![]() |
Нидерландын Вант Улсын Засгийн Газар |
![]() |
Дэлхийн Банк |
![]() |
Байгаль Орчны Яам |
![]() |
Нээлттэй Нийгэм Форум |
“Байгаль орчны шинэчлэл төслөөр” шалгарсан жижиг төслүүдийн үр дүнг олон нийтэд танилцууллаа
Нээлттэй Нийгэм Форум, Дэлхийн банк болон Байгаль орчны яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Байгаль орчны шинэчлэл ” төслөөр шалгарч хэрэгжсэн жижиг төслүүдийн үр дүнг олон нийтэд танилцуулах Нээлттэй Өдөрлөг 2006 оны ес дүгээр сарын 25-нд Мэдээлэл технологийн үндэсний паркийн үзэсгэлэнгийн танхимд боллоо.
Энэ арга хэмжээ нь шалгарсан төслүүийн үр дүнг олон нийтэд танилцуулахын зэрэгцээ хууль боловсруулагчид, шийдвэр гаргагчид, хэрэгжүүлэгчид болон ТББ, олон нийтэд мэдээлэл өгөх цаашдын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн болно. Өдөрлөгийн үеэр “Байгаль орчны эрхзүйн менежментийг боловсронгуй болгох нь”, “Орон нутгийн байгаль орчны сайн засаглал” сэдэвээр олон нийтийн хэлэлцүүлэг зохиогдлоо. Хэлэлцүүлэгт 21 аймгийн байгаль орчны албадын мэргэжилтэн, хууль боловсруулагчид, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүс болон сонирхогч талууд өргөнөөр оролцлоо.
“Байгаль орчны шинэчлэл“ төслийн хүрээнд Монгол Улс дахь байгаль орчны засаглалыг сайжруулах, тус салбарын үйл ажиллагаа, чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагаа явуулсны нэг нь жижиг төслүүдийг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр юм.
Нэг сая ам.долларын санхүүжилттэй тус хөтөлбөр нь үндэсний болон орон нутгийн төвшинд явуулж буй байгаль орчны үйл ажиллагааг үнэлж сайжруулахад мониторинг хийх чадавхи болон байгаль орчны талаарх олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, орон нутгийн төвшинд байгаль орчны стратеги төлөвлөгөөг боловсруулах, байгалийн баялагийн зохистой менежментийг бий болгоход чиглэгдсэн болно.
Нидерландын Вант Улсын Засгийн газраас Дэлхийн Банкны дэргэд байгуулсан Итгэлийн Сангийн санхүүжилтээр Байгаль орчны яаманд 2005 оны 5 дугаар сараас эхлэн хэрэгжсэн энэ хөтөлбөрийн зохион байгуулалтын асуудлыг Нээлттэй Нийгэм Форум хариуцан явууллаа.
Тус хөтөлбөрийн хүрээнд тэтгэлгийн жижиг төслүүдийг хоёр үе шаттайгаар олон нийтэд нээлттэй зарлан нийт 400 гаруй төслийн санал ирснээс 62 төслийг сонгон шалгаруулж 2005 оны 9 дүгээр сарын 1-нээс 2006 оны 9 дүгээр сарын 30 -ны хооронд хэрэгжүүлэн дууслаа.
21 аймаг, 132 сумын нутагт хэргэжсэн төслүүдийн үр дүнгээс үзэхэд үндэсний болон орон нутгийн төвшинд хууль эрхзүйн орчин, стандарт, төлөвлөлт, орчны шинжилгээний чадавхийг сайжруулах, хог хаягдлыг багасгах, хийн түлшийн хэрэглээг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, ой, ан амьтдыг хамгаалахад олон нийтийг оролцуулах, байгалийн нөөц баялгийг зөв зохистой ашиглах, дэвшилтэт техник технологи ашиглах, цэвэр технологийн зарчмыг жижиг дунд үйлдвэрлэлд нэвтрүүлэх, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний чадавхийг дээшлүүлэх, био аюулгүй байдлыг хангах, химийн хорт бодисын хэрэглээний талаар олон нийтийн мэдлэг, мэдээллийг сайжруулах чиглэлээр олон төрлийн сургалт, судалгаа, хэлэлцүүлэг, сурталчилгааг олон нийтийн дунд хийж тодорхой амжилтанд хүрээд байна. Төслийн хүрээнд нийт 55 ширхэг ном сурах бичиг, гарын авлага, жижиг товхимол хэвлэгдэж , байгаль орчны хуулийг сайжруулах 3 зөвлөмж гарч, 5 байгаль орчны менежментийн стандарт шинээр батлуулахаар төлөвлөгдөж байна.
НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙН ХӨТӨЛБӨР [HTML]
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |