Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг дэмжих иргэний нийгмийн байгууллагуудын анхааралд

A- A A+
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг дэмжих иргэний нийгмийн байгууллагуудын анхааралд

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг дэмжих иргэний нийгмийн байгууллагуудын анхааралд

Их Британийн Засгийн газраас санаачилсан Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагад нэгдэн орох тухай Монгол улсын Засгийн газар шийдвэр гаргаж, Үндэсний зөвлөл болон Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Уг санаачлагын гол зорилго нь олборлох үйл ажиллагаа явуулж буй компаниуд төр засагт төлж буй бүхий л татвараа, харин Засгийн газар эдгээр компаниудаас орж ирж буй бүхий л орлогын талаар нийтэд ил тод мэдээллэж, улмаар авилгал үүсэх нөхцлийг хязгаарлаж, төсвийн хөрөнгийг илүү үр дүнтэй зарцуулах боломжийг бүрдүүлэх явдал юм.     

Санаачлагыг амжилттай хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагуудын идэвхтэй оролцоо, хяналт чухал тул уг санаачлагыг дэмжиж буй иргэний нийгмийн байгууллагуудыг хамтран ажиллахыг уриалж байна. Энэ санаачлагыг хэрэгжүүлэх ажлыг дэмжих иргэнийн нийгмийн байгууллагуудын эвсэл байгуулах шаардлага, боломжийн талаарх нээлттэй ярилцлага уулзалтад та бүгдийг урьж байна.

Уулзалт ярилцлага Нээлттэй Нийгэм Форумын уулзалтын танхимд 2006 оны 5 дугаар сарын 19-ний Баасан гаригт 11 цагаас болно.

Нээлттэй Нийгэм Форум
Жамьяан гүний гудамж – 5/1
Сүхбаатар дүүрэг 48
Улаанбаатар
Утас: 313207