Нээлттэй Нийгэм Форум нь “Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах бодлого болон практик” сэдвээр нөхцөл байдлын судалгаа хийх гэж байгаа тул сонирхсон байгууллагуудыг урьж байна.
Судалгааны зорилго нь Монголд түгээмэл буй сонирхлын зөрчлийн хэлбэрүүд, түлхүү байгаа салбар зэргийг тодорхойлон ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг зохицуулж буй өнөөгийн хууль эрх зүйн орчин, бүтэц, механизмийг судлан цаашид авах арга хэмжээний талаар зөвлөмж гаргана. Судалгааны дэлгэрэнгүй удирдамжийг /англи хэл дээрхи/ удирдамжийг эндээс авна уу.
Судалгааг гүйцэтгэх сонирхолтой байгууллагууд дараах материалыг Нээлттэй Нийгэм Форумын байран дээр 2006 оны 05-р сарын 26-ны дотор ирүүлнэ үү. Үүнд:
- Өргөдөл
- Судалгааны ажлын төсөл, аргачлалын санал
- Судалгаанд шаардагдах төсөв
- Байгууллагын танилцуулга
- Судалгааны багийн гишүүдийн танилцуулга, ажил үүргийн хуваарилалт болон тухайн салбарт мэргэшсэн байдал, мэдлэг туршлагыг онцолсон CV
- Урьд өмнө хийж гүйцэтгэж байсан судалгааны ажлуудын жишээ, загварууд
Лавлах зүйлээ 313207 утсаар эсвэл [email protected] хаягаар лавлана уу.