Ардчиллын хэв загвар: Гучин зургаан орны төр засгийн хэлбэр ба илрэл
Монгол Зохиогч: Аренд Лийпхарт Редактор: З.Эрэндоо, О.Машбат Хэвлэсэн: 2007 ISBN: 978-99929-54-49-3 Худалдах үнэ: 10500
Дэлхийд нилээдгүй урт хугацаанд болон ардчиллыг саяхнаас төлөвшүүлэн бэхжүүлж байгаа гучин зургаан улсын засгийн хэлбэр, ардчиллын загвар, түүний илрэлийн байдлыг харьцуулан судалсан энэхүү ном монгол хэлээр хэвлэгдэн гарснаар ардчиллын мөн чанар, түүний илрэл, засгийн иргэнлэг чанар зэрэг асуудлын талаар илүү өргөн хүрээний мэдлэг, мэдээлэл уншигч Танд очих болно гэж найдаж байна. Монгол дахь ардчиллын өмнө тулгарч буй сорилт, бэрхшээлийг тунгаан дүгнэх, цаашдын төлөвшлийн асуудлыг ардчилсан бусад улсын туулж ирсэн түүх, практиктай харьцуулах нэгэн боломжийг энэ ном олгоно.
Asian Development Outlook 2008: Workers in Asia
English by Asian Development Bank Published 2008 ISSN: 0117-0481
The annual Asian Development Outlook provides a comprehensive economic analysis of 44 economies in developing Asia and the Pacific. This 20th anniversary edition examines trends and prospects in Central Asia, East Asia, South Asia, Southeast Asia, and the Pacific. Developing Asia's performance in 2007 broke records in almost two decades. Aggregate gross domestic product grew at 8.7%, on supportive global economic conditions, a largely favorable policy environment, and productivity gains as the region continued its remarkable modernization and transformation. Conditions in the global economy now look distinctly unsteady with the United States, Japan, and Europe set for a synchronized slowdown this year. Still, developing Asia will not be hostage to the global slowdown, even if it cannot remain immune to it, and its growth this year and next should be only a little below longer-run trends. But with commodity prices soaring and despite government price restraints, inflation is accelerating and is likely to hit decade-long highs. Rising inflation expectations are a more immediate threat to developing Asia than the prospect of a moderate slowdown in growth. This year's theme on workers in developing Asia spotlights three issues. Will the region reap the demographic advantages of its many young people about to enter the workforce? Can it resolve its silent crisis in terms of its skills shortages? And, with migration burgeoning within the region, will policies move to keep up with the reality on the ground?
Байгаль орчны хуулийн эмхтгэл: Олон нийтэд зориулсан гарын авлага
Монгол Азийн сан Хэвлэсэн: 2008
Монгол улс арвин баян байгалийн нөөц баялагаа бусад ашиг сонирхлоо хөсөрдүүлэлгүйгээр хэрхэн үр ашигтайгаар ашиглаж болох вэ? Олон нийт болон орон нутгийн ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох замаар оролцоог нь нэмэгдүүлж, эрх мэдлийг нь дээшлүүлэх нь энэхүү үйл явцын амин чухал хэсэг билээ. Олон тооны иргэд, төрийн албан хаагчид, ялангуяа хөдөө орон нутгийн түвшинд Монгол Улсын хууль тогтоомжоор олгогдсон эрх үүргийнхээ талаар дутуу дулимаг мэдээлэлтэй байдаг. Тус улсын хууль тогтоомж, иргэдийн болон засгийн газрын эрх үүргийн талаар мэдлэг, мэдээллийг түгээх нь байгалийн нөөц баялагийг хариуцлагатай ашиглах явдлыг хөхиүлэн дэмжих, эдийн засаг, нийгэм, байгаль орчны болон бусад ашиг сонирхлыг бүрэн дүүрэн хангахад чухал хувь нэмэр болох болно. 1990 оноос хойш Монгол Улс байгалийн нөөц баялагтай холбоотой олон хууль тогтоомжийг батлан гаргаж, нэмэлт өөрчлөлт оруулжээ. Энэхүү хуулийн эмхтгэлд байгалийн нөөц баялгийн хариуцлагатай ашиглалт, менежменттэй холбоотой хууль тогтоомжуудыг оруулав. Эмхтгэлийг олон нийт, орон нутгийн иргэд, хөрөнгө оруулагчид болон нөөц баялгийг хариуцлагатай ашиглах талаар сонирхож байгаа хэн бүхэнд мэдээлэл өгөх болон нөлөөллийн үйл ажиллагаа явуулах арга болгох зорилгоор гарын авлагын хэмжээнд хэвлэн гаргалаа. Эмхтгэлд байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялаг, газар ашиглалт болон уул уурхайтай холбоотой, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжуудыг аль болох багтаахыг зорьлоо. Эмхтгэлийг олон нийт, орон нутгийг иргэдэд хуулийн тогтолцоог таниулах, шийдвэр гаргах үйл явцад тэднийг татан оролцуулах, өөрсдийн эрх, газар нутаг, байгалийн нөөц баялгаа хамгаалах талаар мэдээлэл өгөх, чадваржуулах зорилгоор ашиглаж болно.
Эдгээр номуудыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207 |