БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨГӨӨ |
![]() |
EDUCATIONAL ADVISING AND RESOURCE CENTER |
2006-2007 Нийгмийн ухааны салбарт Докторын зэргээр суралцагсдад нэмэгдэл тэтгэлэг олгох хөтөлбөр
http://www.soros.org/grants/oas
Нью-Йорк дахь Нээлттэй Нийгэм Хүрээлэн Зүүн болон Төв Европ, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд болон Монгол улсын оюутнуудад нэмэгдэл тэтгэлэг олгох хөтөлбөр зарлаж байна. Тус хөтөлбөр нь Баруун Европ болон Дундад/Ойрхи Дорно, Европ, Ази, Австрали, Хойд Америкийн магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд (эх орноосоо өөр оронд) нийгэм хүмүүнлэгийн ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар элссэн болон суралцаж байгаа дээрх орны иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Нэмэгдэл тэтгэлгийг судалгаа шинжилгээний ажлын үр дүн, санхүүгийн хэрэгцээг үндэслэн олгоно.
Тэтгэлгийг хичээлийн жилд нэг удаа олгох бөгөөд өргөдөл өгсөн хүн дараа жил нь дахин өргөдөл өгөх боломжтой.
Бүс нутгийн болон өөрийн улс орны боловсролын хөгжилд шууд ач холбогдлоо үзүүлэх мэргэжил, мэргэшлээр суралцагсадыг илүү дэмжинэ. Ямар ч тохиолдолд дагалдан явагчид, гэр бүлийн гишүүдэд санхүүгийн дэмжлэг олгохгүй.
Тэтгэлэг дараах зүйлээс бүрдэнэ:
- Сургалтын төлбөр-нэг жилийн сургалтын төлбөрийн 50-иас илүүгүй хувь байна;
- Амьжиргааны зардал-сургалтын төлбөрөө даасан оюутнууд энэхүү санхүүжилтийг хүсэх боломжтой;
- Бусад-бүх төлбөрөө санхүүжүүлсэн боловч сургуульдаа очих болон буцах замын зардал, ном, эрүүл мэндийн даатгал гэх мэт нэмэлт санхүүжилт шаардлагатай оюутнууд энэхүү санхүүжилтийг хүсэх боломжтой.
Тавигдах шаардлага:
- Сургалттай холбоотой зарим зардлуудыг төлсөн буюу аль нэгэн эх үүсвэрээс санхүүжилт олсон байх (Өргөдөл гаргагч нь элсэх буюу элссэн сургуулиас санхүүгийн дэмжлэг хүссэн бичиг болон бусад санхүүгийн дэмжлэгийн бүхий л бичиг баримтуудыг хавсаргах ёстой. );
- Албани, Армен, Азербайжан, Беларус, Босни, Болгар, Грузин, Казахстан, Киргизстан, Македони, Молдов, Монгол, Румын, Орос, Тажикистан, Туркменистан, Хорват, Украин, Узбекистан, Серб зэрэг улсын иргэн байна,
- Суралцах сургуулийнхаа ярианы болон бичгийн хэлийг сайтар эзэмшсэн байна.
Бүрдүүлэх зүйлс:
- Товч намтарбуюу CV
- Тухайн сургуульд элссэнийг баталгаажуулсан захидал
- Бакалавр, магистрын дипломын хуулбар, албан ёсны орчуулгын хамт
- Санхүүгийн бусад эх үүсвэртэйг баталгаажуулсан (тэтгэлгийн гэрээ гэх мэт) бичиг
- Гадаад паспортын зурагтай хуудасны хуулбар
- Суралцах болон суралцаж буй орны визний хуулбар
- 2 тодорхойлолт
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
- 2006 оны 4 дүгээр сарын 1- Хойд Америк, Ази, Автралид докторын зэрэг горилох оюутнууд
- 2006 оны 6 дугаар сарын 1 – Европын Холбооны гишүүн орнууд, Баруун Европ болон Дундад, Ойрхи Дорнодод докторын зэрэг хамгаалах оюутнууд
Дэлгэрэнгүй мэдээлэл болон өргөдлийн маягтыг http://www.soros.org/grants/oas хаягаар онлайн бөглөж болох бөгөөд хэвлэсэн маягтыг дараах хаягаар авч болно:
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
Соёлын Төв Өргөө, Хүүхдийн номын ордон, 1-р давхарт
Улаанбаатар-46
Утас: 316293, 319016 Факс: 326941
Е-mail: [email protected]
Website: http://www.earcmn.org http://www.soros.org/initiatives/scholarship/focus_areas