Өрнийн мэргэн ухаан: Философийн түүх
Монгол Зохиолч: Б.Рассел Орчуулсан: Б.Батчулуун, Ц.Нямсүрэн, М.Отгонбаяр, Д.Энхзаяа Редактор: Б.Батчулуун, Б.Даш-Ёндон ISBN: 978-99929-0-306-6
Энэ номд Фалесаас эхлээд Витгенштейн хүртэлх Өрнийн философийн түухийг тухайн үеийн түүхэн зарим нөхцөл байдалтай нь холбож дэлгэн үзүулэхийг оролдлоо. Өрнийн философи гэдэг бүхэлдээ Грекийн л философи шүү дээ, өмнөх үеийн агуу сэтгэгчидтэй холбож байсан бүх сэжмээ тасалчихаад философич маягаар сэтгэж байна хэмээн баясах нь хий дэмий зүйл болой. Философич хүн бүх зүйлийн талаар заавал ямар нэгэн юм мэдэж байх ёстой гэсэн үзэл нэгэн үед давамгайлж байсан нь ташаа хэрэг болов уу. Философи өөрийгөө шинжлэх ухаанаас дээгүүр тавьж, түүний үүргийг авах гэж зорьдог байв. Гэхдээ философич хүн бүх юмны талаар юу ч мэдэхгүй байсан болно гэдэг үзэл тархсан нь бүр ч ташаа зүйл болой. Философи бол зөвхөн 1921 он эсхүл түүнээс өмнөхөн "жинхэнэ ёсоор" эхэлсэн гэж боддог хүмүүс орчин үеийн философийн асуудлууд гэнэт, оргүй хоосноос үүсээгүй гэдгийг мэдэхгүй байна. Иймээс Грекийн философид тоомжиргүй хандах нь хүлцэн тэвчих аргагүй зүйл юм.
Сингапур: Буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал
Монгол Зохиогч: Ли Гуан Яао Орчуулсан: Н.Пүрэвдагва Редактор: С.Төгс, Н.Чулуунбаатар Хэвлэсэн: 2007 ISBN: 978-99929-3-044-6
Энэ ном бол дан ганц Сингапур хэмээх бяцхан арал улсад болсон хэрэг явдлын хэлхээс биш. Энэ номноос та Вьетнамын дайн, Вьетнам улс Камбож руу цэрэглэн орж, 12 жил болсны наад цаад учир, Камбож-Кампучи хэсээгдэх болсны зах зух, Өмнөд Солонгост төр засаг хямарч гурван ерөнхийлөгчөө шоронд хийсний үр дагавар юу болж байгаа гээд олон сургамжтай, санаа авууштай зүйлийн тухай олж мэдэх болно. Боловсрол бодлогод түшиж, мэдлэг мэдээллээр зодож амьдрах аваас жижигхэн Сингапурын түшмэл агуу том Хятад орны “хаантай” ч, эзэрхэг АНУ-ын ихэрхэг ерөнхийлөгчтэй ч эн зэрэгцэж, ертөнцийн хэрэг хэлэлцэж болдгийг ч уншиж нэгийг бодох сэжүүр өгнө гэдэгт итгэнэм. Зохиогч номондоо улс үндэстний түүх, ахуй соёл, амьдралын хэв маягаас үүдэлтэй онцлог, үнэт зүйл, сайн туу, сайхан муухайн хэмжүүрийн тухай их өгүүлсэн байгаа. Энэ бүхнийг ардчилал, эрх чөлөө, хүний эрх хэмээх үндсэн ухагдахуунтай холбон өөрийнхөөрөө харах гэснийг нь ч дурдалтай.
Хуулийн амин сүнс
Монгол Шарль Монтескье Орчуулсан: Т.Төмөрхүлэг Хянасан: Ж.Амарсанаа ISBN: 978-99929-0-469-0 Хэвлэсэн: 2008 Уул бүтээлийг туурвихдаа зохиолч хууль бүрэлдэх шалтгаан хийгээд түүхийн талаархи өөрийн үзэл санааны тогтолцоог бичиглэх, улс төрийн эрх чөлөөний баталгааг тодорхойлох, Францын нийгэм-улс төрийн байгууллыг шүүмжлэх зорилго агуулжээ. Монтескьегийн үзсэнээр жинхэнэ шударга хууль бол хүний жам ёсны эрхээс гарч ирдэг байна. Чингээд юмны мөн чанараас урган гарч ирдэг шаардлагат харилцааг тодорхойлжээ. Энэ эрдэмтэн зохиолч зүсэн бүрийн ард түмний болон улс орны түүхэнд хандахдаа эдгээр улс түмэнд тогтсон төрөл бүрийн дэглэм журмыг өөлж муучлаагүй, харин тайлбарлаж байна. Дундад зууны монголчуудын түүх, ахуй амьдралын онцлогийг ч бичсэн. Монтескье үзэхдээ ертөнцөд дур зоргын юм гэж байхгүй, тухайн ард түмний түүх бол ердөө анхдагч ерөнхий зарчмын заримдаг тохиолдол юм гэжээ. Хууль бол ард түмний түүх, улс төрийн байгуулал, шашин, амьдралын хэв маяг, зан заншил, цаг уур, газар нутгийнх нь хэмжээ дамжаатай шүтэлцжээтэй гэдгийг өгүүлжээ. Хуулийг дотор нь байгаль ертөнцийн тогтоосон мөнхийн хөдлөшгүй хууль, хүний тогтоосон өөрчлөгдөж болдог хууль гэж хоёр ангилжээ. Чингэхдээ хүний тогтоосон хууль нь мөнхийн хөдлөшгүй хуультай нийцэхээ байхаар л өөрчлөгдөх ёстой болдог хэрэг шүү дээ.
Эдгээр номуудыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207 |