АНУ-д их дээд сургууль төгсөгчдийг илтгэлийн уралдаанд урьж байна
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв нь Монгол дахь АНУ-ын Элчин Сайдын Яамтай хамтран “Америкт төгссөн Монголчууд” анхны чуулга уулзалтыг 2006-10-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Чуулга уулзалтын зорилго нь:
- АНУ-д сурч байсан монгол иргэдийг хооронд нь холбосон томоохон сүлжээ байгуулж тэдэнд мэдлэг туршлага, мэдээ мэдээлэл, нөөц бололцоогоо харилцан солилцох боломж олгох
- Америкт төгссөн Монголчуудын нийгэмдээ оруулж буй хувь нэмрийг олон нийтэд таниулах
- Америкт төгссөн Монголчуудын санаачилгаар хөдөө орон нутгийн боловсролыг дэмжих тэтгэлгийг бий болгох
/ Чуулга уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.earcmn.org/usalumni вэб хуудаснаас үзнэ үү./
Чуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Америкт сургууль төгссөн Монголчуудын дунд энэхүү илтгэлийн уралдааныг зарлаж байна.
Илтгэлийн сэдэв: “Хөдөө орон нутгийн боловсрол, хөдөөгийн хүүхдүүдийн боловсролыг дэмжих нь” /Rural Education and the Importance of Supporting Rural Pupils/
Илтгэлд оролцогчид:
- Америкт янз бүрийн шугамаар бүх төрлийн сургууль төгссөн болон сурч байгаа бүх Монголчууд
- Одоо Америкт болон өөр улс оронд сурж, ажиллаж амьдарч байгаа Америкт төгсөгчдийг оролцохыг урьж байна.
Тавигдах шаардлага:
- 500-с доошгүй үгтэй.
- Монгол хэл дээр бичигдсэн байх
- Зохиомж, найрлага, хэллэг нь энгийн, нийтэд ойлгомжтой байх / мэрэгжлийн нэр томьёо хэрэглэхээс зайлсхийх/
- Илтгэлээ тавих чадвартай байх
- Америкт төгссөнийг гэрчилэх баримтын хуулбар /диплом, гэрчилгээ г.мэт/
- Илтгэлд оролцогчын холбоо барих хаяг, утас, э-шуудан тодорхой бичих.
Шалгаруулалт:
- Шалгаруулалтанд ирсэн илтгэлүүдийг ажлын комисс хянаж 10-р сарын 25-нд шалгаруулна.
Илтгэл хүлээж авах эцсийн хугацаа
Оролцогчид илтгэлээ 2006-10-23-ний дотор [email protected] эмайл хаягаар эсвэл БЗМТөв дээр авчирч болно.
Шалгарсан илтгэлийн урамшуулал:
- Уралдаанд оролцсон бүх илтгэлүүдийг Америкт сургууль төгсөгчдийн вэбсайтанд тавьж нийтийн хүртээл болгоно
- Шалгарсан 3-н илтгэлд чуулга уулзалтанд оролцож илтгэл тавих урилга
- Дурсгалын бичиг
Америкт сургууль төгсөгчдийн чуулга
уулзалтыг зохион байгуулах комисс
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
Соёлын Төв Өргөө Цогцолбор
Хүүхдийн Номын Ордон 1 давхар, Улаанбаатар-46 Монгол Улс
Утас: 976-11-319016: Факс: 976-11-326941
Э-шуудан: [email protected]
Вэб хуудас: http://www.earcmn.org