![]() |
Ном, судалгааны тайлан хэвлүүлэх урилга
Нээлттэй Нийгэм Форум иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор жил бүр тодорхой сэдвээр иргэдэд зориулсан гарын авлага, судалгааны тайлан, ном зүйн цуврал, орчуулгын ном зэргийг хэвлэн гаргаж олны хүртээл болгож байна. 2008 онд Форумаас шинээр хэвлүүлэх тус бүр нь 100-150 орчим хуудастай, 500-аас дээш хувиар хэвлэгдэх 30-аад номын дизайн, эх бэлтгэлийг хийж хэвлэн нийтлэхэд хэвлэлийн компаниудыг хамтран ажиллахыг урьж байна.
Сонирхсон хэвлэлийн компаниудын материалыг 2008 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр дуустал хүлээн авна. Бүрдүүлэх материал:
- Хэвлэх үйлдвэрийн техник технологийн талаарх товч мэдээлэл
- Сүүлийн сард хэвлэсэн нэг бүтээгдэхүүний загвар /1 хувь/
- Таван хэвлэлийн хуудас ном хэвлэх үнийн ерөнхий санал ( нарийвчилсан өгөгдлийг www.forum.mn вэб сайтаас үзнэ үү.)
- Өгөгдсөн номын хавтас болон дотор нүүрийн загвар дизайныг гаргах (текст, зургийг [email protected] мэйлээр хандаж авахаас гадна www.forum.mn вэб сайтаас татаж авч болно.)
- 2007 онд бүтээгдэхүүнийг нь хэвлэж байсан байгууллагын нэрсийн жагсаалт
- Гэрээт байгууллагад үзүүлэх хөнгөлөлт болон хамтран ажиллах харилцааны менежементтэй холбогдсон бусад санал
Ирүүлсэн материалыг үндэслэн доорхи үзүүлэлтээр харьцуулж дөрвөөс таван Хэвлэлийн компанийг шалгаруулан нэг жилийн хугацаанд хамтран ажиллах болно. Шалгаруулах үзүүлэлт:
- Нэгж хэвлэлийн хуудас ном хэвлэх үнийн санал
- Эх бэлтгэл, дизайны шинэлэг шийдэл (ирүүлсэн загвар дээр үндэслэнэ)
- Хүснэгт, зураг, графикийн боловсруулалт
- Цаасны болон өнгөт хэвлэлийн чанар (Загварт ирүүлсэн бүтээгдэхүүн дээр үндэслэнэ.)
- Хэвлэх үйлдвэрийн техник, технологийн үзүүлэлт
Сонирхсон Хэвлэлийн компаниуд өргөнөөр оролцоно уу.
Хаяг:
Нээлттэй Нийгэм Форум
Жамъян гүний гудамж - 5/1
Улаанбаатар - 48, Монгол Улс
Teл: 976-11-313207
Фaкс: 976-11-324857
И-мэйл: [email protected]