www.owc.org.mn Төрийн Бус Байгууллагуудын Онлайн сүлжээг ашиглах, Вэб шинэчлэх сургалтад урьж байна

A- A A+
www.owc.org.mn  Төрийн Бус Байгууллагуудын Онлайн сүлжээг  ашиглах, Вэб шинэчлэх сургалтад урьж байна

www.owc.org.mn
Төрийн Бус Байгууллагуудын Онлайн сүлжээг
ашиглах, Вэб шинэчлэх сургалтад урьж байна

Нээлттэй Нийгэм Форумаас Монголын Төрийн Бус Байгууллагуудын мэдээлэл түгээх, солилцох  www.owc.org.mn ОНЛАЙН СҮЛЖЭЭ-г бүрэн дүүрэн ашиглах, өөрийн вэб сайт, мэдээ мэдээллээ байрлуулах, шинэчлэхэд туслах цуврал сургалтыг 2006 оны 10-р сараас эхлэн Монголын Хөгжлийн Гарц ТББ-ын “Гарц” сургалтын төвтэй хамтран үргэлжлүүлэн явуулах гэж байна. Уг сургалтын эхний цувралыг 2006 оны 3-6-р сард  явуулсан ба энэ удаагийн сургалтад шинээр болон давтан суралцахыг сонирхсон ТББ-уудыг урьж байна.
 
Цуврал сургалт нь дараах 2 сэдвээр явагдана:
1. www.owc.org.mn порталыг ашиглах зааварчилга сургалт – 5 цаг
Сургалтын төлбөрийг Нээлттэй Нийгэм Форум 100 хувь даана.

2. www.owc.org.mn портал дахь ТББ-уудын Вэбийн санд байгаа Вэбсайтын агуулгыг шинэчлэхэд туслах сургалт – 20 цаг
Вэбсайт бүхий 90 ТББ оролцох боломжтой ба сургалтын төлбөрийн 75 хувийг Нээлттэй Нийгэм Форум, 25 хувийг (ойролцоогоор 5000 төгрөг) сургалтад оролцогч ТББ төлнө.

Бүртгүүлсэн ТББ-уудтай ярилцан сургалтын хуваарийг гаргах ба нэг байгууллагаас зөвхөн нэг хүнийг тэтгэлэгт хамруулна. Хүн бүр өндөр хурдтай Интернэтийн сүлжээ бүхий компьютер ашиглан групп болж хичээллэнэ. Цуврал сургалтад хамрагдах хүсэлтэй ТББ 2006 оны 10-р сарын 7–ныг дуустал Монголын Хөгжлийн Гарц ТББ-ын “Гарц” сургалтын төвд саналаа ирүүлнэ үү.

Харилцах хаяг:
Монголын Хөгжлийн Гарц ТББ-ын “Гарц” сургалтын төв
Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн байр, 305 тоот
Утас: 329861, 319367
И-мэйл: [email protected]