Шинэ ном, сэтгүүл 2008.10.23

A- A A+
Шинэ ном, сэтгүүл 2008.10.23

Шинэ ном, сэтгүүл 2008.10.23

  Үйлчилгээний тухай
  Онлайн каталоги
  Шинэ ном судалгаа
  Үйл ажиллагаа

 

Монгол улс дахь хүнсний аюулгүй байдал: Илтгэл

Монгол
Тагнуулын Ерөнхий Газар
Хэвлэсэн: 2008

Даяаршиж буй өнөө үед хүнсний аюулгүй байдал зөвхөн ганц орны бус, олон улсын амин чухал асуудал, нэгдсэн бодлого, эрхэм зорилго болж байна.
Хүнс нь хүний бие махбодь, эрүүл мэнд, оюун ухаан, гоо сайхныг цогцлон бүтээгч бөгөөд "хөрс-ус-агаар-нар-ургамал-амьтан-хүнс-хүн" гэсэн байгаль эхийн амьдралын эх орчинд хүнийг холбосон "хүйн холбоо" билээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүн амын өвчлөлийн 80 гаруй хувь нь хоол хүнснээс үүдэлтэй нь нотлогджээ. Хүнсний аюулгүй байдлыг хангах нь дэлхийн улс орнуудын хамтын хүч чармайлтаар шийдвэрлэх, олон улс хоорондын онцгой асуудлын нэг болоод байгаа учир Италийн Ром хотноо 1992,1996 онд дэлхийн улс, гүрнүүдийн төр, засгийн тэргүүнүүд тусгайлан чуулж "Дэлхийн хоол тэжээлийн Ромын тунхаглал", "Хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээний төлөвлөгөө" зэрэг баримт бичиг гаргаж, хамтран ажиллаж байна. Хамтын энэ үйл ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцож "Монгол хүний хоол тэжээл" үндэсний хөтөлбөрийг 1994 онд, "Хүнсний тухай" хуулийг 1995 онд баталж, уг хуулийг 1999 онд шинэчлэн найруулж мөрдөж байгаа бөгөөд 2001 онд "Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл, үндэсний хөтөлбөр"-ийг баглан хэрэгжүүлж байна.
Хүн амыг тэжээллэг, чанартай, аюулгүй хүнсээр жигд хүртээмжтэй хангаж хүн амын эрүүл мэндийг хамгаалах нь "Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл, үндэсний хөтөлбөр"-ийн гол зорилго юм. Хөтөлбөрийн хүрээнд хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээлийн асуудлаар нийт 14 зорилтыг 2001-2005, 2006-2010 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр дэвшүүлжээ.
Хүнсний аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Засгийн газраас 2008 оныг "Хүнсний хангамж, аюулгүй байдлын жил" болгон зарлаж, шат дараатай арга хэмжээ авахаар төлөвлөн хэрэгжүүлж байна.

Хүний нөөцийн менежмент

Монгол
Зохиогч: Д.Чадраабал, Ч.Баатар
ISBN: 99929-6-525-8
Хэвлэсэн: 2008

Хүний нөөцийн менежмент нь хүмүүсийн ухамсартай үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох зохион байгуулалт бүхий үйл явцад хамаатай байдаг байна. Хүмүүсийн зохион байгуулалтын хамгийн боловсронгуй, сонгодог загвар нь байгууллага юм. Иймд хүний нөөцийн менежментийн гол судлах зүйл нь байгууллага дахь хүмүүсийн үйл ажиллагаатай холбоотой асуудал болон ажиллагсдын удирдлагатайгаа харилцах асуудал байдаг.

Social Protection Index for Committed Poverty Reduction

English
Asian Development Bank
Published 2008
ISBN: 978-971-561-667-6

Social protection is getting more attention around the world. Recognition is growing that the Millennium Development Goals for poverty reduction, as well as equitable and sustainable growth, cannot be achieved purely through the promotion of economic growth and the development of physical and social infrastructure. Interventions are necessary to directly address the needs of the poorest and to prevent members of vulnerable groups from falling into poverty following community-wide or household-specific shocks.
However, there have been relatively few attempts to systematically quantify the impact of social protection activities in terms of expenditure, beneficiaries, or the impact of the programs, and to assess social protection schemes following a standard methodology. Even within many countries, governments and stakeholders have no complete picture of their own social protection arrangements, and their quantity and performance. To remedy this ADB commissioned a study to develop a methodology for assessing and comparing social protection efforts of countries.
The study is most important outcome was the construction of an internationally comparable index that provides a realistic and acceptable summary of the overall level of social protection activities in a country. The Social Protection Index was designed to be a starting point for diagnostic evaluations of national social protection programs to enable the monitoring of changes in social protection provision over time, and to facilitate international comparisons of social protection provision.

Эдгээр номуудыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207