард лицензийн тоо хэрхэн өөрчлөгдсөнийг Хүснэгт 14-д үзүүлэв.
Хүснэгт 14. 2009 оны эхний хагас жилийн лицензийн бүртгэлд орсон өөрчлөлт, хөдөлгөөний тойм
№ |
Лиценз |
Сар |
|||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
||
1 |
Шинэ |
77 |
55 |
59 |
59 |
31 |
25 |
2 |
Шилжсэн |
86 |
21 |
4 |
66 |
30 |
41 |
3 |
Сунгасан |
58 |
28 |
58 |
21 |
9 |
7 |
4 |
Цуцалсан |
14 |
13 |
0 |
31 |
12 |
3 |
5 |
Дууссан |
104 |
7 |
59 |
37 |
45 |
30 |
6 |
Өөрчлөлт |
-41 |
35 |
0 |
-9 |
-26 |
-8 |
Лицензийн бүртгэлийн мэдээлэл бүхий өгөгдлийг гаргаж өгсөн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтэст талархал илэрхийлье.
Энэхүү лавлагаатай холбооотой асуудлаар [email protected] имэйл хаягаар хандана уу