Их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр

A- A A+
Их, дээд сургуулийн  оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр

Их, дээд сургуулийн
оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр

Монгол Улсад шинэ залуу, чадвларлаг боловсон хүчнийг бэлтгэх ажил нь цаашдын тогтвортой хөгжлийн гол түлхүүр билээ. Иймээс Зориг сан Швейцарийн Хөгжил хамтын ажиллагааны агентлагтай (SDC) хамтран дотоодын их дээд сургуулиудад амжилттай суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилгоор 2006-2007 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго:
Сурлагын амжилт, нийгмийн идэвхи зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн тодорхой бэрхшээлийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, тэдний нийгмийн амьдралын идэвхи оролцоог хөхиүлэн дэмжих зорилготой. 

Хөтөлбөрт хамруулах шалгуурууд:

  1. Дотоодын их дээд сургуулийн 3 болон түүнээс дээш курсийн үндсэн ангид суралцаж буй Монгол Улсын иргэн
  2. Гэр бүл нь амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой буюу сургалтын төлбөрийг төлөх санхүүгийн боломжгүй
  3. Сурлагын голч дүн 3.2 ба түүнээс дээш байх
  4. Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог

Жич:

  1. Хөтөлбөрт хамрагдах оюутныг шалгаруулахдаа хөдөө орон нутгийн буюу хот суурин газар шилжин суурьшсан, амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүдийг түлхүү харгалзан үзэх болно.
  2. Дээрх хөтөлбөрт бусад эх үүсвэрээс тэтгэлэг авч буй оюутнууд хамрагдах боломжгүй.
  3. Нэг оюутанд олгох тэтгэлгийн дээд хэмжээ нь тухайн жилийн сургалтын төлбөрийн 60-80 хувь буюу 380,000 төгрөг байна.

Хөтөлбөрт хамрагдсдад тавигдах шаардлага
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд хамтран нийгэмд тустай жижиг хэмжээний төсөл боловсруулан хэрэгжүүлнэ.
 
Бүрдүүлэх материал:

  1. Өргөдлийн маягт (Зориг сангаас бэлтгэсэн маягт бөглөх)
  2. Сургуулийн тодорхойлолт
  3. Хоёроос доошгүй багшийн тодорхойлолт (Зориг сангаас бэлтгэсэн маягт бөглөх)
  4. Суралцсан хугацааны дүнгийн хуулбар
  5. Өрхийн ам бүл, орлогын тодорхойлолт (Харъяа хороо буюу багийн засаг даргын тодорхойлолт, эцэг эхийн цалингийн тодорхойлолт)
  6. Нийгмийн идэвхи оролцоог үнэлсэн тодорхойлолтууд
  7. Нэг хувь цээж зураг
  8. “Тэтгэлэгт хөтөлбөрт өрсөлдөх миний давуу талууд” гэсэн сэдвээр 500 үгтэй эссэ

Шалгаруулалт:
Урьдчилсан шалгаруулалтыг бүрдүүлсэн материалыг үндэслэн дээр дурдсан шалгуурын дагуу явуулна. Шалгарсан оюутнуудыг ганцаарчилсан ярилцлаганд урьж, ярилцлагын үр дүнгээр эцсийн шалгаруулалтыг хийнэ. Шалгаруулалтыг Зориг сан болон SDC ажилтнуудаас бүрдсэн комисс зохион байгуулна.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд шаардлагатай материалыг 2006 оны 9-р сарын 29-ний дотор бүрдүүлэн Зориг санд хүргүүлнэ.
Зориг сан
Шуудангийн хаяг:         Төв шуудан, ш/х 357                           Утас:    315444
Байршил.                     Энхтайвны өргөн чөлөө 9а                Email:   [email protected]
www.zorigfoundation.org.mn