Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн “Дорно Дорно: Хил хязгааргүй түншлэл” бүсийн хөтөлбөрийн

A- A A+
Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн  “Дорно Дорно: Хил хязгааргүй түншлэл” бүсийн хөтөлбөрийн

Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн  “Дорно Дорно: Хил хязгааргүй түншлэл” бүсийн хөтөлбөрийн танилцуулга уулзалтыг   2006 оны  8 сарын 24-нд  15.00  цагт  Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд зохион байгууллаа.   

 “Дорно Дорно: Хил хязгааргүй түншлэл” бүсийн хөтөлбөр нь мэдлэг, мэдээлэл болон туршлага солилцох зорилгоор иргэний нийгмийн болон бусад байгууллагуудыг хил хязгаар даван хооронд нь ойртуулах, мөн мэдээлэл мэдлэгийн сүлжээний үр дүнд бий болсон үйл ажиллагааны олон улсын солилцоог дэмждэг. Үүнд нийгмийн шилжилтийн үед олж авсан шилдэг туршлага, алдаа дутагдлаа хуваалцах, ижил төстэй бэрхшээлүүдээ даван туулах болон шинэлэг шийдвэрийг олох үүднээс хамтрах,  олон улсын хамтын нөлөөллийг бий болгох хийгээд хөгжүүлэх чиглэлээр байгууллагуудад төслийн тэтгэлэг олгодог. Тэтгэлэгийн чиглэлүүдэд нийгмийн эмзэг хэсгийг чадавхжуулах,   мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй болгох, олон нийтийн оролцоог дэмжих гэх мэт багтана.

Уулзалтанд бүсийн хөтөлбөрийн захирал хатагтай Мари Линдсторм Франсис оролцох бөгөөд хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, төслийн тэтгэлэг авах сонирхолтой байгууллагад төсөл шалгаруулах журам, шалгуурын талаар тодорхой мэдээлэл өгөн,  сонирхсон асуултад хариуллаа.