Сүйрэл: Мөхөж устах, мандан бадрахаа нийгэм хэрхэн сонгодог тухай
Зохиогч: Жэред Даймонд Хэвлэсэн: 2008 ISBN: 978-99929-0-736-3 Худалдах үнэ: Хатуу хавтастай: 17000 төг Зөөлөн хавтастай: 15000 төг
Профессор Жаред Даймонд Улс нийгэм оршин тогтнох түүхэн зүй тогтлыг олон жил судалсны үндсэн дээр энэхүү “Сүйрэл” номоо бичсэн бөгөөд нийгэм орших эс орших нь тухайн нийгмийн дотоод бүтэц, зүй тогтлоос хамаардаг ба ялангуяа байгаль орчны доройтлын үр нөлөөг дутуу тооцож болохгүйг олон нийгмийн жишээн дээр тулгуурлан анхааруулсан юм. Нийгмийг мандан бадарснаар нь бус доройтож сүйрснээр нь харьцуулан судлахдаа зохиогч байгаль орчны доройтол, харилцаа муутай хөршийн нөлөө, худалдаа арилжааны түншээ алдах, мөн байгаль орчны доройтлыг сөрөх оновчтой бодлого үгүй байх зэрэг нь сүйрлийн шалтгаан болох үндэстэйг эртний болон орчин үеийн олон улс нийгмийг дэлгэрэнгүй шинжилж, харьцуулсны үндсэн дээр тогтоожээ. Энэ бүх хүчин зүйл нь өнөөгийн Монгол улсын хувьд хөгжлийн дараагийн шатанд гарахад тулгарах асуудлууд байх магадлал өндөр тул Нээлттэй Нийгэм Форум уг номыг төрөлх хэлээрээ унших боломжийг олон нийтэд олгохыг зорьсон билээ. Уг номыг зохиогч Жэред Даймонд “Буу, нян ба ган” номоороо Пулитцерийн шагнал авч байсан юм.
Atlas of Global Development, Second Edition: A Visual Guide to the World's Greatest Challenges
English Published January 2009 by World Bank ISBN: 0-8213-7603-9
Published in association with Harper Collins, the completely revised and updated second edition of the Atlas of Global Development vividly illustrates the key development challenges facing our world today. Keeping abreast of a changing world, new topics have been added including child employment, internet use, foreign direct investment, food production, and energy flows.
"This is an excellent, up-to-date source book which will be invaluable for students of, and staff teaching, higher levels of geography .... a clear, concise, easily-accessible and well-illustrated volume." -Geographical Association, United Kingdom
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦОО /БОДЛОГЫН СУДАЛГАА/
Монгол Бодлогын судлаач: Д.Чимиддагва ISBN: 978-99929-54-65-5 В4, 93 нүүр 2008 оны 12 сард хэвлэгдсэн
Нээлттэй Нийгэм Форумын бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хийсэн энэхүү судалгааны ажлын хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлэх, нөөцийн хуваарилалтын өнөөгийн байдалд шинжилгээ хийн, гарсан дүгнэлтүүдээ олон улсын хөгжлийн чиг хандлагатай харьцуулах замаар цаашид баримтлах бодлогын чиглэлүүдийг тодорхойлсны үндсэн дээр бодлогын зөвлөмж боловсрууллаа. Судалгааны явцад эрүүл мэндийн санхүүжилтийн асуудлыг хэд хэдэн бүлэгт хувааж тэдгээртэй холбогдсон чанарын болон тоон мэдээллийг аль болох өргөн ашиглахыг зорьсон бөгөөд судалгааны тайланг эрүүл мэндийн санхүүжилтийн чиглэлээр олон улсын түвшинл баримталж буй нийтлэг чиг хандлага, Монгол Улсын эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцооны ололт, ажилт хүрсэн түвшин, учирч байгаа хүндрэл бэршээлүүд, санхүүжилтийн эх үүсвэр, нөөцийн хуваарилалт, эрсдэлийн сан бүрдүүлж буй хэлбэрүүд, худалдан авах зарчмууд, эрүүл мэндийн салбарын орлого бүрдүүлэлт, нөөцийн хуваарилалтыг оновчтой болгоход чиглэсэн бодлогын зөвлөмжүүд зэргийг боловсруулав.
Эдгээр номуудыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207 |