Бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөр - 2010
-------------------------------------------------------------------------------------------------------
2010 оны 4 дүгээс сарын 25
Нээлттэй Нийгэм Форум 2010 оны Бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах найман судлаач шалгаруулж, 2010 оны 4 сарын 15-нд тэтгэлгийн гэрээ байгууллаа. Судлаачид 4-7 сарын хугацаанд мэдээллийн эрх чөлөө, хүний эрх, эрх зүй, санхүүгийн зах зээл зэрэг асуудлаар бодлогын судалгаа хийн, тайлан бичиж гаргана.
ННФ 2010 онд энэ хөтөлбөртөө 39.900 ам доллар зарцуулах бөгөөд үүнээс 21.000 ам доллар нь судлаачдын тэтгэлэг, 7.900 ам доллар нь судлаачдын тайланг хэвлүүлэх, орчуулах, нөлөөллийн ажил хэрэгжүүлэх зардал юм. Үлдсэн 11.000 ам долларыг судалгааны болон арга зүйн зөвлөх гэрээлж ажиллуулах, гадаадын сургагч болон өөрийн дотоод хүчийг дайчлан сургалт явуулахад зарцуулахаар төлөвлөөд байна.
2010 оны Бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн судлаачид
Судлаач |
Үндсэн байгууллага |
Судалгааны ажлын сэдэв |
Н.Мөнхмандах |
Хэвлэлийн хүрээлэнгийн захирал |
|
Ч.Өнөрбаяр Б.Тэмүүлэн |
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл |
|
Д.Энхжаргал |
Хүчирхийллийн эсрэг үндэсний төв |
Хүний эрхийн үндэсний механизмыг бэхжүүлэх нь |
Г.Оюунболд |
Хууль зүйн үндэсний хүрээлэн |
Шоронгоос суллагдсан хүмүүст нийгэмд дасан зохицоход нь туслах бодлого боловсруулах нь |
Н.Ариунболд |
Бизнес эрхлэгч |
Сонгуулийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн орчин, институтчиллыг сайжруулах нь |
Б.Мөнгөнсүх |
Монголын хөрөнгийн бирж |
Санхүүгийн зах зээлийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох нь |