Иргэдэд зориулсан хөтөч боловсруулах сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна

A- A A+
Иргэдэд зориулсан хөтөч боловсруулах  сонгон шалгаруулалтанд  оролцохыг урьж байна

Иргэдэд зориулсан хөтөч боловсруулах
сонгон шалгаруулалтанд  оролцохыг урьж байна

            Нээлттэй Нийгэм Форум иргэдийн зүгээс бодлого боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавихад оролцох үйл явцыг мэдээллээр хангах, оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдэд зориулсан цуврал хөтөч боловсруулж олон нийтийн хүртээл болгож байна.  2006 онд дараах сэдвээр хэвлэх цуврал хөтөч боловсруулахад төрийн бус болон судалгааны байгууллагууд, тэрчлэн хувь хүмүүс баг бүрдүүлэн өргөнөөр оролцохыг урьж байна.

  1. Бодлогын нөлөөллийг хэрхэн хийх
  2. Иргэд өргөдөл, гомдлоо хэрхэн гаргах
  3. Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Иргэдийн нийтийн хуралдаа хэрхэн оролцох

  Гарын авлага нь  тухайн сэдвээр иргэдэд чухал шаардлагатай цогц мэдээллийг багтааж сонирхолтой, ойлгомжтой энгийн хэлбэрээр бичигдсэн байна. Ингэхдээ шинэлэг арга хэрэгсэл, кейс, хүснэгт, гол мэдээллийн жагсаалт зэргийг өргөн хэрэглэвэл зохино.

Сонирхсон  байгууллага, судалгааны төв, хувь хүмүүсээс бүрдсэн баг дараахи материалыг бүрдүүлэн 2006 оны 3-р сарын 17-ны дотор Нээлттэй Нийгэм Форумын хаягаар ирүүлнэ үү. Үүнд:

  1. Оролцох сонирхлоо илэрхийлсэн захидал (нэг нүүрээс илүүгүй)
  2. Гарын авлагад орох санал болгож буй агуулгын товчоон (хоёр нүүрээс илүүгүй)
  3. Бичлэгийн арга зүй (хоёр нүүрээс илүүгүй)  
  4.  Календарчилсан төлөвлөгөө
  5.  Шаардагдах төсвийн тооцоо
  6.  Багийн гишүүд, гишүүн тус бүрийн гүйцэтгэх үүрэг, тухайн  асуудлын талаарх  мэдлэг,   эсвэл бичих чадварыг тодорхойлсон товч намтар (CV)

Хаяг: Нээлттэй Нийгэм Форум
Жамьяан гүний гудамж 5/1
Улаанбаатар 48, Монгол Улс
Утас: 976-11-313207
 Факс: 976-11-324857
E-mail: [email protected]
http://www.forum.mn