Шинэ ном, сэтгүүл 2009.01.28

A- A A+
Шинэ ном, сэтгүүл 2009.01.28

Шинэ ном, сэтгүүл 2009.01.28

  Үйлчилгээний тухай
  Онлайн каталоги
  Шинэ ном судалгаа
  Үйл ажиллагаа

 

Азийн Барометр: Ардчиллын хөгжлийн харьцуулсан судалгаа

Монгол
Улс төрийн боловсролын академи
Хэвлэсэн 2008

Өмнө нь Зүүн Азийн Барометр хэмээн нэртэй байсан олон улсын судалгаа нь эдүгээ хүрээгээ тэлж, Азийн өмнод хэсэгт орших улсуудыг багтаан Азийн Барометр хэмээн нэрлэгдэх болсон билээ. Зүүн Азийг хамарсан эхний судалгаа нь 2001-2003 онд явагдсан бол Азийн Барометр удаахи судалгаа нь 2006-2008 онуудад явагдсан юм. Азийн Барометр нь Латинобарометр, Афробарометр, Шинэ Европын Барометрыг багтаасан Дэлхийн Барометрын хүрээнд явагдаж буй эрдэм шинжилгээний төсөл юм.
Азийн Барометр төсөлд багтаж буй улсууд дахь судалгааг дотоодын эрдэм шинжилгээний байгууллагууд нь хариуцаж байгаа ба Монгол улс дахь судалгааг Улс төрийн Боловсролын Академи 2002 оноос хойш хариуцаж байна. Судалгааны төслийн хүрээнд эрдэм шинжилгээний хэд хэдэн олон улсын бага хурал зохион байгуулагдаж, судалгааны арга зүй, аргачлалаас эхлэн ардчилагдах үйл явцын харьцуулсан дүн шинжилгээ, онолын таамаг дэвшүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж ирсэн билээ.
Монголын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, судлаач эрдэмтэн, оюутнуудад зориулан гаргаж буй энэхүү товхимол нь 2005 онд тус Академиас гаргасан Зүүн Азийн Барометр. Ардчиллын хөгжлийн харъцуулсан судалгаа номны үргэлжлэл нь бөгөөд үүнд 2008 онд Тайван улсын нийслэл Тайпей хотноо зохион байгуулагдсан Бага хурлын илтгэлүүдээс багтаасан болно.

Монгол Улсын Их Хурлын сонгууль: Сонгуулийн ажиглалтын эцсийн тайлан

Монгол
Хэвлэсэн: 2008
Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн

Тус тайланд тусгасан ажиглалтын үр дүн, санал, зөвлөмж нь ажиглагчдын ажиглалт хийсэн сонгуулийн өмнөх гурван өдөр, Сонгуулийн өдөр, мөн санал тоолох, сонгуулийн дүнг зарлах эхний үе шатыг биечлэн ажиглаж, сонссон зүйлсэд тулгуурласан болно. Энэхүү тайланг бэлтгэх ажил нь 7 дугаар сарын 1-ний өдөр гарсан эмх замбараагүй явдал, улсын хэмжээн дэх 26 тойргоос 3 тойргийн сонгуулийн дүнтэй холбоотой маргаан, өмнөх Засгийн газрын үйл ажиллагаа 7 дугаар сарын 29-нөөр дуусгавар болоход дараагийн шинэ Засгийн газар бүрдэхгүй сунжирсан зэрэг сонгуулийн дараахь болон түүнээс улбаалсан үйл явдлуудтай зэрэгцэн явагдсан болно. Гэвч сонгуулийн дараахь үйл явдал болон нотлох баримтгүй цуу ярианаас шалтгаалж тайланд тусгах ажиглалтын үр дүнг хойшлуулах нь зүйд нийцэхгүй гэж төлөөлөгчид үзэв.
УИХ-ын сонгуулийн үйл явц үндсэндээ эерэг явагдсан бөгөөд сонгуулийн дүн Монголын ард түмний нийтлэг хүсэл зоригийг илтгэсэн болно. Харьцангуй богино хугацаанд эрчимтэй, тайван замаар явагдсан сонгуулийн сурталчилгаа нь Монгол Улсын сонгогч-иргэдэд ойлгомжтой, олон ургальч улс төрийн сонголт хийх боломж нөхцлнйг бодитой бүрдүүлж байсан. Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулалтын өндөр түвшинд хэрэгжүүлсэн төднйгүй Сонгуулийн өдөр сонгогчид өөртэй итгэлтэй, дэг журамтай сонгуульд оролцож байгаа нь харагдсан. Сонгуулийн явц ил тод явагдсанаас гадна сонгуулийн үр дүнг өргөн хүрээнд, системтэйгээр гажуудуулахын эсрэг хяналт шалгатгын шаардлагатай арга хэрэгсэл хангалттай бүрдсэн нь ажиглагдсан. Сонгуулийн удирдлагын тогтолцооны бүх түвшинд, түүнчлэн сонгуулийн хэсгийн хороодод улс төрийн нам, эвслийн төлөөлөл зохистой байгаа нь харагдсан.

Мянганы Хөгжлийн Зорилтуудыг хангах засаглал

Монгол
НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн асуудал эрхлэх хэлтэс
Хэвлэсэн 2008

Тус ном нь ардчилсан засаглалын, түүнийг хэрхэн сайн удирдахуй талаар шүүн хэлэлцсэн нэгэн чухал хэрэглэгдэхуун болон гарч байгаа бегөөд уг сэдвийг тойрсон мэтгэлцээнүүдэд цагаа олсон жинтэй хувь нэмрийг өгөх нь гарцаагүй. Тус номыг хэвлэлд бэлтгэхдээ сонирхогч засгийн газрууд болон бодлого боловсруулагч хүрээнийхнийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мянганы Хөгжлийн Зорилтуудыг хэрхэн амжилттай биелүүлэх талаар онол, практикийн зохих хэрэглэгдэхүүнтэй болгох, улмаар дээрх зорилтуудад хүрэхийн төлөө хүсэл зориг шулуудснаар сайн засаглалыг яваандаа хэрхэн бүрдүүлж болдгийг давхар харуулахсан гэсэн чин эрмэлзлэлд хөтлөгдсөн болно.

Эдгээр номуудыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207