Украин улсад болох
“Залуучуудын бизнесийн санаачилга, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь”
сэдэвт туршлага солилцох уулзалтад оролцохыг урьж байна
Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн Дорно Дорно: Хил Хязгааргүй Түншлэл Хөтөлбөрийн хүрээнд Украин улсын залуучуудын байгууллагууд хамтран уг уулзалтыг зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсаас энэ чиглэлийн үйл ажиллагаа идэвхитэй явуулдаг байгууллагуудын төлөөлөл хоёр хүнийг урьж байна.
Уулзалтын хүрээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор мэдээлэл-сургалтын хөтөлбөр боловсруулах, бизнесийн санаачилгыг дэмжих төв байгуулах, хөдөлмөрийн зах зээлд нөлөөлөх, орон нутгийн түвшинд шийдвэр гаргах үйл явцад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх арга зүйг оролцогчдод танилцуулж Украинд амжилттай хэрэгжсэн туршлагыг газар дээр нь судлах бололцоогоор хангана. Уулзалт таван өдөр үргэлжлэх бөгөөд орос хэл дээр явагдана.
Уулзалтад оролцох хүсэлтэй хүмүүс сонирхлоо илэрхийлсэн захидал, өмнө нь энэ чиглэлээр хэрэгжүүлсэн болон одоо хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээллийг байгууллагынхаа танилцуулгын хамт 2009 оны 10 дугаар сарын 2-ны дотор Нээлттэй Нийгэм Форумын байранд авчирч өгнө үү.
Хаяг:
Жамьян Гүний гудамж –5/1
Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар-48
Утас –313207
Факс-324857
Э-шуудан: [email protected]