Тэтгэлэг олгох уралдааны шалгаруулалтын дүн
2006 оны 6 дугаар сарын 30
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг Монгол улсад хэрэгжүүлэх явцад иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тэдний чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн тэтгэлгийн хөтөлбөрийн шалгаруулалтыг Нээлттэй Нийгэм Форум гүйцэтгэлээ. Уг тэтгэлгийг Дэлхийн банкны Хөгжлийн тэтгэлгийн хөтөлбөр, Орлогын Ажиглагч Хүрээлэнгээс ижил тэнцүү хэмжээтэй санхүүжүүлэх юм.
Төсөл шалгаруулах уралдааныг өдөр тутмын сонин, Нээлттэй Нийгэм Форумын вэб хуудас, төрийн бус байгууллагуудын цахим шуудангийн сүлжээ зэрэг сувгаар өргөн дэлгэр шалгаруулсан ба сонирхол бүхий талуудад нэмэлт мэдээлэл олгох зорилготой нээлттэй уулзалтыг зохион байгуулсан.
Нийт 21 төрийн бус байгууллага уралдааны нөхцөлд заасан хугацаанд өөрсдийн төслөө ирүүлсэн байна. Эдгээр төслийг хоёр шатлал бүхий багц шалгуураар, Нээлттэй Нийгэм Форум, Дэлхийн банк, ОҮИТБС-ын ажлын хэсгийн төлөөлөгч нарын 5 хүний бүрэлдэхүүнтэй шалгаруулах комиссоор авч үзлээ. Уг шалгаруулалтын дүнд дараахь байгууллага төсөл хэрэгжүүлэхээр шалгарсаныг зарлаж байна. Үүнд:
- Эрхүү хотын УАААДС-ийг төгсөгчдийн холбоо
- “Миний Монголын газар шороо” хөдөлгөөн
- Зориг сан
- “Онон Улз голынхон” хөдөлгөөн
- “Уугуул” хөдөлгөөн (Өмнөговь аймаг)
- “Өглөө таймс” сонин (Сэлэнгэ аймаг)
Дээрх байгууллагуудын шалгарсан төслийг уг вэб хуудаснаа тавих болно. Уг шалгаруулалтад оролцсон бусад байгууллагад талархал илэрхийлж, цаашид эл чиглэлээр хамтран ажиллахыг уриалж байна.