ХЗДХЯ-наас бэлтгэсэн дээрх төсөлтэй холбогдуулан 2009 оны 11-р сарын 19-нд Нээлттэй нийгэм форум, Ардчиллын төлөө дэлхийн хөдөлгөөн, Ашгийн бус байгууллагын тухай хуулийн олон улсын төв, МОНФЕМНЕТ, Ардчиллын боловсрол төв байгууллагуудаас хамтран “ТББ-ын хөгжлийг дэмжих эрх зүйн шинэчлэл” форум зохион байгуулсан юм. Форумаар Монголын төрийн бус байгууллагуудад тулгамдаж буй асуудлууд, цаашдын хөгжлийг дэмжихэд эрх зүйн орчинд шаардлагатай байгаа өөрчлөлтүүд хийгээд ХЗДХЯ-ны боловсруулсан дээрх төслийн талаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хуралдааны эцэст ТББ-ын болоод гадаадын мэргэжилтнүүдийн гаргаж дэвшүүлсэн санал санаачлагыг тусган Д. Ламжав тэргүүтэй иргэний нийгмийн ажлын хэсэг 1997 онд батлагдсан Төрийн бус байгууллагын тухай хуулийг ХЗДХЯ-ны хувилбараас арай өөр байдлаар шинэчлэн найруулсныг мөн энд танилцуулж байна. Энэхүү төслийг ХЗДХЯ-нд хүргүүлээд байгаа бөгөөд тус яамнаас байгуулагдсан ажлын хэсэг одоогоор УИХ-д өргөн барих эцсийн хувилбарыг боловсруулахаар ажиллаж байна.
Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал (ХЗДХЯ-ны хувилбар)
Төрийн бус байгууллагын тухай хууль (ХЗДХЯ-ны хувилбар)
Төрийн бус байгууллагын тухай хууль (Иргэний нийгмийн ажлын хэсгийн хувилбар)
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай (ХЗДХЯ-ны хувилбар)