Хүнс, хөдөө аж ахуйн холбогдох хууль, тогтоомжийн эмхтгэл
Монгол Монголын хүний хөгжлийн бодлого судлалын хүрээлэн, Монголын хувийн мал эмнэлэгийн холбоо, Хууль зүйн үндэсний төв Эмхтгэсэн: Д.Чулуунбат, Г.Баттулга Хянасан. Ц.Түвшинзаяа ISBN: 978-99929-0-487-9 Хэвлэсэн: 2008
Агуулга
- МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
- ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ
- МАЛЫН УДМЫН САН, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ
- АМЬТАН, УРГАМАП, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ
- ГАЗРЫН ТУХАЙ
- ТАРИАЛАНГИЙН ТУХАЙ
- ТАРИМАЛ УРГАМЛЫН ҮР, СОРТЫН ТУХАЙ
- УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ТУХАЙ
- ХҮНСНИЙ ТУХАЙ
- ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН ТУХАЙ
ЭРХ ЗҮЙН АКТУУД
- ИНЖЕНЕРИЙН ХИЙЦТЭЙ ХУДАГ, УСТ ЦЭГИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ, ШИНЭЭР ГАРГАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ, ЭЗЭМШИХ, АШИГЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
- МАЛЫН ЭМИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
- МАЛЫН ЭМИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДҮРЭМ
- БРУЦЕЛЛЁЗ, СҮРЬЕЭ ӨВЧНӨӨР ТАЙВАН
- СҮРЭГТЭНГ БАТАЛГААЖУУЛАХ, ЗАРЛАХ ТУХАЙ ЖУРАМ
- ТӨВ СУУРИН ГАЗАРТ СҮҮ, ЦАГААН ИДЭЭ ХУДАЛДААЛАХ ҮЕИЙН МАЛ ЭМНЭЛЭГ, АРИУН ЦЭВЭР, ЭРҮҮЛ АХУЙН НИЙТЛЭГ ЖУРАМ
- МАЛ БЭЛТГЭХ, ТУУВАРЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ҮЙЛДВЭРТ ХҮЛЭЭН АВАХ ҮЕИЙН МАЛ ЭМНЭЛЭГ, ХОРИО ЦЭЭРИЙН ЖУРАМ
Хүүхдийн хөдөлмөр: Багшид зориулсан гарын авлага
Монгол Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага Боловсруулсан: Т.Амаржаргал, Ц.Эрдэнэчимэг, Я.Мөнхзул Хэвлэсэн: 2007
Энэхүү гарын авлагыг их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт хүүхдийн хөдөлмөрийн асуудлыг тусгасан байдал болон цаашид судлах боломжийн талаар авсан судалгаанд тулгуурлан "Хүүхдийн хөдөлмөр" номыг сургалтанд ашиглах багш нарт зориулан боловсруулсан болно. Гарын авлага нь 9 бүлгээс бүрдсэн ба бүлэг тус бүр нь: - Хичээлийн хөтөлбөрийн загвар - Багшид зориулсан аргачлал - Багшид зориулсан нэмэлт мэдээлэл гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдсэн юм. Хичээлийн хөтөлбөрийн загвараас хичээлийн дэд сэдвүүд, зорилго, монгол хэл дээр ашиглах нэмэлт материалын жагсаалт зэргийг харж болно. Багшид зориулсан аргачлалд багш семинарын хичээлд хэрэглэж болох дасгал ажил, аргачлал бүрийн төгсгөлд нь хувилж олшруулах ажлын хүснэгтийн хамт оруулсан.
Эрдэм шинжилгээ, судалгааны арга зүй
Монгол Б.Баярсайхан ISBN: 978-99929-54-25-6 Хэвлэсэн: 2007
Алив эрдэм шинжилгээ, судалгаанд хамгийн түгээмэл хэрэглэгддэг түүвэрлэн судлах арга, түүвэр судалгааны онцлог, арга зүйн үндэсийг судлаач бүр мэдэж байдаг билээ. Иймд номын эхний хэсэгт Монгол улсын Үндэсний статистикийн газраас гаргасан "Түүвэр судалгааны арга зүйн нийтлэг зевлөмж" -ийг хураангуйлан машид товчоор тайлбарлан танилцуулав. Эрүүл мэндийн судалгааны нэр томъёог нэг мөр болгож, тэдгээрийн тодорхойлолт, тайлбарыг бичсэнээр судлаач бүр нэгдсэн ойлголттой болоход дөхөм болох болов уу гэж номын дунд хэсэгт эрүүл мэндийн судалгааны нэр томъёоны тайлбарыг бичив. Энэ хэсэгт Монгол улсын хууль, эрх зүйн баримтуудад заасан болон олон улсын зрдэм шинжилгээ судалгааны байгууллагаас гаргасан лавлах, гарын авлага, гадаад дотоодын эрдэмтэдийн холбогдох ном зохиолд бичсэн нэр томъёо, тодорхойлолтуудыг ашигласнаас гадна ЭМЯ-аас гарсан тушаал шийдвэр, ҮСГ-ын "Монгол улсын статистикийн эмхэтгэл", "Monthly bulletin of Statistics” ДЭМБ-ын "Эрүүл мэндийн судалгааны арга зүй -Судалгааны аргад суралцах заавар", О.Чимэдсүрэнгийн "Эпидемиологийн судалгааны арга зүй", Б.Машбадрах, Т.Болормаа нарын эмхэтгэсэн "Нийгмийн эрүүл мэндийн түгээмэл нэр томъёоны англи-монгол тайлбар толь" зэрэг номыг голлон ашиглаж нэр томъёо бүрийг харыдуулж тайлбарыг нягтлан, аль болох дүйцүүлэн нэгтгэж бичив. Номын төгсгөл хэсэгт манай оронд хэрэглэж буй эрүүл мэндийн үзүүлэлт, тэдгээрийн тодорхойлолт, тооцох арга, хэрхэн юунд хэрэглэх талаар танилцуулав. Ингэхдээ Монгол улсын Эрүүл мэндийн яам, ЭМЯ-ны харъяа ЭМХҮТ-ын статистикийн албанаас гаргасан арга, олон улсын аргачлалын дагуу үзүүлэлтүүдийгбичлээ. Өвчлел болон өвчний тархалтын түвшинг тодорхойлдог үзүүлэлтүүдийг Монгол оронд зонхилон тохиолдох зарим евчнеөр телөөлүүлэв. Учир нь өвчин бүрээр гаргадаг үзүүлэлтийг мэдэхээс илүү үзүүлэлтийг ямар аргаар, хэрхэн, яаж тооцдогийг мэдэх нь илүү чухал билээ. Иймд бүх түвшний эрүүл мэндийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, статистикч, эрдэмтэд, судлаач, багш, оюутнууд болон бусад хэрэглэгчид уншихад ойлгомжтой, ашиглахад нэн дехем болохуйц хэлбзрээр бичив.
Эдгээр номуудыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207 |