Хэвлэл Мэдээллийг Өмгөөлөх Санаачилга нь төрийн бус байгууллага бөгөөд дэлхийн бүхий л бүс нутагт өөрсдийн үг хэлэх эрх чөлөөг хамгаалахаар хичээж байгаа сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн ажилчдад хууль зүйн тусламж дэмжлэг үзүүлдэг.
2008 онд байгуулагдсан тус байгууллага нь хуулийн маргаанд өөрсдийн эрхийг хамгаалахаар зорьж буй хэвлэлийнхэнд туслах бололцоотой нөөц боломжуудыг нэмэгдүүлэх мөн эдгээр нөөц боломжийг хамгийн их хэрэгтэй газарт нь чиглүүлэх зорилготойгоор байгуулагдсан.
Хэвлэл Мэдээллийг Өмгөөлөх Санаачилга нь тухайн салбарт ажиллагсдын хуулийн талаархи мэдлэг, чадавхи, үр ашгийг нэмэгдүүлэх санаачлагыг дэмжих замаар хэвлэл мэдээллийн өмгөөллийн чадавхийг дэлхий даяар бэхжүүлэхээр ажиллаж байна.
Тус байгууллага нь Лондонд төвлөрч, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалахад анхаарлаа хандуулдаг бүхий л газрууд болох зөвлөхүүд, хандивлагчид, орон нутгийн, үндэсний болон олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээллийн болон хүний эрхийн туршлага бүхий хуульчдын дэлхий дахиныг хамарсан сүлжээтэй нягт хамтран ажилладаг.
Хэвлэл Мэдээллийг Өмгөөлөх Санаачилга нь энэ салбарт онцгой нэг үүрэгтэй. Хуулийн хүрээнд эрхээ хамгаалахаар аз сорьж буй хэвлэл мэдээллийнхний талаарх ойлголт, олон орноос энэ салбарт хувиараа ажилладаг мэргэжилтнүүдийг мэдлэгээ хуваалцах, хамтран ажиллахын тулд нэгтгэж чаддаг туршлага нь, мөн дэлхий даяарх хамгийн сайн мэдлэг туршлагад хүрэх боломж нь тэд хэрэгтэй газар нь үр дүнтэй туслалцааг үзүүлдэг болохыг харуулж байна.
Тэдний хүч чадал нь тэдэнд байгаа мэдлэг болон бий болгосон сүлжээнд байхаас гадна мөн нөөц бололцоог хамгийн хэрэгтэй газар нь тараах чадварт оршино. Хэвлэл мэдээллийн өмгөөлөл хийх ажлын туршлага болон энэ салбарт ажилладаг хүмүүсийн хооронд харилцаа холбоо бий болгож чаддагдагаараа тэд давуу талтай юм.
Бидэнтэй холбогдохыг хүсвэл www.mediadefence.org эсвэл [email protected] -ээр холбогдоно уу.