Төрийн хариуцлагатай байдлыг хангах ТББ-уудын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэг

A- A A+
Төрийн хариуцлагатай байдлыг хангах ТББ-уудын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэг

Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн Унгарын Будапешт хотноо байрлах Хүний эрх ба засаглалын тэтгэлэгт хөтөлбөр нь (ХЭЗТХ)  Төв ба Зүүн Европ, хуучин ЗХУ, Монгол зэрэг улсын төрийн хариуцлагыг  дээшлүүлэх төслийг дотоодын болон олон улсын төрийн бус байгууллагуудаас хүлээн авч байна.

ННХЭЗХ нь дотоодын болон олон улсын түвшинд төрийн үйл ажиллагаа болон төрийн иргэдэд хүргэх үйлчилгээнд   олон нийтийн оролцоо, хяналтыг сайжруулах  санаачилгыг дэмжинэ.

Шалгуур

  Хөтөлбөр нь төрийн захиргаанд мониторинг хийх, төрийн байгууллагуудын авилгалтай тэмцэх доорх  чиглэлээр дотоодын болон олон улсын ТББ-уудад санхүүжилт олгоно. Хэрвээ шүүхээр стратегийн өмгөөлөл хийх  нь зохимжтой стратеги байх тохиолдолд ННХЭЗХ нь төрийн байгууллагуудад хариуцлага хүлээлгэх хууль зүйн хэрэгслийг ашиглах төслүүдийг илүү чухалчлан авч үзнэ.

  • Мэдээлэл олж авах боломж:: Төрийн хариуцлагатай байдлыг үр дүнтэй байлгахын тулд олон нийт төрийн байгууллагуудад байгаа мэдээлэлтэй танилцах боломжтой байх ёстой. Мэдээллийн эрх чөлөө (МЭЧ)-ний тухай хуулиудыг батлах нь дангаараа мэдээлэл олж авах зохих ёсны боломж олгож чадахгүй юм. Харин эдгээр хуулиуд нь олон улсын жишигт нийцсэн, хэрэгжихүйц байх шаардлагатай.  ННХЭЗХ нь мэдээллийн эрх чөлөөний хуулиудын чанарыг үнэлдэг, зохих ёсны хэрэгжилтийг хангадаг төслүүдийг авч үзнэ.  МЭЧ-ийн тухай хуулиудтай хэрхэн нийцэж байгааг сорих, хянах төслүүдээс гадна бид хуулиудын тайлбарлахдаа хязгаарлаж тайлбарладаг, хэрэгждэггүй байдлын эсрэг арга хэмжээ тусгасан төслүүдийг хүлээн авах болно. Энэ талаар ННХЭЗХ нь мэдээллэл олж авах, төрийн нууц,  мэдээний хамгаалалтын хоорондын холбоог судалсан төсөл хүлээж авах сонирхолтой.
  • Төсвийн ил тод байдал ба төрийн хөрөнгийг  урвуулан ашиглах: Нийтийн мөнгөн хөрөнгийг хэрхэн хуваарилж зарцуулж байгааг ойлгох нь төрийн бодлого, хөтөлбөрийн талаарх аливаа олон нийтийн чухал бүрэлдэхүүн хэсэг билээ. ННХЭЗХ нь төсөв, зарцуулалтын үйл явцыг хянахад дотоодын болон олон улсын түвшинд дэмжлэг үзүүлнэ. Улсын төсөв, зарцуулалтыг нийтэд ил болгох, нийтийн нөөцийг  төрийн байгууллага, улс төрийн намуудаас урвуулан ашиглах явдлын эсрэг арга хэмжээ тусгасан төслүүдийг илүүд үзнэ.  Энэ чиглэлээр явуулах үйл ажиллагаа нь төрийн өмч хөрөнгийн  ашиглалт, санхүүгийн шийдвэрийн талаар мэдээлэх, олон нийтийн мэтгэлцээн өрнүүлэх, түүнчлэн дотоодын хуулиудыг олон улсын жишигт нийцүүлэхийг дэмжсэн байх ёстой.
  • Төрийн шийдвэр гаргах үйл явцыг  ил тод болгох: Хариуцлагатай шийдвэр гаргах үйл явц нь  олон нийт оролцох, хэлэлцэх боломж олгодог ил тод, урьдчилан таамаглах боломжтой байх ёстой. Ил тод байдлын соёлыг дэмжихийн тулд ННХЭЗХ нь төрийн хэлэлцүүлэг, шийдвэр гаргах явдлыг нийтэд нээлттэй болгох төслүүдийг, ялангуяа мэдээлэл өгсөн этгээдийг хамгаалдаг болохыг хөхүүлэн дэмждэг арга хэмжээ бүхий төслүүдийг дэмжиж байна. Түүнчлэн хөтөлбөр нь хэвлэл мэдээллээр нэр хүндийг  гутаан доромжлох хэрэгт эрүүгийн ял оноосон хууль тогтоомжийг өөрчлөх,  иргэний нэхэмжлэлийг хязгаарлах үйл ажиллагааг дэмжинэ.
  • Шүүхийн хариуцлагатай байдал: Бие даасан шүүх бол хариуцлагатай  засаглалыг  хангахад маш чухал юм. Харамсалтай нь олон оронд шүүхэд бие даасан/хараат байдал, үр дүнтэй хариуцлагын механизм байхгүй байгаа нь эрх зүйт төр, засаглалын салбаруудыг хариуцлага хүлээдэг байлгах явдлыг бууруулж байна. ННХЭЗХ нь шүүхийн хараат байдлыг хамгаалахын зэрэгцээ хариуцлага хүлээдэг байдлыг  төслийн саналыг хүлээн авна. Хөтөлбөр нь шүүхийн сахилгын механизм нь бие даасан, үр дүнтэй байхын зэрэгцээ шүүхийн ёс зүйг сайжруулах төслүүдийг хүлээж авна. Түүнчлэн ННХЭЗХ нь шүүхийн тогтолцоонд ил тод байдал, хариуцлага хүлээх явдлыг дээшлүүлэх зорилгооор шүүхийн практикт мониторинг хийх, томилгоо, удирдлагын сул журмыг шинэчлэхийг зорьж байгаа төслүүдийг хүлээж авна. Энэ чиглэлээр үзүүлэх дэмжлэг нь  дотоодын санаачилганд түлхүү анхаарна.

Өргөдөл гаргах
Төслийг  Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн Унгарын Будапешт хотноо байрлах Хүний эрх ба засаглалын тэтгэлэгт хөтөлбөрт англи хэл дээр цахим шуудангаар доорх хаягаар ирүүлнэ.  Санал ирүүлэхэд эцсийн хугацаа байхгүй боловч сонирхож байгаа байгууллагууд саналаа ирүүлэхийн өмнө илүү мэдээлэл авахаар хөтөлбөртэй холбоо барихыг зөвлөж байна.

Human Rights and Governance Grants Program
Open Society Institute
Oktуber 6 ut. 12
1051-Budapest
Hungary


Email [email protected]