Онлайн мэдээлэл ашиглах сургалт-семинар болно

A- A A+
Онлайн мэдээлэл ашиглах сургалт-семинар болно

Онлайн мэдээлэл ашиглах сургалт-семинар болно

Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн төв 2006 оны 03 дугаар сарын 17-ны 16.00-18.00 цагт уншигчид-үйлчлүүлэгчид, ТББ-ын ажилтнууд, сонирхогчдод зориулан онлайн мэдээллийг ашиглах талаар сургалт-семинар зохион байгуулна. Энэхүү сургалт-семинар нь тус Мэдээллийн төвөөс үйлчлүүлэгчид болон олон нийтэд зориулан явуулж буй үйл ажиллагаа бөгөөд ямар нэгэн үнэ төлбөргүй, оролцох хүсэлтэй хүн бүрт нээлттэй.

Сургалт-семинар Нээлттэй Нийгэм Форумын Хурлын зааланд болно. Сонирхсон хүмүүсийг урьж байна. 
Харилцах хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207 (Ц. Цэцэгдарь)

Онлайн мэдээлэл ашиглах сургалтын хөтөлбөр

16:00 – 16:10 

Мэдээллийн төвийн онлайн каталогийг ашиглах зааварчлага, жишээ

 

Ц. Цэцэгдарь, Мэдээллийн төвийн ажилтан

16: 10 – 16:20 

Мэдээллийн төвийн судалгааны материалын мэдээллийн сангаас хайлт хийх, электрон хувилбарыг бүрэн эхээр нь татаж үзэх, Нээлттэй Нийгэм Форумын портал сайтын агуулгыг танилцуулах

 

Д. Балжид, Мэдээллийн төвийн менежер

16:20 – 17:00 

Дэлхийн Банкны онлайн мэдээллийн санг ашиглах

 

Ж .Сүнжидмаа, Дэлхийн Банкны суурин төлөөлөгчийн газрын ажилтан

17:00 – 17:40 

Азийн Хөгжлийн Банкны онлайн мэдээллийн санг ашиглах

 

Б. Баярмаа, АХБ-ны суурин төлөөлөгчийн газрын ажилтан

17:40 – 18:00 

Кэмбриджийн онлайн сэтгүүлүүд болон Оксфордын лавлахуудыг ашиглах зааварчлага

 

Д. Балжид, ННФ