Шинэ ном, сэтгүүл 2008.09.24

A- A A+
Шинэ ном, сэтгүүл 2008.09.24

Шинэ ном, сэтгүүл 2008.09.24

  Үйлчилгээний тухай
  Онлайн каталоги
  Шинэ ном судалгаа
  Үйл ажиллагаа

 

Managing Conflict of Interest: Frameworks, Tools, and Instruments for Preventing, detecting, and Managing Conflict of Interest

English
by Asian Development Bank/OECD
Published 2007
ISBN: 978-971-561-688-1

Conflict of interest (COI) is recognized as a key factor contributing to corruption in its myriad forms. However, policies and regulatory frameworks to detect and manage COIs are weak in many countries. Conscious of the urgent need to strengthen these frameworks, the Indonesian Corruption Eradication Commission and the ADB/OECD Anti-Corruption Initiative for Asia and the Pacific called for a technical seminar to gain insights on the challenges that face countries in this area, and to share solutions and good practices to address corruption arising from COIs.
This book captures the analyses and conclusions drawn during the seminar Conflict of Interest: A Fundamental Anti-Corruption Concept, which was held on 6-7 August 2007, in Jakarta, Indonesia. The seminar brought together experts from across the globe and 23 of the 28 Asia-Pacific member countries and jurisdictions. This publication aims to serve as a resource for both practitioners and policy makers to support the development of new frameworks, tools, and instruments for detecting and manage COIs in order to curb corruption in the Asia and Pacific region.

Ногоон нүдэн лам

Монгол
Зохиогч: Жеффри Л.Фолт
Орчуулагч: Ц.Оюунгэрэл
ISBN: 978-99929-0-480-1
Хэвлэсэн: 2008

“Заримдаа чухал зүйл хийхэд ганцхан үг нөлөөлдөг гэдгийг “Ногоон нүдэн лам” номын жишээ надад харуулсан. 1996 оны есдүгээр сарын аравны өдөр Сүхбаатарын талбай дээр болсон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан цуглааны үеэр тэр үеийн УИХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Ц.Элбэгдорж нэгэн үг хэлсэн юм. Тэр нь “Төр ард түмнээсээ уучлал эрснийг, уучлал гуйж байгааг уламжилъя” гэсэн үг байлаа.

Энэ богинохон үг надад өвөг дээдсийнхээ тухай намтрыг судлах эрч хүч, зориг хайрласан юм. Үүн шиг үгийг ээж минь амьд байхдаа сонсож амжсан сан бол миний өнөөдрийн нээж байгаа номноос ч сайхан номыг бүтээж чадах байсан эрдэм мэдлэгтэй, цэцэн билэгтэй хүн байлаа”. Энэ үгийг хатагтай Ц.Оюунгэрэл номынхоо нээлт дээр нулимстай хэлсэн юм. Түүний хамтран зүтгэгч, хань Жеффри Л.Фолт нарын бичсэн “Ногоон нүдэн лам” хэмээх роман Монголын ард түмэнд тохиолдсон хэлмэгдлийн он жилүүдийн хэцүү хатуу, гашуун үнэн түүхийг өгүүлсэн эл романдаа зохиогчид арван жилийн хөдөлмөрөө зарцуулжээ.
Энэхүү романаа төрийн хилс хэргээр хэлмэгдэж байсан хохирогчид, тэдгээрийн ар гэр үр хүүхдэд зо  риулан бүтээжээ. Монгол улсын төрийн хилс хэргээр хэлмэгдэгсдийн үнэн бодит амьдарлаас сэдэвлэн бичсэн түүхийн үнэнийг харуулсан романаа зохиогч нөхрийнхөө хамтаар бүтээсэн байна.

Иргэдийн нөхөрлөл байгуулах замаар байгалийн баялагийг хамгаалах ашиглах: олон нийтэд зориулсан гарын авлага

Монгол
Зохиогч: Азийн сан
Хэвлэсэн: 2008

Энэхүү гарын авлага нь Монгол улсын Байгаль Орчныг Хамгаалах тухай Хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Монгол улсын байгалийн баялагийг хамгаалж хадгалж үлдэх сонирхолтой хүн бурт иргэдийн нөхөрлөл хэрхэн байгуулах, удирдан явуулах талаар зааварчилгаа өгөх юм, Гарын авлагын бүлгүүдэд Монгол улсын Байгаль Орчныг Хамгаалах тухай Хуулъ болон бусад холбогдох хууль тогтоомжийн хурээнд иргэдийн эдлэх эрх үүрэг болон эдгээрийг ашиглан байгалийн нөөцийг хариуцлагатай ашиглаж амьжиргаашы түвшингээ хэрхэн сайжруулахыг авч үзэх болно. Энэ зааварчилгаанд Монгол улсын нэгдэн орсон байгаль орчны олон улсын гэрээ, хэлэлцээр болон тэдгээрийн ач холбогдлын талаар өгүүлэв. Энэхүү гарын авлага нь доор дурдсан сэдвүүдийг хамрана. Үүнд:
♦     Байгаль орчны нөхөрлөлийн үйл ажиллагаа ба үндсэн зорилго.
♦     Нөхөрлөлийг хэрхэн байгуулах.
♦     Нөхөрлөлийн гишүүдийн нийтлэг эрх, үүрэг.
♦     Засаг дарга, нөхөрлөлийн үйл ажиллагаанд оролцогч эрх мэдэл бүхий төрийн ажилтны нийтлэг болон байгаль орчинтой холбоотой эрх, үүрэг.
♦     Байгалийн нөөцийг хамгаалах төлөвлөгөөг боловсруулах.
♦     Нөхөрлөлийг удирдан зохион байгуулах болон хамтын менежмент, хамтын төлөвлөлт ба иргэдийн оролцоотой үнэлгээний тухай ойлголт.
♦     Зөрчлийг шийдвэрлэх хандлагууд.
♦     Байгаль орчны нөхөрлөлийн үйл ажиллагатай холбоотой байгаль орчны олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийн товч танилцуулга.
Энэхүү гарын авлага төрийн мэргэжилтнүүд, төрийн бус байгууллагууд олон улсын тусламжийн байгууллагууд болон Монгол улсын иргэний хөдөлгөөнүүдийн тэргүүлэгчидтэй хийсэн уулзалт, ярилцлага дээр үндэслэгдсэн болно. Тэдгээрийн санал бодол болон зөвлөмжүүд нь энэхүү гарын авлагын чиглэл болон боловсруулалтанд маш их хувь нэмэр оруулсан. Хуулийн үг хэллэгийг иргэдэд ойлгомжтой болгох үүднээс зарим хуулийн заалтуудын утгыг нь алдагдуулалгүйгээр үг хэллэгийг нь хялбарчилсан болно.

Эдгээр номуудыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207