“Америкт төгссөн Монголчууд”
Чуулга уулзалт, Улаанбаатар хот, 2006-10-28
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв нь Монгол дахь АНУ-ын Элчин Сайдын Яамтай хамтран “Америкт төгссөн Монголчууд” анхны чуулга уулзалтыг 2006-10-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Чуулга уулзалтын зорилго нь:
- АНУ-д сурч байсан монгол иргэдийг хооронд нь холбосон томоохон сүлжээ байгуулж тэдэнд мэдлэг туршлага, мэдээ мэдээлэл, нөөц бололцоогоо харилцан солилцох боломж олгох
- Америкт төгссөн Монголчуудын нийгэмдээ оруулж буй хувь нэмрийг олон нийтэд таниулах
- Америкт төгссөн Монголчуудын санаачилгаар хөдөө орон нутгийн боловсролыг дэмжих тэтгэлгийг бий болгох
/ Чуулга уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.earcmn.org/usalumni вэб хуудаснаас үзнэ үү./
Чуулга уулзалт болох гэж буйтай холбогдуулан Америкт сургууль төгссөн Монголчуудын дунд “Хөдөө орон нутгийн боловсрол, хөдөөгийн хүүхдүүдийн боловсролыг дэмжих нь”илтгэлийн уралдааныг зарлаад байна.
Оролцогчид илтгэлээ 2006-10-23-ний дотор [email protected] эмайл хаягаар эсвэл БЗМТөв дээр авчирч болно. Чуулга уулзалтанд шалгарсан 3-н илтгэлээр илтгэл тавиулна.
Чуулга уулзалтанд Америкт янз бүрийн шугамаар бүх төрлийн их дээд сургууль, коллеж төгссөн болон сурч байгаа бүх Монголчууд оролцох боломжтой ба оролцогчдын бүртгэл 2006-10-25 хүртэл www.earcmn.org/usalumni вэб хуудсаар онлайн бүртгэл явагдана.
Америкт сургууль төгсөгчдийн чуулга
уулзалтыг зохион байгуулах комисс
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
Соёлын Төв Өргөө Цогцолбор
Хүүхдийн Номын Ордон 1 давхар, Улаанбаатар-46 Монгол Улс
Утас: 976-11-319016: Факс: 976-11-326941
Э-шуудан: [email protected]
Вэб хуудас: http://www.earcmn.org