РИО ТИНТО МОНГОЛИЯ
Дээд боловсролын тэтгэлэгт хөтөлбөр 2006 - 2007
Рио Тинто нь дэлхийн тэргүүлэх уул уурхайн групп бөгөөд Зүүн Өмнөд Ази, Австрали, Өмнөд болон Хойд Америк, Европ, Африкт уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг. Тус групп хувьцаа эзэмшигчиддээ хамгийн өндөр ашиг хүртээх, олон жилийн нөөцтэй, томоохон хэмжээний уурхайн төслүүдийг хэрэгжүүлж ирсэн удаан жилийн туршлагатай бөгөөд уул уурхай ашигт малтмалын бизнесийг алсын хараатай, хариуцлагатай арга барилаар хийсээр ирсэн. Үндсэн бүтээгдэхүүнүүд нь хөнгөн цагааны боракс, нүүрс, зэс, алмаз, алт, төмрийн хүдэр, давс, талк, титанум диоксид зэрэг хөгжингүй болоод хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжил дэвшилд чухал шаардлагатай материалууд байдаг.
Бид Зориг сантай хамтран Рио Тинто Монголия дээд боловсролын 2006 – 2007 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн зарыг хүргэж байна. Хөтөлбөр нь олон улсын болон өөрийн орны уул уурхайн салбарын үйл ажиллагаанд Монгол залуусыг идэвхтэй оролцуулж, тэднийг чадавхжуулах зорилготой.
Хөтөлбөрт дотоодын их, дээд сургуулийн өдрийн ангийн 3,4-р дамжаанд Хууль, Эдийн засаг, Санхүү, Геологи, Уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр суралцаж буй Монгол улсын иргэд оролцож болно.
Шалгарсан 5 оюутанд сургалтын төлбөрөөс гадна сарын бүрийн 100 ам.долларын тэтгэлэг олгоно.
Бүрдүүлэх материал:
- Товч анкет (маягтийг Зориг сангаас ирж авах буюу www.zorigfoundation.org.mn сайтнаас татаж авах)
- Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл захидал
- Цээж зураг 1%
- 1,2 – р дамжааны дүнгийн хуулбар
- Тодорхойлолт захидал: 2 багшаас авсан
- Сургуулийн тодорхойлолт
- Өрхийн орлогын тодорхойлолт (Хорооны засаг даргаас)
- Одоо суралцаж буй мэргэжлээ ямар учраас сонгосон бэ? Энэ нь Монголын уул уурхай, ашигт малтмалын салбарын хөгжилд ямар нөлөө үзүүлэх вэ? гэсэн сэдэвтэй 500 үгтэй эссэ.
Сонирхсон оюутнууд материалаа бүрдүүлэн дараах хаягаар ирүүлнэ үү.
Рио Тинто Монголия дээд боловсролын тэтгэлгийн хөтөлбөрт
Төв шуудан, ш/х-357
Улаанбаатар хот шуудангийн хаягаар илгээх буюу
Зориг сан
Энхтайвны өргөн чөлөө 9А
Улаанбаатар хот хаягаар авчирч өгнө үү.
Өргөдлийг 2006 оны 8 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээж авах бөгөөд эхний шатанд шалгарсан оюутнуудтай 2006 оны 8 дугаар сарын 10-11-нд гарцаарчилсан ярилцлага хийнэ.
Лавлах утас: 315444
www.zorigfoundation.org.mn