Эрх зүйн хөтөч Арга зүй
Монгол
Хууль зүй, дотоод хэргийн яам, Нээлттэй Нийгэм Форум
Хянасан: Д.Дүгэржав, Дэвид мак-Квоид Мейсон
Хэвлэсэн: 2007 он
ISBN: 99929-1009-7
Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үүднээс Нээлттэй Нийгэм Форум Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран иргэдийн “Иргэдийн эрх зүйн хөтөч” ном болон эрх зүйн сургалт, сурталчилгааг эрхэлдэг ажилтнуудад зориулсан “Эрх зүйн хөтөч-арга зүй” гарын авлагыг хэвлэн олон хүртээл болгож байна. Иргэдийн ахуй амьдралд хамгийн түгээмэл хэрэглэгддэг, нэн тэргүүнд мэдвэл зохих салбар эрх зүйн асуудлуудыг эдгээр номд багтаасан бөгөөд манай улсын эрхзүйн салбарын 20 гаруй багш, шинжээчид уг номуудыг боловсрууллаа.
“Иргэдийн эрх зүйн хөтөч” номонд иргэд ажил хөдөлмөр эрхлэх, худалдаа наймаа хийх, гэр бүл болох, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэтгэвэр тэтгэмж авах, захиргааны байгууллагуудтай харилцах, маргаантай асуудлаа зохицуулах, хууль зүйн туслалцаа авах, төрийн байгууллагад өргөдөл гомдлоо гаргах, эрхээ хэрхэн хамгаалуулах зэрэг өдөр тутмын амьдралдаа байнга оролцож байдаг харилцаануудын эрх зүйн зохицуулалтын асуудлуудыг багтаасан. Иргэдэд зориулсан тул энгийн, хялбаршуулсан, амьдралд ойрхон жишээ, дасгалыг оруулснаараа энэ төрлийн бусад номоос онцлогтой.
“Эрх зүйн хөтөч-арга зүй” ном нь иргэдэд эрх зүйн зориулсан албан бус сургалтыг заах интерактив аргууд, эрх зүйн мэдээлэл, зөвлөгөө, сурталчилгааг зохион байгуулах талаар нарийвчлан тусгажээ. “Эрх зүйн хөтөч-арга зүй” ном нь гол гол салбар эрх зүйн асуудлыг цогцоор нь тусгасан эрх зүйн албан бус сургалтад зориулсан анхны томоохон хэмжээний сурах бичиг боллоо. Түүнчлэн номыг ашиглан иргэдэд эрх зүйн албан бус сургалтыг зохион байгуулах, иргэдэд эрх зүйн мэдээлэл, зөвлөгөө өгөх арга зүйн цуврал сургалтыг Засаг даргын Тамгын газрын эрх зүйн сургалт, сурталчилгааны ажилтнуудад зохион байгууллаа. Энэ номыг эрх зүйн албан бус сургалт зохион байгуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтнууд, хууль, эрх зүйн чиглэлээр хичээл заадаг багш нар ч гарын авлага болгон ашиглах боломжтой юм.
Иргэний эрх зүйн хөтөч
Монгол
Хууль зүй, дотоод хэргийн яам, Нээлттэй Нийгэм Форум
Хянасан: Д.Дүгэржав, Дэвид мак-Квоид Мейсон
Хэвлэсэн: 2007 он
ISBN: 99929-1009-7
"Иргэдийн эрх зүйн хөтөч" номонд иргэд ажил хөдөлмөр эрхлэх, худалдаа наймаа хийх, гэр бүл болох, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэтгэвэр тэтгэмж авах, захиргааны байгууллагуудтай хэрхэн харилцах, маргаантай асуудлаа хэрхэн зохицуулах, хууль зүйн туслалцааг хаанаас, хэрхэн авах, төрийн байгууллагад өргөдөл гомдлоо ямар журмаар гаргах, эрхээ хэрхэн хамгаалуулах зэрэг бид өдөр тутмын амьдралдаа байнга оролцож байдаг харилцааны эрх зүйн зохицуулалтын асуудлуудыг багтаасан бөгөөд эрх зүйн албан бус сургалтад зориулан гол гол салбар эрх зүйн асуудлыг цогцоор нь тусгасан анхны томоохон хэмжээний сурах бичиг юм.
Төрийн бус байгууллагын менежмент
Монгол
Зохиогч: Ч.Сосормаа
Хэвлэсэн: 2007 он
ISBN: 978-99929-59-20-7
Номын зорилго хоёр зүйлд чиглэсэн гэж хэлж болно. Нэгдүгээрт: төрийн бус байгууллагын амин сүнс болсон удирдан зохион байгуулах, неөцеө бүрдүүлэх, чадавхиа бэхжүүлэх зэрэг менежментийн асуудлууд, Хоёрдугаарт: өнеөгийн монголын нийгмийн хөгжлийг боогдуулж байгаа төрийн байтууллагын хүнд суртал, төвлерлийг задалж, түншлэлийг хөгжүүлэхэд ТББ-ыг уриалан дуудсан явдал билээ.
ТББ төртэй "тэгш эрхтэй" түншлэн ажиллаж, нийгмийн ажил үйлчилгээг гэрээлэн гүйцэтгэх болсон тэр цагт бид иргэний нийгмийг бүтээлээ гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл төрийн бодлого боловсруулах болон гүйцэтгэх шатанд иргэднь иргэний байгууллагуудаар дамжуулан оролцож, үйл ажиллагаанд нь хяналт тавьж чаддаг нийгмийг хэлээд байгаа хэрэг. 21-р зууны Монгол улс байгалийн баялгаар биш, хүнийхээ оюун ухаанаар улс орноо хөгжүүлж дэлхийд нэрээ цуурайтуулна гэдэгт олон хүн итгэдэг. Менежмент сайтай байгууллагуудаас оюунлаг хүмүүс төрдөг. Тиймээс ч орчин үеийн байгууллагыг хүний хөгжлийн "үйлдвэрлэгч" хэмээн тодорхойлох боллоо. ТББ-ууд менежментээ сайжруулж байж төрд "гологдохгүй" түнш нь болж чадна. Бүр цаашилбал төрийг "хүмүүжүүлж" бас чадна. Ингээд бодохоор бидний өмне хийх ажил маш их байгаа бөгөөд энэхүү номыг ТББ-ын талбарт менежментийн хувьсгалыг өдөөх цучил болгон та бүхэнд өргөн барьж байна.
Энэ номыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207 |