![]() |
“Эдийн засгийн шилдэг нийтлэл” шалгаруулах уралдааны ёслолын ажиллагаа |
![]() |
Нээлттэй Нийгэм Форум, Нью-Иорк дахь Бодлогын Хэлэлцүүлгийг Дэмжих Санаачилгаас хамтран Монголын сэтгүүлчдийн дунд зарласан эдийн засгийн “Шилдэг нийтлэл” шалгаруулах уралдааны шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2006 оны есдүгээр сарын 20-ны 16.00 цагаас Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд эхэлнэ.
Тус байгууллагууд нь 2005 оны долдугаар сард “Хөгжлийн асуудлаар бичих нь” сэдвээр Монголын сэтгүүлчдэд зориулан сургалт хийсэн бөгөөд үүнтэй холбогдуулан сэтгүүлчдийн дунд хөгжлийн асуудлууд, ядуурлыг бууруулах сэдвээр цуврал өгүүлэл бичих уралдааныг зарлаж, ирсэн бүтээлүүдээс нийт дөрвөн сэтгүүлчийг шалгарууллаа.
![]() |
![]() |
![]() |
![]() |
Уралдааныг 2005 оны долдугаар сард зарлан хугацааг нь 2006 оны хоёрдугаар сарын 24 хүртэл сунгасан юм.