Байгаль Орчны Шинэчлэл төсөл : Нээлттэй өдөрлөгт урьж байна

A- A A+
Байгаль Орчны Шинэчлэл төсөл : Нээлттэй өдөрлөгт  урьж байна

Нидерландын Вант Улсын  Засгийн газрын Дэлхийн Банкны дэргэд байгуулсан Итгэлийн Сангаас санхүүжиж, Байгаль орчны яамтай хамтран хэрэгжүүлж буй “ Байгаль орчны шинэчлэл” төслийн хоёрдахь шатанд шалгарсан 33 төслийг  олон нийтэд  танилцуулах нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна. Өдөрлөгийн үеэр байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага,  хувь хүмүүст санал солилцох, ажил хэргийн хэлхээ холбоо тогтоох боломжийг бүрдүүлэх болно. 
 
Өдөрлөг 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 11.00-18.00 цагийн хооронд  Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.  Хаяг: Жамъян гүний гудамж 5/1, Сүхбаатар дүүрэг,Утас:  313207