![]() |
![]() |
![]() |
Монголын эдийн засгийн өрсөлдөх чадвар: Бизнесийн удирдлагуудтай ярилцах уулзалт (2006-04-21. 16.30)
Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулахад хөндөгдөж буй бодлогын асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар компаниудын саналыг авах уулзалт ярилцлагыг 2006 оны дөрөвдүгээр сарын 21-ний 16:30 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд зохион байгуулна.
Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргадаг өрсөлдөх чадварын тайлан нь улс орнуудын эдийн засгийн өрсөлдөх чадвар, өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг харьцуулан үнэлдэг дэлхийн хэмжээний гол судалгаа юм. Энэхүү судалгаанд Монгол Улсыг хамруулахад анхдагч мэдээллийг цуглуулах зорилго бүхий санал асуулгыг бид өмнө зохион байгуулж байсан. Монголын эдийн засгийн өрсөлдөх чадварын тайлан нь бизнес эрхэлдэг байгууллагуудад бизнесийн стратеги боловсруулах, хөрөнгө оруулалт хийх шийдвэрийг удирдан чиглүүлэх мөн Засгийн газруудын эдийн засгийн өсөлтөд нөлөөлж буй саад тотгорыг олж илрүүлэх, илүү сайн эдийн засгийн бодлого боловсруулахад туслалцаа үзүүлэх зорилгуудтой юм.
Уг тайлан дэлхий даяар гарч эхэлсэн 20 гаруй жилийн хугацаанд Монголын эдийн засгийн өрсөлдөх чадварын мэдээ анх удаа 2005 онд энэхүү тайланд орсон бөгөөд 2006 оны судалгаа нь Монгол улсын хувьд хоёр дахь жилийн мэдээ болж орох юм.
Уулзалтад оролцох боломжтой эсэхээ [email protected] и-майл хаягаар бичих буюу 313207 утсаар хандаж мэдэгдэнэ үү.