Бодлогын тэтгэлэгт хөтөлбөр - 2006

A- A A+
Бодлогын тэтгэлэгт хөтөлбөр - 2006


Бодлогын тэтгэлэгт хөтөлбөр - 2006

----------------------------------------------------------------------------------------

Нээлттэй Нийгэм Форум нь нийгмийн тулгамдсан асуудлаар бодлогын судалгаа хийх тэтгэлэгт хөтөлбөрийг зарладаг билээ. 2006 оны хөтөлбөрөөрөө нийгмийн хамгаалал, эдийн засаг, засаглалын асуудлаар 13 сэдэв зарлан, нийт 54 хүнээс өргөдөл материал хүлээн авав. Материалуудыг 2 үе шаттайгаар үнэлэн шалгаруулсны эцэст 8 хүнийг бодлогын судлаачаар сонгон аваад байна.

Бодлогын тэтгэлэг судлаачид тэдний сэдвүүд:

#

Сэдэв

Нэр 

1

Бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад төрийн бус байгууллагын оролцоог хангасан эрх зүйн орчин болон институчилалыг сайжруулах нь

Д. Бямбажав

2

Тэтгэврийн бодлогын хэрэгжилт

Б. Бат-Өлзий

3

Татварын зохицуулалт

Г. Алтанзаяа

4

Төсөв санхүүгийн төвлөрөл ба орон нутгийн бие даасан байдал

Б. Батмөнх

5

Засгийн газрын зардлын үр ашиг: төсвийн төлөвлөлт

A. Энхбат

6

Татварын бодлого ба албан бус сектор

П. Гантөмөр

7

Уул уурхай ба Голланд өвчин

Б. Бат

8

Уул уурхай ба ажил эрхлэлт

Т. Мөнх-Очир

Үргэлжлэх хугацаа

6-9 сар

Үзүүлэх дэмжлэг

Сар бүрийн тэтгэлэг
Судалгааны зардал
Гадаад, дотоодын зөвлөх багш
Конторын талбай
Интернэт ба мэдээллийн төвийг ашиглах боломж
Бодлогын судалгаа ба шинжилгээний цуврал сургалт
Олон улсын үйл ажиллагаанд оролцох боломж

Хүлээгдэж буй үр дүнгүүд:
Бодлогын судалгаа хийх чадварыг эзэмших
Бодлогын баримт бичгээр олон нийтэд болон олон улсын хуралд зориулан илтгэл тавих
Бодлогын санал зөвлөмж гарган хэвлүүлэх