Байгаль орчны шинэчлэл төсөл : Сонгон шалгаруулалтын дүн
Нидерландын Вант Улсын Засгийн газар Монголын байгаль орчны салбарын үйл ажиллагаа, чадавхийг дэмжих үүднээс Дэлхийн банкны дэргэд Итгэлийн сан байгуулан “Байгаль орчны шинэчлэл“ төслийг хэрэгжүүлж байна.Төслийн хүрээнд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүст тэтгэлэг олгох уралдаант шалгаруулалтыг хоёрдахь удаагаа зарлан явууллаа. Олон нийтэд ил тод зарласан энэ шалгаруулалтад Монголд бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллага болон хувь хүмүүсийг төлөөлсөн 228 гаруй оролцогч оролцсноос 33 төсөл шалгарсан болно. Шалгарсан төслүүдийг танилцуулбал:
Төсөл сонгон шалгаруулах хороо [html] [pdf]
Төслүүдийг шалгаруулах үе шат, шалгуур [html] [pdf]
Төсөл ирүүлсэн байгууллага |
Төслийн нэр, зорилго |
Tөсөв |
О.Батхишиг |
Газрын бохирдолын мониторинг, шалгуур үзүүлэлтүүд |
16,000 |
Байгаль орчны ЭКО-АЗИ дээд сургууль |
Аймаг, орон нутгийн сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, засаг дарга, байгаль орчны чиглэлийн ажилтан нарт зориулсан байгаль орчны бодлого, хөтөлбөрийн талаархи гарын авлага |
10,478 |
Олон нийтийн мэдээллийн Орхон XXI зуун ( Дархан ) |
"Байгаль ижийн дуудлага" Радио цуврал жүжиг |
10,584 |
Д.Гомбосүрэн (Говь-Алтай ) |
Орон нутагт байгаль орчин, хөрс, ундааны усны чанарыг зохистойгоор шийдэх |
3,585 |
МБОХХ-ны Дорнод салбар зөвлөл |
"Янзагахан" төсөл-Байгаль Экологийн клубуудээр дамжуулан экологийн зөв хүмүүжлийг хүүхэд залуучуудад төлөвшүүлэх |
6,630 |
Х. Мөнхбаяр |
"Хялбаршуулсан экологи" их дээд сургуульд зориулсан гарын авлага |
5,500 |
Монголын биотехнологийн нийгэмлэг |
БиоАюулгүй байдлын талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх |
10,000 |
"Ногоон орчин" нийгэмлэг |
Хүүхэд залуучуудын экологи, байгаль орчны мэдлэгийг дээшлүүлэх " Ногоон Талбай" ТВ шоу уралдаан зохион байгуулах |
8,215 |
Д.Энхтөр ахлагчтай "Менежмент" баг |
Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай болон орчны бүсийн тухай хуулинд дүн шинжилгээ хийх төслийн санал, зөвлөмж боловсруулах |
9,000 |
Хими ба байгаль орчин ТББ |
Химийн бодисын ангилал ба хаягжуулалтын нэгдсэн системд шилжих бэлтгэлийг хангах |
15,605 |
Ю.Ганболд (өвөрхангай) |
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумд "Хярын бүрд" Сургалтын төв байгуулах |
6,995 |
Монгол Алтайн ховор амьтан хамгаалах сан |
Ховд аймгийн байгаль орчны ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаарх зөвлөмж боловсруулах |
6,345 |
Монголын "Хөрсний үржил шим" холбоо ТББ |
Хэнтий нуруун дахь алтны уурхайнуудын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө |
8,000 |
Д.Алтанчимэг |
Агаарын бохирдлыг бууруулахад хийн түлшийг хэрэглэх талаар гэр хорооллын иргэдийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээ |
3,875 |
Монголын хошин шог, зураг урлагийн холбоо |
Хүүхэд, өсвөр үеийнхний экологийн боловсролыг дэмжих "Танин мэдэхүйн байгаль хамгаалал" төсөл |
15,000 |
Цэнхэр гариг сан ТББ |
Орон нутгийн төвшинд орчны шинжилгээний дүнг ашиглах чадавхийг бэхжүүлэх |
13,280 |
Цоохорын булаг ТББ (Төв) |
Байгаль орчны хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэх биологи ба байгаль орчны хамгаалал иргэний боловсрол олгох сургалтын төв |
4,974 |
П.Цолмон |
Залуу үеийн экологийн боловсролыг дэмжих зорилгоор П.Мантейфелийн "Байгаль судлаачийн тэмдэглэл" бүтээлийг орчуулан хэвлүүлэх |
2,100 |
М.Эрдэнэтуяа /Судлаачдын баг/ |
Байгаль орчин нь доройтсон нутгийн нөөцийн менежментийг дэвшилтэт технологи - тандан судалгаа, газарзүйн мэдээллийн системийн аргаар сайжруулах нь |
15,940 |
Монголын байгаль орчны консорциум |
Баянзүрх дүүргийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх санаачилга |
15,000 |
Байгаль орчныг хамгаалах оюутан залуучуудын холбоо |
Байгаль орчны аудитын олон улсын стандартыг Монгол оронд хөгжүүлэх нь |
7,000 |
Д.Ганхуяг |
Байгаль орчны талаарх дүрэм журмын эмхтгэл хэвлүүлэх |
12,160 |
Байгалын нөөцийн менежмент судалгааны хүрээлэн |
Монгол орны хээр цөлийн бүсэд ховор, нэн ховор ашигт ургамал үржүүлэх арга зүйн зөвлөмж боловсруулах,сургалт явуулах |
7,748 |
Байгаль бирж |
Байгаль биржийн бүтээгдэхүүн сурталчлах сургалт, үзэсгэлэн зохион байгуулах |
5,042 |
Ч.Ганбат |
"Монгол орны байгаль, биологийн төрөл зүйл " гэрэл зургийн цомог |
9,270 |
Монгол байгаль хамгааллын биологийн нийгэмлэг |
"Монгол орны байгаль хамгаалал" ном хэвлүүлэх |
6,930 |
Монголын байгаль орчны ТББ-уудын холбоо |
Байгаль орчны суурь хуулинд орсон өөрчлөлтийн дагуу байгалийн нөөцийн тогтвортой менежментийг иргэдэд тулгуурлан хөгжүүлэх эрхзүйн орчинг боловсронгуй болгох |
7,730 |
Н.Сайжаа /Судалгааны баг/ |
Улаанбаатар хотын агаарын бохирдол: Асуудлыг шийдвэрлэхгүйгээс нийгэмд учрах хор уршгийн зардал ба зөв шийдлийн үр ашиг, олон нийтийн оролцоо |
16,482 |
С.Цэрэндорж |
" Ардын байгаль хамгаалах аргазүй" унших бичиг |
12,186 |
Газар зүй геологийн судалгааны төв |
Нийслэлийн байгаль орчны стратеги төлөвлөгөө боловсруулах |
16,200 |
Монгол зөн ТББ |
Гялгар уут бидний сонголт биш |
4,955 |
Монголын байгаль орчны консорциум |
Байгаль орчны хуулийг боловсронгуй болгох шаардлага (хууль ба авилгал) |
8,000 |
Баянхонгор аймгийн байгаль орчны алба |
Баянхонгор аймагт ЕБС-ын хүүхдүүдийн дунд Залуу байгальчдын клуб ажиллуулах |
1,422 |