Ардчиллын Төлөө Үндэсний Сангийн тэтгэлэгт сургалт
Ардчиллын Төлөө Үндэсний Сан Рейган-Фасселийн ардчиллын тэтгэлэгт хөтөлбөр зарлажь өргөдөл хүлээн авч байна. Ардчиллыг хэрэгжүүлэгчид, эрдэмтдэд ардчиллын талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэх боломж олгох, тэдний ардчилсан өөрчлөлтийг хэрэгжүүлэх мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор 2001 онд үндэслэн байгуулагдсан уг хөтөлбөрийг Вашингтон хот дахь Ардчиллын Төлөө Үндэсний Сангаас хэрэгжүүлдэг.
Хөтөлбөр: Ардчиллын үйлсэд идэвхтэй оролцогчид, хэрэгжүүлэгчдэд зориулсан сургалт нь 5 сарын хугацаатай, эрдэмтдэд зориулсан сургалт 5-10 сарын хугацаатай. Хэрэгжүүлэгчдэд хуульч, нийгмийн зүтгэлтэн, сэтгүүлч болон иргэний нийгмийн мэрэгжилтнүүд орно. Эрдэмтдэд профессор, шинжээч, судлаачид, нийтлэлчид орно. Сургалтын төслүүд ардчилсан хөгжлийн нийгэм, улс төр, экийн засаг, соёлын хүчин зүйлс, аргазүй, хандлагын талаар мэдлэг олгоно.
Сургалтын хөтөлбөр мэрэгжлийн төлбөртэй сургалтын хөтөлбөр биш бөгөөд эрдмийн зэрэг олгохгүй. Мэдүүлэг өгөгсөд ажлын англи хэлний мэдлэгтэй байвал зохино.
Сургалт 10-р сарын 1-ээс 7-р сарын 31-ний хооронд явагдна. Сургалтанд хамрагдагсдад сарын стипенд, эрүүл мэндийн даатгал, аялалын тэтгэмж болон судалгааны ажлын дэмжлэг олгоно.
Мэдүүлэг: 2007-2008 оны хичээлийн жилийн мэдүүлэг авах эцсийн хугацаа 2006 оны 11-р сарын 1. дэлгэрэнгүй мэдээллийг www.ned.org–оос авна уу. E-mail: [email protected]
Манай хаяг:
Program Assistant, Fellowship Programs Tel: (202) 378-9700
International Forum for Democratic Studies Fax: (202) 378-9407
National Endowment for Democracy E-mail : [email protected]
1025 F Street, N.W., Eighth Floor Internet : www.ned.org
Washington, D.C. 20004