Онлайн мэдээлэл ашиглах сургалт-семинар болно
Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн төв 2006 оны 05 дугаар сарын 19-ний 16.00 цагаас уншигчид-үйлчлүүлэгчид, ТББ-ын ажилтнууд, сонирхогчдод зориулан онлайнаар ашиглаж болох мэдээллийн талаар танилцуулга-сургалт зохион байгуулна. Энэ нь тус Мэдээллийн төвөөр үйлчлүүлэгчид болон олон нийтэд зориулан явуулж буй ажиллагаа бөгөөд ямар нэгэн үнэ төлбөргүй, оролцох хүсэлтэй хүн бүрт нээлттэй.
Танилцуулга-сургалт Нээлттэй Нийгэм Форумын Хурлын зааланд болно. Сонирхсон хүмүүсийг урьж байна.
Харилцах хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207 (Д. Баярмаа)
Танилцуулга-сургалтын хөтөлбөр
16:00 – 16:10 Мэдээллийн төвийн онлайн каталогийг ашиглах зааварчлага, жишээ
Д. Баярмаа, Мэдээллийн төвийн ажилтан
16: 10 – 16:20 Мэдээллийн төвийн судалгааны материалын мэдээллийн сангаас хайлт хийх, электрон хувилбарыг бүрэн эхээр нь татаж
үзэх
Д. Балжид, Мэдээллийн төвийн менежер
16:20 – 16:50 Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Лийзингийн
үйлчилгээний талаарх онлайн мэдээллийг ашиглах танилцуулга
С .Норов, ОУСК- ийн олон нийттэй харилцах мэргэжилтэн
16:50 – 17:30 Дэлхийн Банкны И-номын сан, Кэмбриджийн онлайн сэтгүүл, Оксфордын лавлахуудыг ашиглах зааварчлага
Д. Балжид, ННФ
17:30 – 18:00 Азийн Хөгжлийн Банкны онлайн мэдээллийн санг ашиглах
Б. Баярмаа, АХБ-ны суурин төлөөлөгчийн газрын ажилтан