Нийгмийн ажилтны мэргэжлээр АНУ-д магистрын сургалтанд суралцуулна

A- A A+
Нийгмийн ажилтны мэргэжлээр АНУ-д магистрын сургалтанд суралцуулна

БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

EDUCATIONAL ADVISING AND RESOURCE CENTER

СОРОСЫН САНГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Нийгмийн ажилтны мэргэжлээр АНУ-д магистрын сургалтанд суралцуулна

өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа: 2006 оны 11-р сарын 1
Өргөдлийн маягт үнэ төлбөргүй бөгөөд хувилж олшруулахыг зөвшөөрнө.
Интернэт дэх электрон өргөдлийн маягт: http://www.soros.org/grants/oas
Цаасан дээрх болон электрон өргөдлийг ижил түвшинд хүлээн авч хянана.

АНУ-дахь Нээлттэй Нийгэм Хүрээлэнгээс Төв Азийн Азербайжан, Грузин, Казахстан, Киргизстан, Монгол, Тажикистан, Узбекистан улсын иргэдийн дунд Нийгмийн Ажилтан Сургах тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна. Тус хөтөлбөрийн зорилго нь нийгмийн салбарыг хөгжүүлэхэд зориулагдсан мэргэжлийн сургалтанд дээрх орнуудын иргэдийг оролцуулахад оршино. Хөтөлбөрт хамрагдагсад суралцах хугацаанд олж авсан мэдлэгээ эх орондоо хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Хөтөлбөрийн явцад монголын иргэд дэлхийн бусад улс орны мэргэжил нэгтнүүдтэйгээ уулзаж харилцан мэдлэг туршлагаа солилцох боломжтой.  2007 онд дээрх 7 улсын нийт 10 хүртэлх хүнд тэтгэлэг олгоно. 

Шалгарсан хүмүүс АНУ-ын Колумбийн их сургууль (www.Columbia.edu/cu/ssw), Вашингтоны их сургуульд (www.gwbweb.wustl.edu) 2007 оны 7-р сараас 2009 оны 5-р сар хүртэл 2 жил суралцана.  
Та өргөдлийн маягтыг онлайн бөглөх, татаж авах боломжтой:  http://www.soros.org/grants/oas

Тавигдах шаардлага:
Хөтөлбөрт оролцох хүмүүсийг яс үндэс, арьсны өнгө, хүйс, шашин шүтлэг, үндэс угсаагаар ялгаварлахгүй бөгөөд дараах шаардлагуудыг хангасан бүх хүмүүс энэхүү уралдаант хөтөлбөрт оролцох боломжтой:

  • Азербайжан, Грузин, Казахстан, Киргизстан, Монгол, Тажикистан, Узбекистан Улсын иргэн бөгөөд эдгээр орнуудын аль нэгний оршин суугч байх;
  • Өргөдөл өгөх үедээ их, дээд сургуулийг (4-5 жилийн) онц, сайн дүнтэй төгссөн байх;
  • Бичгийн болон ярианы англи хэлийг сайн эзэмшсэн ;
  • Нийгмийн салбарт цаашид мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж  удирдан зохион байгуулах чадвартайгаа харуулсан байх;
  • Хөтөлбөрийн дараа эх орондоо эргэн ирж ажиллах;

Тэтгэлэг
Үүнд АНУ-ын их, дээд сургуульд суралцахаар явах болон эх орондоо эргэж ирэх тээврийн зардал, суралцахаар явахаас өмнөх баримжаа олгох  сургалтын зардал, англи хэлний сургалтын хөтөлбөр, 2 жилийн сургалтын төлбөр, сар бүрийн тэтгэлэг (байр, хоолны зардлыг төлөхөд зориулагдсан), сурах бичгийн төлбөр, мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал болон АНУ-д болох жил тутмын уулзалтанд оролцох зардал багтана. Тухайн оюутныг дагалдан явах хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй.

Шалгаруулалт

Сурлага, мэргэжлийн өндөр үзүүлэлт, мэргэжлийн чадвар, удирдан манлайлах чадвар, Монгол улсад эргэн ирж тухайн мэргэжлээрээ олон жил ажиллах хүсэл сонирхол болон англи хэлний чадварыг харгалзан шалгаруулна. Америкийн их дээд сургуулиудын  багш профессоруудаас бүрдсэн хэсэг бүх өргөдлийг хянаж эхний шалгаруулалтыг хийдэг бөгөөд хариуг 2006 оны 2-р сарын 1 гэхэд мэдэгдэнэ.

Эхний шалгаруулалтанд тэнцсэн хүмүүс 2007 оны 1-2-р сарын дотор англи хэлний ТОЭФЛ-ийн шалгалт өгч ярилцлаганд орно. Эдгээр шалгалтын зардлыг хөтөлбөрөөс гаргана. Шалгаруулалтын комисс хөтөлбөрт оролцох 10 орчим хүнийг дээр нэр дурдсан 7 улсаас шалгаруулж суралцах сургуулийг тодорхойлж өгнө.  Эцсийн шалгаруулалтын хариуг 2007 оны 5 сарын 31-ний үед мэдэгдэнэ.

Бүрдүүлэх  зүйлс

  1. Өргөдлийн маягтыг бүрэн бөглөж  өгнө;
  2. Зорилго тодорхойлсон захидал буюу эссээ 500 –аас хэтрэхгүй үгтэй байх;
  3. Товч намтар буюу  CV
  4. 3 хүний тодорхойлолт 
  5. Дээд боловсролын бүх диплом болон дүнгийн жагсаалтын хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/
  6. Дээд боловсролын бүх диплом болон дүнгийн жагсаалтын албан ёсны орчуулга /орчуулгын товчоогоор баталгаажуулсан байх /
  7. Гадаад паспортын зурагтай хуудасны хуулбар /хэрэв байгаа бол/

Өргөдлийг хүлээн авах эцсийн хугацаа: 2006 оны 11-р сарын 1
Өргөдлийн эх хувийг хоёр хуулбарын хамт (түүнчлэн бүх хавсралтуудыг) дээрх дарааллын дагуу бүрдүүлж  2006 оны 11-р сарын 1-ний дотор ирүүлнэ.

Анхаарах зүйлс
Цаасан дээрх өргөдөл: Хар өнгийн бэхээр дармалдаж бичнэ. Хавсралт материалуудаа дээр заасан дарааллын дагуу өргөдөлд хавсаргана. Мөн өргөдлийн эхийг 2 хувийн хамт авчирч өгнө үү.
Электрон өргөдөл: Өргөдлийн маягт, эссээ, CV буюу товч намтраа интернэтээр бөглөж илгээнэ үү.  Нүүр хуудсыг интэрнэтээс хэвлэж аван бусад материалтай хавсаргана. Өргөдлийн эхийг 2 хувийн хамт доорхи хаягаар авчирч өгнө үү.

Өргөдлийн маягтын та энд дарж татаж авна уу [PDF]

Өргөдлийн маягт болон дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар ирж авна уу.:
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
Соёлын төв өргөө цогцолборын хойд жигүүр, Ерөнхий сайд Амарын гудамж
                        Хүүхдийн номын ордны 1-р давхарт, Улаанбаатар - 46
                        Утас: 319016, 326941            Факс: 326941  Электрон шуудан: [email protected]

Өргөдлийн маягтыг интернетийн дараах вэб хуудаснаас татаж авч болно:
http://www.earcmn.org ; http://www.soros.org/grants/oas