Төрийн бус байгууллагуудыг мониторинг хийхийг урьж байна.

A- A A+
Төрийн бус байгууллагуудыг мониторинг хийхийг урьж байна.

Төрийн бус байгууллагуудыг мониторинг хийхийг урьж байна.   

Нээлттэй Нийгэм Форум нь засаглалын ил тод байдлыг хангахад төрийн бус байгууллагуудын хөндлөнгийн хяналт тавих чиг үүргийг нэмэгдүүлэх, энэхүү чадавхийг бэхжүүлэх зорилгоор хоёрдахь шатны мониторингийн тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дараахь хоёр төрлийн мониторингийг дэмжих болно. Тухайлбал:

  • Төрөөс иргэдэд үзүүлдэг тодорхой үйлчилгээний мониторинг
  • Бодлогын мониторинг буюу тодорхой хууль тогтоомжийн хэрэгжилтийн мониторинг

 Мониторинг нь дараахь үйл ажиллагааг багтаасан байна. Үүнд: 

    • Гарч буй зөрчлийн талаарх бодит баримт, мэдээлэл цуглуулах. Тухайлбал, үйл явдлыг ажиглах, газар дээр нь судлах, кейс жишээ, анкетын асуулга  авах, хоёрдагч мэдээлэл, баталгаажуулах баримт цуглуулах, ярилцлага хийх болон бусад аргыг ашиглана.
    • Цуглуулсан баримтад дүн шинжилгээ хийж санал зөвлөмж гаргах. Тухайн зөрчлийн шалтгаан, хүчин зүйлсийн талаарх дүгнэлт,  цаашид авах  шаардлагатай арга хэмжээний санал зөвлөмж гаргана.
    • Мониторингийн үр дүнг хэрэгжүүлэх нөлөөллийн стратегийг тодорхойлж, цогц үйл ажиллагааг төлөвлөсөн байна. 

Тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй удирдамж болон төслийн өргөдлийн маягтыг доорх хаягаар, мөн Нээлттэй Нийгэм Форумын www.forum.mn взбсайтаас  авах боломжтой.

Өргөдөл гаргагчид дараахь материалыг бүрдүүлэн  өгнө. Үүнд:

  • Сонирхолоо илэрхийлсэн захидал
  • Төслийн өргөдөл
  • ТББ-ын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Байгууллагын үйл ажиллагааны тайлан
  • Урд нь гүйцэтгэж  байсан  мониторингийн тайлан /хэрэв байгаа бол/

Өргөдлийг доорх хаягаар хүлээн авах бөгөөд сүүлийн хугацаа нь 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 17.00  цаг байна. Хоцорч ирсэн материалыг хүлээн авахгүй.

Хавсралт материалууд :

Төрийн бус байгууллагуудын мониторинг хийх тэтгэлэгт хөтөлбөр болон мониторингийн аргачлалын талаар мэдээлэл өгөх танилцуулга уулзалтын илтгэл  [PPT]

Тэтгэлэгт хөтөлбөр болон мониторингийн аргачлалын талаар мэдээлэл өгөх танилцуулга уулзалтыг сонирхсон ТББ-уудад  зориулан 2006 оны 9 дугаар сарын 26-ны өдрийн 15.00  цагт Нээлттэй Нийгэм Форумын байранд зохион байгуулна.

Хаяг:
Нээлттэй Нийгэм Форум
Жамьян Гүний гудамж –5/1
Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар-48
Утас –313207
Факс-324857
Е-шуудан:  [email protected]