|
|
|
Байгаль Орчны Шинэчлэл төсөл
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Нидерландын Вант Улсын Засгийн газрын Монгол улс дахь байгаль орчны засаглалыг сайжруулах, энэ салбарын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Дэлхийн Банкны дэргэд Итгэлийн Санг байгуулсан билээ. Тус сангаас санхүүжиж, Байгаль орчны яамтай хамтран хэрэгжүүлж буй “Байгаль Орчны Шинэчлэл “төслийн хүрээнд жижиг төслийн уралдаан зарлаж байна.
Сонирхогч талуудыг дараах чиглэлээр сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
Үндэсний болон орон нутгийн түвшинд явуулж буй байгаль орчны үйл ажиллагааг үнэлж, сайжруулахад мониторинг, үнэлгээ хийх чадавхийг дээшлүүлэх
- Байгаль орчны үндэсний хөтөлбөрүүдийн тухайн орон нутаг дахь хэрэгжилтэд мониторинг хийх чадавхийг бий болгох, сайжруулах
- Эдэлбэр газрын нөхөн сэргээлтийн төсөл боловсруулах аргачлалыг боловсронгуй болгох
- Орон нутгийн өөрөө удирдах болон гүйцэтгэх засаглалын албан тушаалтнуудад зориулсан байгаль орчны бодлого, хөтөлбөрийн аргачлал, практик гарын авлага боловсруулах
- Орон нутгийн байгаль орчны мэдээллийг (байгалийн нөөцийн ашиглалт, 3 төлөвийн бохирдол, байгалийн гамшиг, байгаль орчинтой холбоотой зөрчлүүд) цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээг хийж, шийдвэр гаргахад туслах чадавхийг бий болгох зорилгоор сургах, давтан сургах сургалтын материал, сургалтын хөтөлбөр боловсруулах, мэдээллийн санг бий болгох , сайжруулах
- байгаль орчны мэдээллийг олон нийтэд ил тод болгох
Байгаль орчны талаархи олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх
- Байгалийн нөөц баялгийг хуваарилах, ашиглах, байгаль хамгаалах шийдвэр гаргахад иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагаанууд
- Байгаль орчин их доройтсон нутгуудад байгаль орчны нөөц баялаг, түүний ашиглалт хамгаалалт, нутгийн иргэдийн оролцооны талаархи мэдээллийн сүлжээ, төвүүдийг байгуулж ажиллуулах
- Байгаль орчны тулгамдсан асуудлаар олон нийтийн мэдээлэл солилцоо, хэлэлцүүлгийн хөтөлбөрүүд бий болгох
- Хил дамжсан байгаль орчны асуудлаар мэдлэг дамжуулах болон электрон уулзалтуудыг зохиох
- Байгаль орчны тулгамдсан асуудлын шийдэхгүй орхисноос үүсэх хор уршиг / зардал эсвэл асуудлыг шийдсэнээр гарах үр өгөөжийн талаархи ойлголтыг бий болгох
- Байгаль орчны илүү сайн үйлчилгээг хүртэх гэсэн олон нийтийн хэрэгцээг дараах мэдээллүүдээр дамжуулан бий болгох . Үүнд Үүнд 1) бодлого ба хөтөлбөрүүд; 2) байгаль орчны чанарт мониторинг, үнэлгээ хийх; 3) одоогийн мөрдөгдөж байгаа байгаль орчны хууль, журам, зохицуулалтуудын хэрэгжилт; 4) хөрөнгө оруулалтын хэрэгцээ ба санхүүжилтийн бололцоо
- Улс ардын аж ахуйн салбарын ажилтан, ажилтнуудын экологийн боловсролыг сайжруулах чиглэлийн ажлууд /уул уурхай, мал аж ахуй, арьс шир боловсруулах г.м/
- Байгаль орчин, биологийн нөөц баялгийг хамгаалах, зохистой ашиглах, экологийн боловсролыг дэмжих чиглэлээр гарын авлага, ном, товхимол, сурах бичиг хэвлүүлэх
Орон нутгийн түвшинд байгаль орчны стратеги төлөвлөгөө боловсруулах
- Эдийн засаг (эдийн засгийн хөгжил, эрчим хүч, уул уурхай, мал аж ахуйн гэх мэт), нийгмийн (татвар, ядуурлыг бууруулах, эрүүл мэнд, боловсролын гэх мэт) болон байгаль орчны холбогдох хууль, хөтөлбөрүүдийн харилцан уялдаа, хэрэгжилтээс учрах эерэг сөрөг нөлөөллүүдэд дүн шинжилгээ хийх, сайжруулах зөвлөмж боловсруулах
- Байгаль орчны суурь хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлалын дагуу салбар хууль, тогтоомж, хөтөлбөрүүдийг боловсронгуй болгох чиглэлээр дүн шинжилгээ хийж, санал, зөвлөмж боловсруулах
- Орчны шинжилгээний үр дүн ( ус, агаар, хөрсний бохирдол) , шалгуур үзүүлэлтүүдийг байгаль орчны бодлого хөтөлбөрийн мониторингод ашиглаж, байгаль орчныг сайжруулах орон нутагт зохицсон арга зүй, зөвлөмж боловсруулах
- Байгаль орчны тулгамдсан асуудлаар хэрэгжүүлж болох төслүүдийн санал боловсруулах
Байгалийн баялгийн зохистой менежмент
- Байгаль орчны чиглэлийн судалгааны ажлуудын тайланг бүртгэлжүүлэх, биологийн төрөл зүйлийн холбогдолтой биет материал, цуглуулгын сангийн лавлагаа бий болгох
- Тухайн орон нутагт ашиглаж байгаа хязгаарлагдмал нөөцтэй байгалийн баялгийн төлөв байдал, байгаль орчин, эдийн засаг, нийгэмд учрах богино, урт хугацааны эерэг сөрөг нөлөөлөл, шийдвэрлэх арга замын талаархи судалгаа, тайлан
- Орон нутгаас олборлож буй түүхий эдийг байгальд ээлтэй, урт хугацаанд тогтвортой ашиглах замаар нэмүү өртөгтэй экспортын бүтээгдэхүүн боловсруулах судалгаа
- Дэвшилтэт арга технологийг орон нутгийн байгалийн баялгийн менежментэд ашиглах
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сонгон шалгаруулалтад оролцох шалгуур: Байгаль хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах чиглэлээр ажиллаж буй төрийн бус байгууллага, компани болон судлаач, мэргэжилтнүүдийн баг оролцоно.
Тэтгэлгийн хэмжээ: 5,000 – 50,000 ам.доллар
Төсөл хэрэгжүүлэх хугацаа:Оролцогчид 1-2,5 сарын /30-75 хуанлийн хоног/ хугацаанд хэрэгжиж үр дүн гарах жижиг төслийн санал бэлтгэж ирүүлнэ.
Төсөл хүлээн авах эцсийн хугацаа: 2006.03.27. Даваа гариг, 16:00 цаг
Материалыг Нээлтэй Нийгэм Форумын байранд хүлээн авах ба э-шуудангийн [email protected] хаягаар мөн ирүүлж болно.
ийг эндээс татан авч болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг ННФ-аас зохион байгуулах Мэдээлэл өгөх уулзалтанд оролцож авна уу. Уулзалт нь 2006 оны 3 дугаар сарын 16-ний 17:00 цагт ННФ-ын хурлын зааланд болно.
Хаяг:Нээлттэй Нийгэм Форум,Жамьян гүний гудамж-5/1,Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар-48; Утас: 976-11-313207 ; e-mail: [email protected]